Альпийн нуруу түшсэн Швейцарийн Давос хотод дэлхийн улс төр, санхүү, эдийн засгийн салбарын элитүүд энэ өдрүүдэд чуулж байна. Зөвхөн урилгаар оролцдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад энэ жил 100 орчим улсын 2600 гаруй эрхэм зочилж байна. 1971 оноос нааш харван одсон 47 жилийн уртад хамгийн олон оролцогчтой жил хэмээн зохион байгуулагчдын зүгээс тэмдэглэж байгаа юм. Тэдгээрийн 40 нь гэхэд дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн. Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал хэмээх ерөнхий сэдвийн хүрээнд тэд чуулж байна.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт ийм нүсэр бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн мягмар гарагт Швейцарийн Давос хотноо нээгдсэн юм. Швейцарьт төрийн айлчлал хийгээд өндөрлөж буй БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин энэ удаагийн форумд оролцсон нь олны анхаарлыг татаж байна. Тодруулбал, БНХАУ Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Төрийн тэргүүний түвшинд анх удаа оролцож байна. Тиймдээ ч глобал түвшинд Хятадын оролцоог үлэмж нэмэгдүүлэх тэмүүллийнх нь илрэл хэмээн шинжээчид дүгнэв.
Энэ үйл явдлыг тодотгон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлагч, профессор Клаус Шваб “Дэлхий ертөнц өдгөө геополитик, эдийн засгийн олон туйлт бүтэц рүү шилжиж буй. Шилжилтийн энэ үед БНХАУ эдийн засгийн хүчин чадлын хувьд АНУ-тай эн зэрэгцэж байна. Хятад бол шинээр төрөн гарч буй супер хүч” хэмээн нээлтийн ёслолын үеэр дуу алдах шахам өгүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Давосын ДЭЗЧ-д найм дахь жилдээ оролцож байна
Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийг сэргээх, капитализмыг шинэчлэх, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд бэлдэх. Дэлхийн эдийн засагт энэ онд тулгарах хамгийн чухал асуудлуудыг Дэлхийн эдийн засгийн чуулган төрийн бус байгууллага болон шинжээчид дээрх байдлаар томъёолж байна.
Тэдгээрийг “Дижитал эриний терроризм”, “Эрүүл мэндийн салбарын итгэлийг сэргээх нь”, “Африкийг хөгжүүлэх нь”, “Дэд бүтцийн тогтвортой хөрөнгө оруулалт”, “Хиймэл оюун ухаан”, “Эрчим хүчний ирээдүй”, “Том бизнесүүдийн ирээдүй” гэхчлэн сэдэвт 400 орчим салбар хуралдаанаар задалж ярилцахаар төлөвлөжээ.
Ерөөс Дэлхийн эдийн засгийн 47 дахь чуулган Азид анхаарлаа хандуулж байгааг хэд хэдэн хэлэлцүүлэг нотлох аж. “Ази тив удирдлагыг гартаа авлаа” хэмээх сэдвээр Швейцарийн цагаар нэгдүгээр сарын 19-нд салбар хуралдаан зарласнаас нь ч энэ нь анзаарагдана. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад найм дахь удаагаа оролцож байна. Дэлхийн тавцанд нөлөө бүхий, шийдвэр гаргалтад идэвхтэй оролцдог эрхмүүдийг урьдаг хэмээн дахин давтан өгүүлсэн ноён Клаус Шваб түүнийг найм дахь жилдээ урьж байгаа нь энэ.
Форумд уригдсан төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг санаачлагч профессор Клаус Шваб гэргийн хамтаар мягмар гарагийн үдэш зоог барьсан юм. Дэлхийн хэмжээний, тив дамнасан элитүүд тэнд нэг дор цугларсан билээ. Чуулга уулзалтын хүрээнд ноён Ерөнхийлөгч “АНУ-ын дараагийн засаг захиргааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд”, “Бүс нутгийн эрчим хүчний тэргүүлэх чиглэлүүд”, “Tоргоны зам”, “Олон туйлт дэлхий дэх хариуцлагатай манлайлал”, “Эрдэс баялаг, байгаль орчны хамгааллын бодлого” зэрэг асуудлыг хөндөж ярилцах хэлэлцүүлэг, хуралдаан, арга хэмжээнд оролцоно.
Монгол Улс энэхүү чуулга уулзалтад дээд түвшинд оролцох нь улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой хэмээн албаны хүмүүс тодотгож байна. Чуулганд оролцогчдын дийлэнхийг нь гишүүн компаниудын лидерүүд бүрдүүлэх аж.
Таван тэрбум ам.доллараас дээш эргэлтийн хөрөнгөтэй, дэлхийн топ 1000 гаруй гишүүн компани нь Дэлхийн эдийн засгийн чуулганыг санхүүжүүлдэг юм. Тэдний төлөөлөл, бизнесийн 1500 орчим лидер энэ удаагийн чуулганд уригджээ. Тэрчлэн дээр дурдсанчлан төр, засгийн 40 тэргүүн, олны танил 200 гаруй эрхэм, мөн дэлхийн улс орнуудын Засгийн газрын сайд, иргэний нийгмийн төлөөл, төрийн бус байгууллагын тэргүүн, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид энд онцгой анхааран оролцож байна.
Давос хотод улирлын таатай үе айлчилжээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчдоо хүлээн аваад тун завгүй. Арав гаруйхан мянган хүн амьдардаг Давос хотын байнгын оршин суугчид энэ өдрүүдэд байр сууцаа шинэхэн зочдодоо түрээсэлж орхиод, өөр тийш оддог аж. Нам гүм энэ хотхонд дэлхийн элитүүд эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг дөрвөн өдрийн турш хэлэлцэнэ.
Б.Цэцэгсүрэн