Дотоодын цэргийн тухай хуулийн батлагдсанаар цагдаагийн байгууллагад ажиллаж буй 1100 албан хаагч буцаж Дотоодын цэрэгт шилжинэ хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэллээ.
Манай улсад анх 1922 онд дотоодын цэрэг үүсч байгуулагдсанаас хойш 2014 он хүртэл улсын чухал объектын харуул хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олзлогсод болон хоригдлыг хуяглан хүргэх, улс оронд гарсан үймээн самууныг таслан зогсоох үүргийг голчлон гүйцэтгэж ирсэн.
Харин УИХ-аас Дотоодын цэргийн тухай хуулийг 2014 онд хүчингүй болгож, дотоодын цэргийн чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Тус байгууллагыг татан буулгаснаар 1100 орчим албан хаагч цагдаагийн байгууллагад шилжсэн, хууль батлагдсанаар тэдгээр албан хаагчид буцаж ирэх байна.
Uинээр зарим анги салбар байгуулах шаардлага үүсч байгаа, үүнтэй холбоотой офицер, ахлагчид, албан хаагчдын цалин хөлс, хувцас хэрэгслийн зардал төсвийг хуулийг хэрэгжүүлэх явцад шийдэх боломжтой. Эхний ээлжинд Хууль зүй, дотоод хэргийн яам батлагдсан төсөвтөө багтаан асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлж байгаа гэдгийг салбарын сайд хэллээ.