БНХАУ-д бараа бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдэх явдал газар авч, хүмүүсийн хоолоо амтлах гэж хийдэг хуурай амтлагч, цуу зэргийг хуурамчаар үйлдвэрлэх болсон байна. Хятадын эрх баригчид хуурамч цуу, хуурай хоол амтлагч зэргийг үйлдвэрлэж байсан хэд хэдэн хууль бус үйлдвэрүүдийг олж илрүүлсэн байна.
Эдгээр үйлдвэрүүд нь үйлдвэрлэлийн хот гэгдэх Тяньжинд байрлаж байсан ба өөрсдийн гаргасан хуурамч бүтээгдэхүүнээ томоохон брэндүүдийн нэрийг хууль бусаар ашиглан гаргаж байсан нь илэрчээ.
Хятадын "Бээжин Ньюс" сонингийнхон энэ талаар бичсэний дараа цагдаагийн газар уг хэргийг мөрдөж эхэлсэн байна. Тус сонинд эдгээр хуурамч бүтээгдэхүүнүүдийг маш их хэмжээгээр үйлдвэрлэдэг, мөн үйлдвэрлэх явцдаа крантны ус, хүний биед хортой аж үйлдвэрийн давс, бусад үйлдвэрүүдийн хаягдлыг хямд үнээр худалдан авч ашиглаж байсан талаар бичсэн байна.
"Бээжин Ньюс" сонинд бичсэнээр хуурамч амтлагч зэргийг үйлдвэрлэдэг 50 орчим үйлдвэр байдаг аж. Эдгээр хууль бус үйлдвэрүүд нь бүгд 10 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа ба жилийн орлого нь 100 сая юань хүрдэг гэнэ. Амтлагч үйлдвэрлэх түүхий эдүүдээ ихэнхдээ хогийн савны хажууд хадгалдаг байсан аж.
Хятадын Хүнс болон Эмийн холбоо гаргасан мэдэгдэлдээ, “Тус бүс нутгийн улирдлагууд чанаргүй, хуурамч хүнсний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэсэн явдлыг бүгдийг нь маш сайн шалгах ёстой” хэмээн, ирсэн гомдлыг шалгахаа амласан байна.
Дээрх хууль бус үйлдвэрүүдийн хэд хэдэн нь Нестле компанийн бүтээгдэхүүнүүдийг хуурамчаар үйлдвэрлэж байсан байна. Тус компани ямар ч төрлийн бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар үйлдвэрлэх явдлыг буруушаах болно хэмээн, “Бид хэрэглэгчдээ хамгаалахын тулд орон нутгийн удирдлагуудтай хамтран хуурамч, чанаргүй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн эсрэг арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэж Nestle компанийн төлөөлөгч Лю Ин хэлсэн байна.
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компани болох Ли Күм Кий хэрэглэгчдээ хоол амтлагчуудаа тухайн үйлдвэрийн гэрээт дэлгүүр, супермаркетуудаас авч байхыг зөвлөсөн байна. Үйлдвэрүүд өөрсдийн хийсэн хуурамч бараа бүтээгдэхүүнүүдийг ихэнхдээ гудамжны жижиг мухлаг эсвэл бөөний төвүүдэд борлуулдаг аж. "Бээжин Ньюс" сонинд бүтээгдэхүүнийг нь хуурамчаар хийж борлуулж байгаа гэсэн Kнорр, Ван Шү И компаниуд албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Тус сонинд бичсэнээр Тяньжин хотод 10 гаруй хууль бус үйлдвэрүүд нь тус бүр арав гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байсан ба эргэн тойрондоо хяналтын камер тавьж, хяналт шалгалтынхан ирж байгаа үгүйг байнга хянадаг байжээ. Тус сониныхон нууц мэдээлэгч ашиглан үйлдвэрийн дотоод үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан ба үүний дараа цагдаа нарын хамт нэг үйлдвэрт гэнэтийн шалгалт хийжээ.
Хүнсний аюулгүй байдлын асуудал Хятадад сүүлийн жилүүдэд улам хурцдаж байгаа билээ. 2015 оны тайлангийн дагуу Хятадын хоол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тал орчим хувийнх нь бүтээгдэхүүн олон улсын стандартад нийцдэггүй аж. Өнгөрсөн жил л гэхэд Хунан мужид хэдэн зуун тонн хөлдөөсөн мах хурааж авснаас зарим нь бүр 1970-аад оных байсан гэнэ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын хоол болон эмийн холбоо 2016 онд 15 сая удаагийн хяналт шалгалт хийснээс 500 000 гаруйд нь хууль бус үйл ажиллагаа илэрчээ.
Эх сурвалж: www.cnn.com