Ардчилсан намын даргын сонгууль энэ долоо хоногт болно. Эв нэгдлийн бэлгэдэл багцалсан таван сум атгаад гарсан таван нэр дэвшигч идэр есийн хүйтэн өдрүүдэд 21 аймгаар явж, Монгол орноо бүтэн тойроод ирлээ. Барианд орох хугацаа ч хаяанд ирлээ. Нэгдүгээр сарын 29-ний өдөр буюу ирэх ням гаригт болох сонгуульд намын гишүүний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 120 мянга гаруй иргэн саналаа өгнө.
УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийн дараалсан ялагдалдаа дүгнэлт хийж, таван сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох нь энэ намыг хэн удирдаж, ямар бодлого хэрэгжүүлэхээс шууд хамаарах улс төрийн бас нэгэн эгзэгтэй үе. Тиймээс Ардчилсан намын гишүүд маш хариуцлагатай сонголт, сорилтын өмнө ирээд байна.
Монголын улс төрийн хоёр дахь том хүчнийг хэн даргалж, ямар бодлого хэрэгжүүлэх нь зөвхөн Ардчилсан намынхан төдийгүй монголчуудын хувьд ч сонирхолтой үйл явдал болно.
Ардчилсан намынхан эв нэгдэлгүйгээсээ, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулснаас хойш уруудан доройтохын эхлэл тавигдсан гэдгийг намын жирийн гишүүдээс эхлээд удирдах түвшиндээ ч хүлээн зөвшөөрсөн.
Тиймээс даргын сунгаанд өрсөлдөж буй таван нэр дэвшигч ямар мөрийн хөтөлбөртэйгээс үл хамааран сурталчилгааныхаа турш “эв нэгдэл” гэдэг үгийг хамгийн ихээр хэлж явна.
Д.ЭРДЭНЭБАТ: АРДЧИЛСАН НАМ “МОНГОЛ ХҮН-2020” ХӨТӨЛБӨРӨӨ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Дондогдоржийн Эрдэнэбат Багануур дүүргийн АН-ыг байгуулж, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Багануураас татагдан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлснээс хойш улс төр дэх байр сууриа эзэлж, хүлээн зөвшөөрөгдсөн хүн.
Хэлье гэснээ шулуухан хэлчихдэг энэ хүн намын анхан шатнаас эхлэн удирдах түвшинд хүртэл ажилласан учир намаа удирдаад явах зангараг, нөөц боломж ихтэй гэж түүнийг тодорхойлсон нь бодит байдлаас хол зөрөхгүй. 2016 оны УИХ-ын сонгуулиар АН-ынхан төдийгүй ард түмэн ч тааварлахын аргагүй үр дүн гарсан. Өмнөх УИХ-д олонх байсан Ардчилсан нам УИХ-д долоохон гишүүний төлөөлөлтэй болтлоо ялагдав. Ардын намынх л бол хэн ч УИХ-д сонгогдож байсан тэр үед намынхаа суудлыг алдаагүй улстөрч.
Д.Эрдэнэбат Ардчилсан Монгол төрийн үнэлэмжийг өсгөх, эв нэгдэлтэй хүчирхэг Ардчилсан намыг төлөвшүүлэхийн төлөө журмын нөхөдтэйгээ хамтран ажиллана гэж уриалсан.
2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулах нь түүний намын даргын сунгаанд орж буйн гол зорилго аж. 2020 онд ялалт байгуулж “Монгол хүн 2020” хөтөлбөрийнхөө дутууг гүйцээнэ хэмээн намын гишүүддээ амлаж байна.
“Энэ бол Ардчилсан намын бодлого, үнэт зүйлийн нэг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид эв нэгдэлтэй, хариуцлагатай, дотоод ардчилалтай нам болно” хэмээн намын гишүүддээ амлаж, уриалан дуудаж байна. Намын дарга болбол “Үндэсний зөвлөлдөх хороонд орон нутгаас сумын төлөөллийг оруулна. Сумын Засаг даргыг намын харьяалал харгалзахгүй иргэдээсээ сонгодог болох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулна” гэж гол ажлаа танилцуулсан нь хөдөөгийн гишүүдийнхээ талархлыг хүлээж байна.
