Эрх баригчид УТААТАЙ ингэж ТЭМЦЭНЭ

Сэтгүүлч А.Ихсанаа

2017-01-23 09:25 GMT+8

Энэ сарын 10-ны өдөр ҮАБЗ “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” гэсэн сэдвээр хуралдаж, ойрын хугацаанд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцжээ.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газраас хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан юм. Түүний илтгэлээс онцлох мэдээллүүдийг товчлон хүргэж байна.

2017 онд хэрэгжүүлэх

Цахилгааны тарифыг хөнгөлөх ажлын хүрээнд тоолуургүй 36,4 мянган өрхийг тоолууртай болгоно.


Банкуудад ногоон зээлийн сан бий болгох санал тавьсан, ихэнх нь нааштай хандаж байгаа бөгөөд цахилгаанаар халаагуураа шийдэх гэж байгаа өрхөд тус сангаас зээл олгох.

Агаарын бохирдлын эсрэг сан байгуулах.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулна.

Сайжруулсан түлшээр энэ онд 23 мянган өрхийг хангана.

Иргэдийг зөв дадалд сургах ажилд сурталчилгааны ажил хийнэ.

Автомашинуудад тортог барих шүүлтүүр суурилуулна.

Тав хүртэлх насны хүүхдээ 3-5 хоног асарсан хөдөлмөр эрхэлдэг эцэг эхэд цалинтай чөлөө олгоно.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдийн 10 нэр төрлийн ууж хэрэглэх эмийг үнэгүй олгоно.

Дээрх ажлыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах 100 орчим тэрбум төгрөгийг Засгийн газар бүрдүүлээд байна.

Дунд хугацаанд хэрэгжүүлэх /2-3 жил/

Түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар бууруулна.


Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, орон сууцжуулах. БНХАУ-аас олгох буцалтгүй тусламжийн 50 сая долларыг 1000 айлыг орон сууцжуулахад зориулна.

Эрдэмтэн, судлаачдаар монгол гэрийг хэрхэн дулаан алдагдал багатай болгох асуудлыг судлуулна.

Олон жилийн насжилттай хуучин автомашины импортыг үе шаттай хязгаарлана.

Нийтийн тээврийн автобусыг хийн түлшээр ажилладаг болгоно.

АЧИ-н харуулын тоог нэмнэ.

Хэсэгчилсэн дулаан хангамжийг бий болгоно.

Байгалийн хийгээр ажилладаг дулаан хангамжийн эх үүсвэр барих туршилтын төсөл эхлүүлнэ.

Урт хугацаанд хэрэгжүүлэх

Бүс нутгийг хөгжүүлнэ


Төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн бодлого хэрэгжүүлнэ.

ШУА-тай хамтран ажиллаж, дунд болон урт хугацааны хөтөлбөрөө шилжүүлнэ.

Хотын хөгжлийн төлөвлөлтийг алсын хараатай боловсруулна.

Бүх нийтийн оролцоог сайжруулна.

Нийслэлийн засаг дарга С.Батболд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм.


Улаанбаатар хот

Налайх, Багануур, Багахангай, Төв аймагт суурьшлын шинэ бүсүүдийг бий болгоно.


Агаарын чанарыг сайжруулах зорилгоор нийслэлд утаагүй 4 бүс бий болгоно.

Утаагүй бүсэд байгаа аж ахуй нэгжүүд хийн болон цахилгаан халаагуураар дулаанаа шийдэх ёстой.

Хуучин дугуй, ажилласан масло, хуванцар мэтийн хог хаягдал түлэхийг хориглоно.

2017-2018 онд сургууль, цэцэрлэгүүдийг агаар шүүгчээр хангана.

2018 он хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоох.

4 сарын 1-ээс стандартын зуухнаас бусдыг хориглоно.

Автобуснуудад шүүлтүүр тавина, дизель хөдөлгүүрээс татгалзана.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Дөрөвдүгээр сарын 1-нээс автобусанд зөвхөн картаар үйлчлэх болсон. Энэ шийдвэрийн талаарх таны санал?
Нийт 346 санал өгсөн байна.

Дээшээ