2 жил тутамд зохиогддог Африк тивийн хөлбөмбөгийн аваргын тэмцээн 7 хоногийн өмнө Габон улсад эхэлсэн билээ. Хэсгийн тоглолтууд яг ид дундаа тун ч ширүүн өрсөлдөөн дунд өрнөж байна.
Ер нь хар тивийн багууд сүүлийн жилүүдэд маш жигд болж ирсэн. Өмнө нь Камерун, Нигери нарын хэдхэн улсууд л энэ тивийн өнгийг тодорхойлдог байлаа. Одоо бол дэлхийн аваргад оролцох чадалтай улсуудын тоо үлэмж нэмэгдсэн.
Хар тивийн хөлбөмбөгчид Францын лигээр дамжаад Европын топ лигүүдэд олноороо тоглох болсон нь тус тивийн хөлбөмбөгийн хөгжилд маш том дэвшил авчраад байгаа.
Ингээд хэсгүүдийн явц ямар байгааг танилцуулъя.
А хэсэгт талбайн эздээс гадна хэдэн арваны турш энэ тивийн өнгө төрх болж яваа Номхоршгүй арслангууд мөн өмнөхийн өмнөх тэмцээний финалист Буркина-Фасо болон уг тэмцээнд анх удаа дарийн утаа үнэрлэж буй Гвиней-Биссау гэсэн улсууд багтсан.
Багууд 2 тоглолт хийгээд байгаа бөгөөд яг баттай эрхээ авсан баг хараахан тодроогүй байна. Камерун хэдий 4 оноогоор тэргүүлж яваа ч 2 оноотой яваа Габонтой сүүлийн хүнд тулаанаа хийнэ.
12 дахь үзэгч гэдэг хөлбөмбөгт онцгой үүрэг гүйцэтгэдгийг мартаж болохгүй. Аубамэянг тоглолтыг ганцаараа аваад гарах чадвартай гэдгээ Дортмундад хангалттай нотолсон.
Нөгөө 2 багт нь ч боломж бий. Аль хожсон нь хэсгээсээ гарах бүрэн бололцоотой. Буркина-Фасо 2 оноотой байгаа бол Гвиней-Биссау талбайн эздээс оноо салгаж дөнгөсөн байгаа. Тэд уг нь Камеруны эсрэг хожиж яваад тоглолтын төгсгөл рүү хожлоо алдчихсан юм.
B хэсэгт тун жигд багууд орсон. Алжир дэлхийн аваргад яваад орчихдог л баг болсон. Бразилд дэлхийн аварга болсон Германыг хэрхэн зүдрээснийг манай үзэгчид санаж байгаа биз. Лэйстерийн дуо Махрез Слимани нарын хослол тун чиг эвгүй дээ.
Сенегалыг 2002 оны дэлхийн аваргаас хүмүүс мэдэх болсон. Бужигнуулж байсан даа. Тэр цагаас хойш хэсэг унтарсан ч одоо эргээд сэргэж байгаа баг. Дэлхийн чансаанд хар тивээсээ хамгийн өндөр ранктай яваа нь үүнийг гэрчилнэ. Ливерпүүлийн вингер Манэ багаа оройлох үүрэгтэй.
Тунис хэзээд аваргын кандидат байсаар ирсэн. 90-ээд он, 2000 оны эхэн дунд үеэр тэд тун хүчтэй баг байлаа. Энэ хэсэг дотроо жаахан сулхан нь Зимбабве.
2 тоглолтын дараах байдлаар Сенегал 2 хожиж бүх 16 багаас хамгийн анх хэсгээс гарах болзлоо биелүүлсэн баг болсон. Тунис 2-оор гарах өндөр магадлалтай, учир нь тэд одоо хомоол хамагч Зимбабветэй тоглоно.
Өчигдөр шөнө тэд Алжирыг хожиж чадсан нь хэсгээсээ гарах маш том боломжийг бүрдүүлж өгсөн. Тоглолтын төгсгөл рүү Алжир нэмэлт цагт гоол оруулаад тэнцээ авах гэж улайрсан ч тэдэнд дахин нэг гоол хийх аз дутав.