Н.АЛТАНХУЯГ: АРДЧИЛЛЫНХНЫ ИТГЭЛ НАЙДВАР СЭРГЭЖ БАЙГАА НЬ МИНИЙ СУНГААНД ОРОЛЦСОНЫ ХАМГИЙН ТОМ ҮР ДҮН
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн Норовын Алтанхуяг намын даргын сунгаанд оролцохоор шийдсэн нь сонирхолтой. Намын даргын сунгаанд нэр дэвшигчид дундаа рейтинг өндөртэй яваа түүнийг даргаар сонгогдоход гайхах юмгүй.
Гэтэл “Намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй” гэж Ерөнхий нарийн бичгийн дарга нь мэдэгдчихээд байна. Тэгэхээр түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намын дарга хэмээх хоёр албан тушаалын аль нь чухал болохын хариулт удахгүй тодорхой болно.
Намын даргын сонгуульд “Гишүүдийнхээ алдагдсан эв нэгдэл, хулгайлагдсан ялалт, Монголчуудынхаа төрдөө итгэх итгэлийг эргүүлж авчрахын төлөө зүтгэнэ” хэмээн уриа үгээ хэлж, сурталчилгаагаа хийсээр явна.
Н.Алтанхуяг намын даргын албыг долоон жил хашихдаа намаа УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн гурван шатны сонгуульд намаа ялуулсан гавьяатай. Түүний даргалж байх үед АН-ын гишүүд итгэл үнэмшилтэй, урам зоригтой байсныг үгүйсгэхгүй. Ардчилсан намын лидерүүдийн эв түнжингүй байдал, цуврал ялагдал нь энэ намыг дэмждэг олон мянган гишүүдийн итгэл үнэмшлийг сааруулж байж ч болно.
Н.Алтанхуяг сурталчилгаагаа хийж орон нутагт явахдаа “Би гишүүдтэйгээ уулзаж, санаа оноогоо хуваалцахыг хүсэж энэ сонгуульд орсон. Гишүүдийнхээ санаа оноог сонслоо, өөрийнхөө санаа бодлыг хэллээ. Сэтгэл уужирч байна. Уулзалтаас манай гишүүд маш их урам зориг авч, итгэл найдвар төрж байгаа нь илэрхий харагдаж байна. Энэ бол миний сунгаанд оролцсоны хамгийн том үр дүн. Монголын ардчиллын итгэл найдвар сэргэж байна” гэж хэлжээ.
Ж.БАТЗАНДАН: БҮЛЭГЛЭЛД БИШ, БҮХ ГИШҮҮДДЭЭ ҮЙЛЧИЛДЭГ НАМ БОЛГОНО
Жалбасүрэнгийн Батзандан Ардчилсан намд харьцангуй шинэ гишүүдийн тоонд орно. Иргэний хөдөлгөөнийг тэргүүлж, МАНАН-г хамгийн ихээр шүүмжилж, олон нийтийг уриалан дуудаж явсан энэ эрхэм 2011 онд АН-д гишүүнээр элссэн. Улс төрийн энэ сонголтыг нь итгэл үнэмшил, үнэт зүйлээ уландаа гишгэсэн гэх мэтээр түүнийг шоолох, баалах хүн олон байсан ч УИХ-ын хоёр сонгууль дараалан сонгогдож чадлаа.
Тэрбээр Ардчилсан нам шинэчлэгдэх ёстой, шинэчлэхийн тулд намын даргын сонгуульд өрсөлдөж байна гэдгээ мэдэгдсэн. Намынхаа удирдлагуудыг хүчтэй шүүмжилж, хаалга цонхоо нээгээд шинэ агаар оруулж, нээлттэй улс төрийн хүчин болгохын тулд өрсөлдөж байна гэдэг.
Мөн Ардчилсан нам бүлэг, фракцын нам байх уу, ард түмэн олон нийтийн нам байх уу гэдгийг энэ сунгаа шийднэ. Бүлэглэлд биш, бүх гишүүддээ үйлчилдэг, явцуу ашиг сонирхлын төлөө фракциудад хуваагддаг биш нийтийн эрх ашгийн төлөө нэгддэг байх шинэчлэлийг хийхээр “Эрүүл ардчилал” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлжээ.
Тус хөтөлбөртөө намын Их хурлыг хоёр жил тутамд хуралдуулж, намын санхүүжилтэд жил бүр аудит хийлгэж, цахимаар мэдээлдэг болох тухай тусгажээ.
