Энэ удаагийн сонгуулиар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн төвийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дамдинсүрэнгийн Цэвээндорж, ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дэлэгийн Сангаа, ХААШУА-ийн дэд ерөнхийлөгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Агипарын Бакей нарыг академичаар сонголоо.
Шинжлэх ухааны Академиас хоёр жил тутам ШУА-ийн гишүүн (академич)-ий сонгуулийг явуулдаг. Энэ жилийн сонгуульд 11 эрдэмтэн нэр дэвшсэн юм. Тэд бүтээлийн үзэсгэлэнгээ энэ сарын 17-нд бүтэн өдрийн турш дэлгэсэн. ШУА-ийн Их чуулганы гишүүд тэдний эрдэм шинжилгээний ажилтай танилцаад, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, эрдэм судлалын ажлын үр дүнгээрээ өөрийн орны болон олон улсын түвшинд үнэлэгдсэн, шинжлэх ухааны докторын зэрэгтэй, шинжлэх ухааны ёс зүйг хүндэтгэдэг зэрэг үзүүлэлтийн дагуу ШУА-ийн гишүүнээр буюу академичээр сонгодог юм.