ОХУ-д хувьчлалыг гүнзгийрүүлэхээс илүү зах зээлийн өрсөлдөх чадварыг сайжруулах нь чухал байгааг Эдийн засгийн шинэ сайд тайлбарлав. “Тодорхой зах зээлд ноёлох байр суурьтай төрийн өмчийн том компанийг хувьчиллаа гээд өрсөлдөх чадвар сайжрахгүй. Улсын эдийн засгийн өсөлтөд ч эерэг нөлөөлж чадахгүй” хэмээн Максим Орешкин өгүүлсэн юм.
Ноён Орешкин арваннэгдүгээр сард үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш гадаадын мэдээллийн хэрэгсэлд анх удаа өгсөн ярилцлагадаа эдийн засагт төр голлох үүрэг гүйцэтгээд байж болохгүйг анхааруулав. “Гэхдээ юун түрүүнд бид зах зээл дэх өрсөлдөөнийг сайжруулахад анхаарах шаардлагатай” хэмээн сайд мэдэгдлээ. Уг мэдэгдэл нь Орешкиноос өмнө Эдийн засгийн сайд байсан, ноён Алексей Улюкаевын байр сууриас ялгарч буй төдийгүй ОХУ-д урьд нь өрнүүлж байсан хувьчлалаас үүдэлтэй улс төрийн бэрхшээлийн тусгал ч болж байна.
Төрийн өмчийн “Роснефть” компани мөн л төрийн өмчийн “Башнефть” группыг өөртөө нэгтгэсэнтэй холбоо бүхий авилгын хэрэгт буруутаж гэрийн хорионд орсон ноён Улюкаевыг Ерөнхийлөгч Владимир Путин үүрэгт ажлаас нь огцруулжээ.
Алексей Улюкаев нь 1990-ээд оны эхэн үеэс хойш Оросын эдийн засгийн бодлогыг тодорхойлоход тасралтгүй оролцож ирсэн, чөлөөт эдийн засгийн үзэл баримтлалыг сахин хамгаалагчдын нэг. “Башнефть”-ийг “Роснефть”-д нэгтгэх ажиллагааг ноён Улюкаев эсэргүүцсэн нь Путины шадар Игорь Сечинийг хилэгнүүлэх шалтгаан болсон юм. Ноён Сечин нь эдийн засагт төр голлох үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн байр суурьтай тойрон хүрээлэгчдийг удирдан чиглүүлж буй нэр нөлөө бүхий эрхэм.
Шинэ сайд Орешкиний байр суурь нь Владимир Путиний эдийн засгийн шадар зөвлөх Алексей Кудриныхаас ч зөөлөн. Учир нь ноён Кудрин удахгүй танилцуулах гэж буй шинэчлэлийн төлөвлөгөөний гол бүрдэл нь эдийн засагт төрийн гүйцэтгэх үүргийг багасгах явдал.
ОХУ-д “Хувьчлал” гэсэн үг муу алдартай. ЗХУ задарсаны дараа 1990-ээд оноос хойш хэрэгжсэн төрийн өмчийг худалдах хоёр ч кампанит ажил нь олигархуудын цөөн бүлэглэлийг баяжуулаад өнгөрсөн түүхтэй. Ноён Путин Ерөнхийлөгчийн албыг хоёр дахь удаа хаших үеэрээ хувьчлагдсан өмчийн нэлээдийг нь буцааж улсын мэдэлд авсан юм.
Монополийн эсрэг холбооны албаны (ФАС) тоо баримтыг үзэх аваас 2015 онд төрийн болоод төрийн өмчийн компаниуд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг үйлдвэрлэжээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унаснаас шалтгаалан ОХУ-ын Засгийн газар төрийн өмчийн хэд хэдэн компанийг хувьчлахаар төлөвлөж буйгаа өнгөрсөн онд мэдээлсэн. Эрх баригчид 2016 онд алмаас олборлогч “Алроса” компанийн хувьцааны 11 хувийг заржээ. Энэ сард Glencore компани, Катарын хөрөнгө оруулалтын албанаас “Роснефть”-ийн хувьцааны 19.5 хувийг худалдан авахаар тохиролцсон. Гэтэл газрын тосны үнэ сэргэж, эдийн засаг хоёр жил үргэлжилсэн уналтаасаа гарч эхэлсэнтэй уялдан төрийн өмчийг зарах наймаа дахин эрчээ алдав.
Эдүгээ 34 настай, ноён Орешкин урьд нь Сангийн дэд сайдын алба хашиж байжээ. Оюутан байхдаа төв банкинд хэлтэс тэргүүлж байсан түүнийг ОХУ-ын эдийн засгийн тогтолцоонд дээгүүр алба хаших хүн гэж эртнээс үзэж иржээ. Компани, банкны удирдлагууд ноён Орешкинийг ОХУ-ын Засгийн газар дахь шилдэг эдийн засагчийн нэг хэмээн хүндэтгэдэг. Харин улс төрд хэр шуугиан тарих нь хараахан тодорхойгүй хэмээн ажиглагчид үзэж байна.
Ноён Орешкин төрийн өмчийн компаниудыг хувьчлах асуудалд болгоомжтой хандаж байгаа нь прагматик бодлогын илрэл хэмээн зарим шинжээч дүгнэлээ. “Амжилт гаргаж чадах асуудалдаа илүү анхаарах нь зүйтэй” хэмээн Renaissance Capital- ийн эдийн засагч Олег Кузмин өгүүлсэн юм. “Хувьчлал яриад унавал эдийн засгийн бүх салбарт саад тотгор ихэснэ. Хувьчлах нь зөв хэдий ч хэрэгжүүлэгчийг нь оросууд дайснаа л гэнэ” хэмээн тэрбээр тайлбарлав.
Газрын тосны үнэ үл ялиг өссөн нь эрх баригчид бүтцийн шинэчлэлээс ухрах шалтгаан болж чадахгүй талаар Давост 19- нд хүрэлцэн ирэх ноён Орешкин мэдэгдлээ. Бизнес макро эдийн засгийн түвшинд тогтвортой үргэлжилж, шинэчлэлийн бодлого ил тод байж гэмээнэ өсөлт баталгаатай хэмээн тэрбээр үзэж байна.
Кэтрин Хилл