УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар жолоодох эрхгүй эсвэл жолооны эрхээ хасуулсан этгээд согтуугаар жолоо барьсан тохиолдолд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулж, торгохооргүй болсон талаар Замын цагдаагийн газраас мэдээлжээ.
Өмнө нь тус хуульд "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж заасан байжээ
Торгох шийтгэлийг хуулийн заалтаас хассан шалтгааныг дараах байдлаар тайлбарласан байна.
Дээрх зөрчлийг шийдвэрлэх албан тушаалтан тодорхойгүй байгаагаас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болоод байна.
Учир нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох, баривчлах шийтгэлийг үндсэн шийтгэлийн хэлбэрээр хэрэглэхээр заасан нь 2 үндсэн шийтгэл давхардуулан оногдуулахаар болсон тул Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан баривчлах шийтгэлийг шүүгч ногдуулна.” гэж заасны дагуу Цагдаагийн байгууллага зөрчил гаргасан хүнд баривчлах шийтгэл оногдуулахаар холбогдох зөрчлийн материалыг саналын хамт шүүхэд хүргүүлдэг.
Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан зөрчил үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлага оногдуулахгүй байгаа нь цаашид уг зөрчил ихсэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, торгуулийн арга хэмжээ авагдсан жолооч нарын зүгээс гомдол гаргах зэрэг сөрөг нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа тул Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зөвхөн баривчлах шийтгэл хэрэглэх, уг шийтгэлийг шүүгч оногдуулах зохицуулалттайгаар холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хүргүүлсэн нь ийнхүү батлагджээ.