С хэсгийг үхлийн хэсэг гэж болно. Өмнөх тэмцээний аварга Зааны ясан эргээс гадна Адэбайор нарын үеэс хүчирхэгжин гарч ирсэн Того, хэзээд хатуу самар байсаар ирсэн Марокко гэсэн багууд энэ хэсэгт багтсан байгаа.
Тэрчлэн хуучны сайхан цаг шигээ эргээд хөл дээрээ өндийж буй Ардчилсан Конго улс бий. Өмнөх тэмцээнээс хүрэл медал зулгаасан нь ч үүнийг илтгэнэ.
ЗЯЭргийг Дрогба олон жил манлайлж явсан бол энэ үүрэг одоо МанСитигийн Бони дээр ирсэн. Гэхдээ Кристал Паласын Захаг мартаж бас болохгүй. Тогод харин манайхны хэлдгээр Адьяабаяр одоо ч багийн хамгийн од хэвээр.
Багууд ганц л тоглоод байгаа ба ЗЯЭрэг Того 2 хуурай тэнцсэн бол Ардчилсан Конго Марокког хожиж чадсан. Тэд өнөөдөр ЗЯЭрэгтэй 2 дахь хожлынхоо төлөө тоглоно. 2 жилийн өмнө хагас шигшээд хожигдон финалаас мултарч байсан өшөөгөө авахаар шаргуу үзэх нь мэдээж.
Энэ хэсгийн тоглолт болгон тун харууштай болно. Интернет хөгжсөн өнөө цагт эдгээр тоглолтуудыг үзэх боломж хангалттай бий шүү, хөлбөмбөгийн фэнүүд ээ.
D хэсэг. Бас л шаггүй хэсэг. Гана бол энэ тивийн хөлбөмбөгийн сүүлийн 10 гаруй жилийн том төлөөлөгч болж шилжсэн баг.
Өмнөх тэмцээнээр финалд үлдэж байснаас гадна сүүлийн 4 тэмцээнд хагас шигшээ хүртэл явсан гэхээр ямар чанга баг гэдэг нь тодорхой. Угаасаа ч том багуудад тоглогч ихтэй, дэлхийн аваргуудаар хүртэл өөрсдийгөө харуулсан баг.
Вэст Хамын жигүүр Андрэ Аюү одоо багаа толгойлно. Олон жил Челсигийн Эссиен энэ хүндтэй үүргийг нуруундаа үүрч явсан даа.
Тэмцээний түүхэн дэх хамгийн том баг Египет энэ хэсэгт бий. Хамгийн олон удаа оролцсон, хамгийн олон түрүүлсэн гээд л.
Нийт 7 удаа аваргын цомыг өргөж байсан тэд хэдэн жилийн өмнө 3 дараалан түрүүлж, үзэгчдийг “залхааж” байлаа. Гэхдээ тэднийг хар тивдээ л бар мэт, гадагш гарахаар муур мэт хэмээн шүүмжилдэг.
Ромагийн Салай, Арсеналын Элнени нар багаа амжилтад хүргэх түлхүүр тоглогчид нь байх учиртай. Тэдний хэр байхаас багийн тоглолт шууд хамаарна.
Сүүлийн 3 тэмцээнээс 2-т нь хүрэл медал хүртсэн Мали мөн энэ хэсэгт орсон. Арай сулхан нь Уганда юм уу даа. Гэхдээ бас амар хоол биш гэдгээ эхний тоглолтдоо харуулчихсан шүү.
Гана Угандаг ганц пеналтигээр л хожсон. Египет Мали 2 гоолгүй тэнцээ хийсэн байгаа. Энэ хэсгийн 2 дахь тоглолт маргааш шөнө Гана – Мали, Египет – Уганда гэсэн дуэл дунд өрнөнө.
Тэмцээний аварга 2-р сарын 4-ний шөнө тодрох юм.