УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатар гишүүний санаачилсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг дэмжлээ. Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх, тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх, Үндсэн хуульд заасанчлан төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах орчин бий болгох зорилготой уг төслийн талаар зарим гишүүний байр суурийг хүргэж байна.
Ё.Баатарбилэг: Орон нутагт улстөржилтийг гааруулна
Иргэдийнхээ нэрийг барьж, гоё нэртэй арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал манай намын бүлэгт халдварлаж болохгүй. Зүгээр, болж байгаа ажлуудаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Засгийн газраас уг төслийн бараг бүх заалт нь өөр хуулиудтай давхцаж байна, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуультай зарим талаар давхцаж, хоёрдмол утга илэрхийлэх нь гэж санал өгсөн байна.
Улс орны эдийн засаг хүнд байхад зөвлөлдөх зөвлөл гээч зүйл байгуулж, тендер зарлан судалгааны байгууллагуудад төсөв гаргаж өгөх зэрэг санхүү, мөнгөтэй холбоотой асар олон заалт байна. Мөн газар зохион байгуулалтын асуудал бол аймаг, нийслэлийн ИТХ-ын онцгой бүрэн эрхэд хамаардаг. Энэ хууль батлагдсанаар орон нутагт улстөржилтийг гааруулна. Иргэний танхимд хэлэлцүүлэг болоход л яадаг билээ дээ.
Суманд амьдрал яаж өрнөдгийг мэдэж байна уу, та нар. Санал асуулгуудыг олон улсын байгууллагаас санхүүжүүлэх тухай ноцтой заалт ч тусгасан байна. Бид бүх зүйлийг хуульчлах гээд дайраад байж болохгүй.
Д.Лүндээжанцан: Ардчиллын “гал хамгаалагч” болно
Төслийг зарчмыг дэмжиж байна. Шууд ардчилал манай нөхцөлд нэг л болж өгөхгүй байна. Энэ талаарх туршлагыг гадаадаас хуулах гэж их оролдсон. Ер нь Монголд байтугай тухайн орнууддаа ч шууд ардчилал ихээхэн шүүмжлэлд өртөх болсон. Тиймээс ч шууд болон төлөөллийн ардчиллын дундын хувилбар болох зөвлөлдөх ардчилал гэсэн механизм гарч ирсэн гэхэд болно.
Шинэ тутам гарч ирж байгаа уг зүйлийг манайхан сайн ойлгохгүй байна. Ерөнхий зарчим нь зөв учраас Монголд нутагшуулахад эрсдэл багатай гэж харж байгаа. Ингэвэл харин ч ардчиллын “гал хамгаалагч” болно гэж бодож байна. 1991 онд Үндсэн хуулийн төслийг 900 мянга гаруй хүнээр хэлэлцүүлэхэд түүнийг хэрхэн зохион байгуулах талаар хууль байгаагүй. Өнөөгийн нөхцөлд уг хуулийг Хууль тогтоомжийн, Захиргааны болон Нийтийн сонсголын тухай хуультай хамт баталчихвал иж бүрэн болно.
Ард түмнээсээ асууж шийднэ гэдэг ч яаж асууж тухай хуульгүй байна шүү дээ. “Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолно” гэдэг шиг механизмгүй байхад жадлан эсэргүүцэх юм. Санааг нь дэмжих хэрэгтэй шүү дээ. Төсөлд тусгасан санхүү, мөнгөтэй холбоотой асуудлыг хязгаарлаж болно. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулчихдаг хэрнээ ард түмнээсээ асууж, ханатай шийдвэр гаргах ажилд тав, арван төгрөг зарцуулахад иргэд харин ч баярлана гэж бодож байна.
Парламент дахь хүчний харилцаа цаашид ямар ч болсон ардчиллыг гүнзгийрүүлэхэд дорвитой алхам хийгээд үзэх хэрэгтэй. Жагсаж, цуглах гэж байгаа биш, олон түмэн ярилцаж, зөвлөх гэж байхад юуны буруу байдаг юм бэ.
Ч.Хүрэлбаатар: Санал асуулгын хүрээг нэлээд хумих хэрэгтэй
-Зарчмын хувьд дэмжиж буй ч шүүмжилмээр зүйл байна. Тухайлбал, Үндсэн хууль, орон нутгийг хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх төсөл, хот суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө зэрэг олон асуудлаар санал асуулга явуулахаар уг төсөлд тусгасан байна. Анх удаа яригдаж байгаа хууль учраас туршилтын гэмээр зүйл олон гарах болов уу.
