АНУ-ын Тагнуулын төв газар нууцлалын зэргийг нь цуцалсан 12 сая хуудас материалыг цахим сүлжээнд байршуулжээ. Эдгээр материалууд дунд Үл мэдэгдэх нисдэг биетүүд харагдсан тухай хүмүүсийн яриа, тагнуулуудын үл үзэгдэх бэхний найрлагын тухай, тэр бүү хэл хүний бодлыг удирдах туршилт болох MK-Ultra-тай холбоотой баримтууд хүртэл бий.
1940 оноос хойшхи Тагнуулын төв газрын үйл ажиллагаануудын 930 мянган баримт бичгийг та ЭНЭ хуудаснаас уншиж болно. Хайлтын хэсэгт сонирхож буй мэдээллийнхээ түлхүүр үгсийг бичнэ.
Энэ бүх мэдээллүүд судлаачид, эрдэмтэд, сэтгүүлчид, олон нийт болон мэдээж хэрэг хуйвалдааны онолчдод сайхан бэлэг болжээ.
Хэдийгээр эдгээр мэдээллийг 1995 онд олон нийтэд нээлттэй болгосон боловч өнөөдрийг хүртэл Мэриленд дэх Үндэсний архивын газрын дөрвөн компьютер дээрээс л үзэх боломжтой байсан юм.
2014 онд MuckRock байгууллагаас дээрх мэдээллүүдийг илүү олон хүнд хүргэх ёстой гэж Тагнуулын төв газрын эсрэг гомдол гаргасан бөгөөд 2015 онд ТТГ-аас энэ бүх мэдээллийн санг хуулж, олон нийтэд түгээхэд зургаан жил, 108 мянган ам. доллар шаардлагатай гэсэн хариу өгч байсан аж.
Гэхдээ ТТГ хоёр жилийн хугацаанд интернетэд байршуулах аргаа олсон учраас хэдхэн товч дараад л бүх мэдээлэлтэй танилцах боломж бүрджээ.
ТАГНУУЛЫН ТӨВ ГАЗРЫН ЦАХИМ ХУУДАС: www.cia.gov