"Эрдэнэс-Тавантолгой" компанийн удирдлагууд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөө өглөө уулзаж, нүүрсний үнийг нэмсэн талаар мэдээлэл хийсэн. Үүний дараа тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "300 мянган тонн нүүрсээ нэг тонныг 71.5 ам.доллароор 100 хувь бэлэн мөнгөөр худалдаалж, 22.5 сая ам.долларын орлого Тавантолгой компанид орж ирэх боломжийг бүрдүүлэх гэрээ хэлэлцээр хийлээ. Эрдэнэс-Тавантолгой Баруун цанхийн уурхайн нүүрсний нэг тонныг 71.5 ам.доллараар шууд уурхайн аман дээрээс зарахаар боллоо. Өмнө нь уурхайгаас боомт хүртэл 240 км тээвэрлээд 70 ам.доллараар борлуулдаг байсан бол нээлттэй сонгон шалгаруулалт явуулснаар үнийг зах зээлийн үнэд ойртуулсан" гэлээ.
Энэ нь Эрдэнэс-Тавантолгой компани байгуулагдсанаас хойшхи хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ гэдгийг тэрбээр онцоллоо.
Компани Цанхийн зүүн уурхайн нүүрсийг үнэ тогтоох дөрвөн индексийн хувь хэмжээний дагуу өнгөрсөн оны III улиралд тонныг нь уурхайн амнаас 27 ам.доллар, IV улиралд 33 ам.доллар, 12 дугаар сараас 50 ам.доллар, 2017 оны нэгдүгээр сараас 59.3 ам.доллараар борлуулж байна. Харин Цанхийн Баруун уурхайгаас олборлосон анхны нүүрсээ энэ оны нэгдүгээр сарын 15-нд ийнхүү 71.5 ам.доллараар борлууллаа.
"Өнөөдөр бид зөвхөн баруун Цанхиас гарсан нүүрсээ борлуулах эрхтэй. Харин зүүн Цанхиас гарах нүүрсийг Чалко компанийн өрөнд өгдөг. "Чалко компанид 76.5 сая ам.долларын өртэй. Эхний гурван сард өндөр үнээр нүүрсээ нийлүүлнэ. Дөрөвдүгээр сарын 1-нд Чалкогийн өрийг бүрэн дарна хэмээн бодож байна" гэж "Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд хэллээ.
"Эрдэнэс-Тавантолгой" компани 2015 онд 4.2 сая , 2016 онд 7.65 сая тонн нүүрс экспортолсон бол энэ онд нийт 11.5 сая тонныг экспортлохоор төлөвлөж байгаа аж.
Гэрэл зургийг Б.Бямба-очир