Японы Боловсролын дэд сайд тус яаманд хүний нөөцийн албаны дарга байхдаа тэтгэвэрт гарсан албан хаагчийг өөрийн эрх мэдлээ ашиглан ажилд оруулсан шалтгаанаар огцрох болоод байна.
Хуулиараа засгийн газрын албан хаагч тэтгэвэрт гарсан ажилтанг шинэ ажилд ороход нь тусламж дэмжлэг үзүүлэхийг хориглодог гэнэ. Боловсролын дэд сайд Кихэй Мэкава өөрийн эрх мэдлээ ашиглан тэтгэвэрт гарсан хүнийг Токиогийн Васеда их сургуульд профессороор оруулсан байна. Тухайн хүн Боловсролын яаманд дээд боловсрол хариуцсан албаны даргаар ажиллаж байсан ба 2015 онд тэтгэвэрт гараад хоёр сарын дараа их сургуульд ажилд орсон байжээ.
Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар дэд сайд болон Боловсролын яамны хэд хэдэн дээд албан тушаалтнууд уг хэрэгт оролцсон гэнэ.
62 настай дэд сайд Кихэй Мэкава дээд албан тушаалаасаа огцорч, хариуцлагаа хүлээх гэнэ. Тэрээр 2016 оны зургаадугаар сард дэд сайдын албан тушаалыг авсан аж.
Боловсролын яамнаас эдгээр хүмүүст ёс зүйн арга хэмжээ авах байх хэмээн албаны хүмүүс мэдээлсэн байна. Харин өөр нэг эх үүсвэрийн хэлж байгаагаар Боловсролын яамнаас дэд сайд болон яамны таван ажилтанд анхааруулга өгөхөөр зэхэж байгаа гэнэ.
2007 онд гаргасан төрийн албан хаагчийн тухай хуульд “амакүдари” буюу төрийн албан хаагч тэтгэвэртээ гарахаасаа өмнө өөрийн ажиллаж байсан салбартаа ажлын байр урьдчилан бэлддэг уламжлалыг зогсоосон юм.