Дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад” 28 дугаар их наадам 2017 оны нэгдүгээр сарын 29-ноос хоёрдугаар сарын 8-нд Казахстан улсын Алматы хотноо болно. Уг наадам Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), Казахстан улсын Засгийн газрын ивээл дор зохиогдоно.
Наадамд таван тивийн 59 орны 3,000 тамирчид, төлөөлөгчид спортын 12 төрөлд оролцон, 10 өдрийн турш 86 багц медалийн төлөө хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөнө. Их дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг, 17-28 насны оюутан тамирчид улс эх орноо төлөөлөн Универсиад наадамд оролцоно.
Алматы хот нь 1921 оны хоёрдугаар сарын 5-нд энэ нэрээр нэрлэгдэж тэр жилдээ Казахстаны нийслэл хот болсон. 1997 оныг хүртэл нийслэл хот байсан юм. Алматы хотын нэр нь “алим” жимс гэсэн утгаар орчуулагддаг түүхтэй.
Алматы хот нь одоо Казахстан улсын хамгийн их хүн амтай, эртний түүхэн хот бөгөөд эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын томоохон төв хот болон хөгжсөөр байна. 2016 онд Алматы хот үүсэн байгуулагдсаны түүхт 1000 жилийн ойг тус улс, хотын иргэд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлжээ.
Энэ хотод хэл ёс заншил, соёл, шашин шүтлэг зэргээрээ ялгаатай 100 гаруй үндэстний 1.7 сая хүн амьдардаг Казахстаны хамгийн цэвэр цэмцгэр, ногоон байгууламж ихтэй хотуудын нэг.
Алматы хотод 9000 гаруй гадаадын компани үйл ажиллагаа явуулдаг байна. Тус хотод 31 музей, 29 театр, 2000 гаруй ресторан, 60 олон улсын зэрэглэлийн зочид буудалтай ажээ.
Цаг уурын хувьд дулаан ба жил бүрийн нэгдүгээр сард дунджаар -4-6 хэм хүйтэн байдаг. Тус хотод ЗХУ-ын үеэс алдартай өндөр уулсын дунд 1691 метрт орших мөсөн гулгуурын “Медео” цэнгэлдэх хүрээлэнг 1972 онд ашиглалтанд оруулсан ба тус хотод очсон хүн бүрийн очиж үзэх дуртай газрын нэг болсон байдаг.
Энэхүү цогцолбор нь 10,0 кв.м хэмжээтэй том байгууламж бөгөөд жил бүрийн 10 сараас дараа жилийн таван сар хүртэл гулгаж болдог онцлогтой, Тяньшан уулсын хамгийн өндөрлөг хэсгийн дунд, байгалийн үзэсгэлэнт газарт оршдог юм.
Алматы хотын 38 их, дээд сургуульд 137,000 оюутан сурч байна.