Өчигдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, гурван хүн амиа алдсан байна.
Рашаант сумаас Улаанбаатар хотын чиглэлд "Тээг толгой" гэх газрын авто зам дээр амины Toyota Estima маркийн автомашин, Daewoo Ultranovus, Lexus 570 маркийн автомашинуудтай мөргөлдөж гурван хүн амиа алджээ.
2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Замын цагдаагийн албанд нийт 345 дуудлага, мэдээлэл ирснээс 313 ослын дуудлага бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 6 дуудлага байсан байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс хийсэн судалгаагаар 2016 онд улсын хэмжээнд гарсан нийт зам тээврийн ослын 10 орчим хувь нь хөдөө орон нутагт байсан хэдий ч нас барсан гурван хүн тутмын хоёр нь, гэмтсэн хоёр хүн тутмын нэг нь орон нутагт гарсан осолд өртсөн байна.
Орон нутагт зорчиж яваад осолд орсон хүмүүсийн ердөө 3,9 хувь нь хамгаалах бүсээ хэрэглэж явсан бол нас барахад хүргэсэн гэмтлийн 70 гаруй хувь нь хамгаалах бүс зүүлгүй замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэлтэй байжээ.
Түүнчлэн замын эвдрэлтэй байдлаас болж осол гарах тохиолдол их байдаг аж.