Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар өгүүлэх "Царцаа Намжил" хүүхдийн жүжгийг Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа тоглох гэж байна.
Тус театрын хамт олон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын Монгол ардын үлгэр "Царцаа Намжил"-аас сэдэвлэн бичсэн зохиолыг тайзны бүтээл болгохоор бэлтгэж байгаа ажээ.
Хүүхдийн уран бүтээлийн урын сангаа шинэ бүтээлээр баяжуулан үзэгчдийн хүртээл болгох, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухлыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор ийнхүү шинэ уран бүтээлийнхээ ажилд орсон байна.
Жүжгийн нээлт хоёрдугаар сарын 5-нд УДЭТ-ын тайзнаа болно.
“Царцаа Намжил” жүжгийг тайзны бүтээл болгохоор ажиллаж буй баг хамт олон
- Зохиолч Б.Хишигзаяа /СТА/, Я.Баяраа
- Найруулагч: Б.Хишигзаяа /СТА/
- Зураач: Л.Цэрэндулам
- Хөгжмийн зохиолч: Б.Цацрал /СТА/
- Хөдөлгөөний найруулагч: Г.Ган-Очир /СТА/
Дүрүүдэд:
- Царцаа Намжил: Б.Золжаргал
- Номын багш : С.Болд-Эрдэнэ /СТА/
- Ц.Цэрэнболд /СТА/
- Банди нар: О.Итгэл, Р.Адъяабаатар, н.Сэргэлэн
- н.Очирбат
- Хэрээ: Б.Одончимэг /СТА/
- Тогоc: Ц.Аззаяа
- Сүүлгүй хулгана: Б.Шинэбаяр
- Хулгана: Б.Жаргалсайхан, Д.Асардарь
- Муур: Э.Тодгэрэл /СТА/
- Тэмээ: Ц.Төгсбилэгт
- Буга: Г.Алтангэрэл
- Согоо: Г.Номуун
- Эрлэг номун хаан: П.Цэрэндагва /АЖ/
- Ж.Пүрэвдорж /СТА/
- Хатан: Ж.Оюундарь /УГЖ/
- Түшмэл А.Чингүн
- Г.Ганбат
- Эмгэн шивэгчин Б.Золзаяа
Энэ хорвоо дээр нэг л ертөнц оршдоггүй билээ. Эгэл жирийн хүмүүс бидний амьдардаг энэ ертөнцийг “Замбуулин хорвоо” хэмээнэ. Харин эгэл жирийн хүмүүс бид, амьтны амь тасалдаггүй, өглөгч энэрэнгүй зантай, үнэн шударга сэтгэлтэй, шуналгүй, ховч, хуурмаг зангүй бол Арван цагаан буянтан гэгдэж, авралт бурхны оронд амьдрах эрхтэй болдог гэдэг.