“НӨАТ-ын тухай хуулийн эдийн засагт үзүүлсэн үр нөлөө” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд болов. Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн хамгийн гол өөрчлөлт нь НӨАТ суутган төлөгчийн босгыг 10-аас 50 сая төгрөг (нэг жилийн борлуулалтын орлого) болгон өсгөсөн явдал юм. Ингэснээр НӨАТ суутган төлөгч ААН-үүдийн тоо буурах вий гэсэн болгоомжлол байсан талаар Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг ярив. Хууль хэрэгжсэнээр ААН-ийн тоо буураагүй, харин ч 2600-гаар өсөж, 63 мянгад хүрчээ.
Гэвч эдгээр ААН-үүдийг дахин цэгцэлж, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг компаниудыг шигшин авч үлдэж, тэдгээрт л НӨАТ суутган төлөгч мөн гэсэн гэрчилгээ олгох нь зөв гэж ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн эрхлэгч Д.Далхжав үзэж байна.
Шинэ хууль хэрэгжсэнээр манай улсад анх удаа НӨАТ төлөгчдийг урамшуулах болсон. НӨАТ-ыг бараа, үйлчилгээ худалдан авсан иргэд, байгууллага төлдөг. Гэтэл бидэнд ажил үйлчилгээ үзүүлсэн ААН НӨАТ төлдөг гэх буруу ойлголт иргэдийн дунд байсаар байна. Тэдгээр байгууллага НӨАТ төлөгчийг буюу иргэнийг татварын албатай холбох, зуучийн үүргийг л гүйцэтгэдэг байна.
НӨАТ төлсөн иргэн, байгууллагыг жилийн эцэст төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэл хувийг буцаан авах боломжоор анх удаа хангасан. Энэ дагуу ирэх сараас эхлэн иргэд буцаан олголтод хамрагдана.
2016 онд нийт 1 их наяд 565 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсний 35 хувийг НӨАТ-ийн татвар эзэлжээ.
Өнгөрсөн оноос эхлэн худалдааны байгууллагууд пос машиныг өргөнөөр ашиглах болсноор нийт 38800 ширхэг пос машин бүртгэжээ. Ингэснээр ААН-үүдийн бүртгэл сайжирч, тэдний борлуулалтын орлогыг татварын алба хянах боломжтой болсон байна.
Өмнө нь Татварын ерөнхий газар НӨАТ-ын татварын төлөвлөгөөг биелүүлэх гэж ихээхэн хүчин чармайлт гаргадаг байсан бол өнгөрсөн онд төлөвлөгөөгөө бүрэн биелүүлжээ. Татварын ерөнхий газар 2016 онд нийт 1 их наяд 565 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсний 35 хувийг НӨАТ-ийн татвар (555 тэрбум төгрөг) эзэлжээ. Гэвч энэ тоог өсгөх бүрэн боломжтой.
Манай улс нийт 3.1 сая хүн амтай. Эдгээрээс 900 орчим мянган иргэн өдөр тутамдаа худалдан авалт хийдэг байна. Гэтэл ebarimt.mn-д бүртгүүлсэн иргэдийн тоо 620 мянга. Үлдсэн 280 мянган иргэн мэдээлэл хангалтгүй эсвэл интернэт холболтгүйн улмаас баримтаа худалдагчаас шаардаж авдаггүй, авсан ч бүртгүүлэхгүй байна гэсэн үг.
НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр эдийн засагт олон эерэг нөлөө үзүүлсэн.
Гэвч цаашид хуулийг улам чамбайруулан, том жижиг гэлтгүй бүх ААН НӨАТ төлдөг болох, 50 саяыг босгыг тэглэх эсвэл нэмэх зөв.
Эс бөгөөс далд эдийн засаг оршсоор байгаа гэдэг байр суурийг “Ган хийц” компанийн захирал М.Даваасүрэн илэрхийллээ.
Мөн тэрээр НӨАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийг цэгцлэх хэрэгтэйг анхааруулав. Жишээ нь УБТЗ гэх мэт төрийн өмчит зарим аж ахуйн нэгж НӨАТ төлдөггүй. Мөн ЖДҮ эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэгчдийг төрөөс дэмжин, НӨАТ-аас чөлөөлжээ. УИХ, ЗГ-аас баталсан олон хууль, тогтоомжийн төгсгөлд НӨАТ-аас чөлөөлнө гэж заасан. Эдгээр нь нийлээд багагүй хэмжээнд хүрснийг ТЕГ-ын дарга Л.Зориг хүлээн зөвшөөрөв. Иймд Татварын багц хуульд оруулах өөрчлөлтөд хөнгөлөлт, чөлөөлөлтийн хамрах хүрээг хумих бодлого баримтална гэв. Гэхдээ НӨАТ-ын босгыг халахгүй, харин 100-200 сая төгрөг болгон өсгөх боломжийг судалж байгаа гэв.
Нөгөөтэйгүүр жижиг ААН-үүд НӨАТ-ын баримтыг иргэдэд олгох буюу НӨАТ суутган төлөх сонирхолгүй байдаг. Найман нэрийн жижиг дэлгүүрүүд, үсчин, эмийн сан, гуанз гэх мэт үйлчилгээний газрууд баримт олгодоггүй. Найман нэрийн нэг дэлгүүр борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрэхэд ойртсон үед пос машиныхаа эзэмшигчийн нэрийг сольж, татвараас зугтаах гэсэн зөрчил илэрчээ. Бүх ААН-ийг НӨАТ суутган төлөгч болгох нь зардал өндөртэй, хэцүү гэж Татварын ерөнхий газрын дарга тайлбарлав.