Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал. Тийм ч учраас бид өнгөрсөн сонгуулиар парламентад ард түмнээ төлөөлөх 13 эмэгтэй гишүүнд итгэл хүлээлгэсэн. Харамсалтай нь манай эмэгтэй гишүүд хийсэн ажлаараа бус биеэ авч явах соёл, ёс зүй, бусад үйлдлээрээ олны шүүмжлэлийг хүртэж, цахим ертөнц, хэвлэл мэдээллийн хэрэгслийн “од” болох нь олонтой боллоо.
Эмэгтэй гишүүд анх Өмнөд Солонгост ажлын айлчлал хийх үеэр албан ёсны арга хэмжээнд "нүд эрээлжилсэн" зохимжгүй хувцас өмссөн гэсэн шүүмжлэлд өртөж, олны анхаарлын төвд орсон. Хэтэрхий олон янзын, тод өнгөтэй хувцсаар “гангарч”, нийгмийн сүлжээнийхнээс “United colors of Benetton” гэдэг хоч хүртэл авч байсан юм.
Улмаар "УИХ-ын чуулганы хуралдаанд согтуу ирж ширээгээ андуурсан, талимаарсан, байнгын хорооны хуралдааны үеэр бохь зажилсан, боов идсэн" хэмээн хүмүүс ам уралдуулан ярьж байна.
Олон нийтийн зүгээс ирж буй хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлийг эмэгтэй гишүүд маань төдийлөн хүлээж авч чадахгүй байгаа бололтой зарим нь "Гишүүд ч гэсэн энгийн хүмүүс" гэсэн тайлбар хийж, өөрийгөө өмөөрөв. Мэдээж хүн бүр алдах эрхтэй. Гэхдээ Та ард түмний төлөөлөл, төрийн түшээ гэдгийг мартаж болохгүй юм.
Гэхдээ гаргасан алдаа бүрээр нь гишүүдээ чичлэж байснаас хамтдаа гарц шийдлийг хайх нь зүйтэй. Анх удаа УИХ-д сонгогдон ажиллаж буй тэдэнд мэдэхгүйдээ, туршлагагүйдээ алдсан зүйлс байж болно. Тиймээс шинэхэн эмэгтэй гишүүддээ дараах зөвлөмжийг хүргэж байна.
ХУВЦАСЛАХ СОЁЛД СУРАЛЦАХ НЬ
Албан тасалгаанд өмсөж буй хувцас нь хэзээ ч "бусдыг өдөөсөн, тэдний анхаарлыг хэт татсан" байж болохгүй. Өөрөөр хэлбэл хэт богино эсвэл хэт урт, стрейч брюк, захгүй болон ханцуйгүй цамц аль аль нь тохиромжгүй.
Ажил хэрэгч хувцас өмсөхдөө биеийн 1/3-с илүү хэсгийг ил гаргаж болохгүй. Ил гарах нь нүүр, хүзүү, эгэмний хонхорхой зэрэг орно. Цамц болон хүрэмний ханцуй нь бугуйн яснаас 10 мм илүү гарч болох ба юбканы урт тахим хавиар буюу түүнээс дээш, доош 10 мм байж болдог байна.
Хаана, ямар үед юу өмсөх болон зүс царай, өөрийн байгаа байдалдаа тохируулан хувцасныхаа өнгийг зөв сонгох нь ажил хэрэг болоод тухайн хүний имижид шууд нөлөөлдөг. Өдөр тутам болон ажилдаа өмсөж болохгүй өнгө гэж байдаггүй. Харин аливаа өнгөний завсрын буюу бүдэг өнгийг өдөр тутам өмсөхөөр сонгох нь ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлж, төв, даруу харагдуулдаг. Эрээн мяраан хувцас өмсөж болохгүй. 2-3 төрлийн зонхилох өнгөнөөс илүү байх ёсгүй. Гуравдагч өнгө нь 15 хувиас хэтэрч болохгүй.
Хослуулан өмсөхөд зохицдог өнгөнүүд:
- Хар- цагаан, улаан, ногоон, хөх ягаан болон цайвар завсрын өнгүүд
- Хөх- цагаан, саарал, цэнхэр, нил ягаан ....
- Саарал- хөх, хар, улаан, ногоон, нил өнгөний хувилбарууд
- Хүрэн- хул шаргал, цагаан, алтан шар гэх мэт...
- Шар- ногоон, хөх, цагаан болон цайвар өнгөнүүд
Ажил хэрэгч хувцсанд завсрын өнгө тухайлбал саарал, үзмэн бор, хүрэн, цагаан саарал гэх мэт нүдэнд дулаан хамгийн тохиромжтой бөгөөд цагааныг хар хөх , хар саарал, хар ногоон зэрэг өнгөтэй хослуулбал эрх мэдэлтэй ёсорхог байдлыг илтгэдэг бол хар болон биеийн өнгө нь ажил хэрэгч байдалд тун зохимжгүйд тооцогддог.
Гадаад оронд хийх уулзалт, баяр ёслол гашуудлын үед тухайн орны заншлын дагуу хувцаслах бөгөөд тухайн орны төрийн далбааны өнгийг хослуулан өмсөхөөс зайлсхийх нь зүйтэй.
Хувцаслах урлагийг эзэмшихэд шилэн оймсыг жижиг гэж орхиж болохгүй. Эмэгтэй хүн шилэн оймс өмсөхдөө өөрийн биеийн онцлог, хөлийн хэлбэр, өмссөн хувцасныхаа өнгө хэв маяг, гутал зэрэгтэй зохицуулан сонгох хэрэгтэй байдаг. Ажил хэрэгч эмэгтэй ажилдаа болон албан ёсны арга хэмжээнд заавал урт шилэн оймс өмсөх ёстой. Өвдөг шилбэний хавьцаа урт шилэн оймс, улавчийг зөвхөн өмд өмссөн үед л өмсөнө. Шилэн оймсны эдэлгээ чанарыг түүний нягтралаар нь тодорхойлдог. Үүнийг 5-140 den-ээр тэмдэглэнэ.10-15 den бол зун цагт, 20-с дээш бол хавар намар өмсөхөд зохимжтой.
ХАМГИЙН САЙХАН ХУВЦАСЛАДАГ УЛСТӨРЧДӨӨС СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ
Та бүхэнд хувцаслалт, имиж бүрдүүлэлт, биеэ хэрхэн авч явах талаар зааж сургадаг тусгай албаныхан эсвэл зөвлөх байдаггүй бол энэ талаар гарамгай бусдаас суралцахад л болно.
Дэлхийн нэр нөлөө бүхий эмэгтэй удирдагчдаас донжтой хувцасладаг хатагтай нарын жагсаалтыг Wonderwardrobs.com сайт танилцуулсан. Ажил хэрэгч хувцасны дресс кодыг өөрсдийн өнгө төрхөөр чимж амьдруулдаг тэдний сонголтод хурц тод өнгүүд хүч түрэн орж ирсэн ч тэд юуг юутай хослуулахаа, хаана юу өмсөж болохгүйг сайн мэднэ, басхүү өөрсдийн стилист, имижмейкерүүдийн зөвлөгөөг дагадаг.
Учир нь өөрийгөө төдийгүй улсаа төлөөлдөг учир тун чамбай сонголт хийхээс аргагүй биз. Үзэл бодол, чадвар мэдлэгээсээ гадна дүр төрхөөрөө байлдан дагуулсан улстөрч эмэгтэйчүүдийн донж маяг нэг иймэрхүү.