Тиймээс санал асуулгын хүрээг нэлээд хумьж, тодорхой болгох хэрэгтэй. Ард түмний нийтлэг эрх ашигт шууд нөлөөтэй байх эрүүл мэнд, боловсрол гэх мэт асуудлаар санал асуулга явуулахаар тусгавал яасан юм бэ. Малчны зургаан настай хүүхдийг нэгдүгээр ангид оруулах асуудал орон нутгийнхны зүгээс шүүмжлэл дагуулж байсан. Иймэрхүү асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах нь буруугүй гэж бодож байна.
Д.Гантулга: Шийдвэр гаргачдыг хариуцлагатай болгоно
Хэдхэн гишүүн бичгийн цаас барьж гүйж байгаад төсөл санаачлаагүй юм шүү. Судалгааны ажил нь нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлж, олон түвшинд хэлэлцүүлсэн. Г.Занданшатар гишүүн уг асуудлаар ном бичиж, суурь зарчмуудыг нь намын мөрийн хөтөлбөрт хүртэл оруулсан. Иргэд, олон нийт, салбарынхантай зөвлөлдөж, санал бодлыг нь сонсоно гэдэг шийдвэр гаргачдыг хариуцлагатай болгоно.
Шөнө дөлөөр баярын өмнө чухал асуудлыг шийдвэрлэдэг гэж албан тушаалтнуудыг шүүмжилдэг. Санал асуулгын дүнд үндэслэн зөвлөмж гаргах учраас зарим байгууллага, албан тушаалтны эрхэнд халдахгүй. Засгийн газар анх татвар нэмэх төсөл оруулж ирснээ олон нийтээс айснаасаа болоод төслөөсөө татгалзсан. Гэтэл орон нутгийн иргэдэд яагаад онцгой болон алтны татварыг нэмэх тухай тайлбарлаж, санал солилцоход бүгд л дэмжиж эхэлсэн шүү дээ.
Асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн, муугаар бөмбөгдөж, зохион байгуулалттай жагсаал зохион байгуулах замаар шийдэж байснаас ийм зөвлөл байгуулж ажиллах нь хамаагүй нээлттэй, ардчиллыг дэмжсэн бодитой алхам болно.
Ц.Нямдорж: Энэ төсөлд хуулийн гэх юм нэг ч алга
Юм бүхнийг хуульчлах гэж оролдохоор бүдэрдэг тал бий. Энэ төсөлд чинь хуулийн гэх юм нэг ч алга. Баахан санал асуулга явуулж байгаад зөвлөлөөс гаргасан зүйлийг нь харгалзаж үзнэ л гэсэн байна. Тэгээд уг хуулийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэнэ гэнэ. 330 суманд судалгаа хийдэг мэргэжлийн байгууллага байхгүй.
Судалгаа хйилгэлгүйгээр орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөрийг баталчихвал хэнд, ямар хариуцлага тооцох юм бэ. Би жадлан эсэргүүцээд байгаа юм биш. Хууль өөрийн гэсэн дэглэм, горимтой байдаг юм. Хамгийн гол нь сумын ард иргэдийн саналыг сумын 50, дүүргийн 300, хотын 500 хүн илэрхийлж, тодорхойлж чадах уу. Судалгааны байгууллагын ажлыг хуульчлах гэсэн оролдлого л байна шүү дээ. Монгол хэт ардчилагдаад, анархи түвшинд оччихсоноо одоо болтол анзаарахгүй байгаа юм уу.
Л.Оюун-Эрдэнэ: Төслийг илүү сайн боловсруулж байж оруулж ирэх ёстой
Төслийг илүү сайн боловсруулж байж оруулж ирэх ёстой байсан. Хот, суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлтийн талаар санал асуулга зохион байгуулна, санал асуулгыг олон улсын байгууллагатай хамтарч хийнэ гэсэн зэрэг нь шүүмжлэл дагуулна. Үзэл баримтлалыг нь дэмжсээр ирсэн.
25 жил явж ирсэн зам маань үндсэндээ тогтолцоо болон үзэл баримтлалын хувьд нурж байна. Төлөөлнө гэж итгэж байсан ардчилал нь төлөөлөхгүй байгаа учраас нийгэм бухимдалтай байна. Үүнээс гарах гарц буюу дараагийн 25 жилд Монголын ардчилал яаж явах нь вэ гэдэг агуулгаар харвал Үндсэн хуулиас авахуулаад олон зүйлийг шинэчлэх ёстой. Энэ бүхний гарцыг зөвлөлдөх ардчиллын агуулгаар харж, дэвшүүлж байгаа нь шинэ зүйл юм.