С.ЭРДЭНЭ: 2020 ОНЫ СОНГУУЛЬД ЯЛАХ БЭЛТГЭЛЭЭ ӨНӨӨДРӨӨС ХАНГАХЫН ТУЛД ЭНЭ СУНГААНД ОРСОН
Содномзундуйн Эрдэнэ “Та бидний хамтдаа бүтээсэн 26 жилийн хөдөлмөрийг хамгаалан үлдээх гэж би Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөж байгаа юм” гэж тэр хэлж байгаа. Намын даргад тавуулаа өрсөлдөж, мөрийн хөтөлбөрөө таван өөр өнгөөр тайлбарлаж байгаа ч эцсийн дүндээ Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах, Ардчилсан намын шинэчлэлийн төлөө сунгаанд орж байна хэмээн тэр сонгогчдодоо хэлсэн үгэнээ онцолсон байна.
Эв нэгдлийг эрхэмлэн Алангуа эхийн домогтой багцалсан таван сум шиг, атгасан гар шиг явъя гээд сурталчилгаандаа гарсан таван нэр дэвшигчдээс Эрдэнэ эв эеэ хичээж, шударгаар өрсөлдөхийг бусдадаа уриалаад эхэлсэн. Түүнийг Завхан аймагт ажиллаж байхдаа эвгүй, бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн гэж нэр хүндэд нь халдах оролдлого хийсэн юм байх.
Энэ нь Н.Алтанхуягийн удирдлагад ажилладаг хүмүүсийн зүгээс шидсэн чулуу болохыг олж мэдсэнээ ч хэлсэн байна. Тэрбээр бид өнөөдөр хийж бүтээж байгаа дунд үеэ, залуучуудаа дэмжих ёстой. Энэ бол бидний зорилго. Гэтэл Батзандан шиг явсан газар бүртээ Ардчилсан намыг харлуулж, ахмад үеэ үгүйсгэхийг би зөвшөөрөхгүй. Ийм хүнтэй цаашид эвтэй найртай байж чадахгүй хэмээн Багануурт хийсэн уулзалтынхаа үеэр их л бухимдангуй ширүүхэн хэлжээ.
С.Эрдэнэ Ардчилсан намыг 2020 оны сонгуульд ялах бэлтгэлээ өнөөдрөөс хангахын тулд энэхүү сунгаанд орсон гэж хэлж байгаа юм. Таван нэр дэвшигчийн чанадын зорилго энэ боловч хэн нь сонгогдохыг харах л үлдэж байна.
Л.ГАНТӨМӨР: ОЛНЫ ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН ЦАГТ АН-ЫН ШИНЭЧЛЭЛ ДУУСНА
Лувсаннямын Гантөмөр Ардчилсан намын дунд үеийн төлөөлөл боловч энэ тав дотроо залууд тооцогдоно. Намын даргын сунгаанд олон залуус нэр дэвшихээ мэдэгдэж байсан ч 200 сая төгрөгийн босгонд бүдэрсэн. 18 жилийн өмнө Ардчилсан намд элсэж, үзэл бодол, үйл хэргээ нэгтгээд яваа түүнийг дарга болчихоосой гэж хүлээх хүн олон байна.
Гэвч түүнийг харлуулдаг нэг зүйл бий. Монголд мүүний шашныг дэлгэрүүлэгч хэмээн түүнийг цоллож, дургүйцлээ илэрхийлэх хүн олон. Хаа ч явсан дагадаг энэ тодотголынхоо талаар “Мүүн бол гаж урсгал биш ээ” хэмээн тайлбар өгсөн байдаг.
Тэрбээр Ардчилсан намыг шинэчлэхийн тулд даргын сонгуульд өрсөлдөж байгаа. Бидэнд алсын хараа дутагдаж байна, дөрвөн жилээр амьдраад ялалтаас ялалтын төлөө улайрах болсон. Ирээдүйд Монгол Улс ямар болох вэ гэдэг нь хамгийн чухал. Бид эв нэгдэлгүй, засаглаж чаддаггүй, нэгэндээ итгэдэггүй байдлыг засах нь АН-ын шинэчлэл юм. Эвтэй байж олон түмний итгэлийг хүлээсэн цагт Ардчилсан намын шинэчлэл дуусна хэмээн тэр гол бодлогоо томъёолсон байна.
Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлсэн таван хүн 2020 оны сонгуульд ялалт байгуулах, намынхаа гишүүдийн алдагдсан итгэлийг сэргээх, эв нэгдлийг эрхэмлэх гэж гол бодлогоо тодорхойлжээ. Ирэх ням гаригт Ардчилсан намын гишүүд хэнд нь итгэл үзүүлэхийг ард түмэн харж байна.