Италийн төв хэсэгт байрлах дээд зэрэглэлийн зочид буудал цасан нурангид дарагдсаны улмаас одоогийн байдлаар хоёр хүн амиа алдсан хэмээн CNN агентлаг мэдээллээ. Аврагчид нурангин доор орсон иргэдийг хайх ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байна.
Италийн Иргэний хамгааллын албанаас мэдээлж байгаагаар Ригопьяно зочид буудлын нурангин доор 30 орчим иргэн байгаа аж. Эдгээр иргэдийн зарим нь нурангин дунд үүссэн цүнхэлд байж болзошгүй хэмээн үзэж байгаа ч хүйтэн цаг агаар нь нурангинаас амьд үлдсэн байж болох иргэдэд аюултай юм.
Өнгөрсөн лхагва гарагт тус бүс нутагт болсон хэд хэдэн газар хөдлөлтийн дараа цасан нуранги болж, Ром хотоос 135 км зайд орших Гран Сассо уулын энгэрт байрлах дөрвөн одтой буудлыг бүхэлд нь нөмөрчээ.
Замын албаныхан пүрэв гарагийн орой гэхэд зочид буудалд хүрэх ихэнх замыг цас болон унасан моднуудаас цэвэрлэж, аврагчдын машин техникийг зочид буудалд хүрэх боломжийг олгосон байна. Түүнээс өмнө аврагчид болон аврагч ноход цасны машин болон нисдэг тэргийн тусламжтай зочид буудалд хүрсэн аж.
Албаны хүмүүс зочид буудлын зочдын бүртгэл болон ажиллагсдын жагсаалтанд суурилан нурангин доор байгаа хүмүүсийн тоог гаргасан ба зарим хүмүүс цасан нуранги болохоос өмнө зочид буудлаас явсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэнэ.
TripAdvisor сайтад тус зочид буудлыг 43 өрөөтэй гэж бичсэн байна.
Италийн Гал сөнөөх албаны төлөөлөгч Лука Каригийн хэлж байгаагаар цасан нуранги зочид буудлыг бүхэлд нь нөмөрсөн байсан нь хайх ажиллагааг хүндрэлтэй болгожээ.
Зочид буудлын ойролцоогоос хоёр хүнийг аварсан талаар Иргэний хамгааллын албаны дарга Фабрицио Курчио сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. “Бид хүмүүсийг ямар нэг байдлаар амьд байгаагаа мэдэгдэхийг хүсэн дуудаж байгаа ч нурангин доороос ямар ч хариу алга” хэмээн ярьсан байна.
Эхнэр болон хоёр хүүхэдтэйгээ амарч явсан нэг хүн цасан нуранги болохоос өмнөхөн гадаа зогсоолд байгаа машин руугаа явснаар аврагдсан байна. Түүний гэр бүлийнхэн амьд эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Цасан нуранги болсноос хойш 24 цагийн дараа аврагчид хоёр хүний цогцос гаргаж авсан байна.
Аврагчдын багийн хийсэн бичлэгээс үзвэл зочид буудлын үүдний танхимын хана болон цонхнууд хагарч, шалан дээр нь модны хугарсан мөчир, цас, болон дээвэр хананы хэсгүүд унасан байв.
Газар хөдлөлт болон цасан нуранги зэрэг нь ар араасаа болсон нь аврагчдын хувьд багагүй хүндрэл учруулсан байна. “Цаг агаарын хувьд бид иргэдийг аль болох гадагш гарахгүй гэртээ үлдэхийг зөвлөдөг. Харин газар хөдлөлтийн үед гадагш гарахыг зөвлөдөг. Энэ хоёр үзэгдэл зэрэг тохиолдох үед үнэхээр хүндрэлтэй юм” хэмээн Фабрицио Курчио ярьсан байна.
Тус бүс нутагт цасаар хүчтэй шуурч, зам нь боогдсон байсан учраас зарим аврагчид зочид буудал руу цанаар очсон гэнэ.
Аврагчдыг очих үед цасан доороос зочид буудлын зөвхөн дээвэр харагдаж байсан аж.
Эх сурвалж: www.cnn.com