ШУТИС-ын баруун талд орших цагаан барилга 1974 онд анх ашиглалтад орж байжээ. Ард иргэдэд шинжлэх ухаан, технологийн мэдээллийг түгээх зорилготойгоор “Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төв”-ийг байгуулсан нь энэ байсан юм.
Харин 2002 онд БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Мэдээллийн технологийн үндэсний парк болж, анхны бизнес инкубаторыг байгуулсан түүхтэй.
Бизнесийн гараагаа эхэлж буй, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хөл дээрээ босож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргахад бэлэн болох хүртэл нь “бойжуулдаг” инкубатороор өнөөдрийг хүртэл 120 орчим компани дамжин гарчээ.
Өнгөрсөн хугацаанд нийт 61 компани инкубаторыг амжилттай төгссөн бөгөөд жишээ дурдвал өнөөдөр салбартаа тэргүүлэгчдийн нэг болсон Болорсофт, Интерактив зэрэг компаниуд юм.
Бид та бүхэнд монголын мэдээллийн технологийн салбар, тэр дундаа гарааны бизнесүүдийн төв болсон Мэдээллийн технологийн үндэсний паркийг 360 видео дүрслэлээр танилцуулж байна.