Энэ сарын 16-нд амиа алдсан таван иргэний дөрөв нь метилийн спиртэд хордсон гэсэн эхний шинжилгээний хариу гарчээ. Харин эсийн шинжилгээний дүн гарах болоогүй бөгөөд 7-14 хоногийн дараа гарна гэдгийг Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын орлогч дарга Н.Ганбаяр мэдээллээ.
Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс таван иргэн шингэн зүйлээс хордсон гэх дуудлагын дагуу шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс шинжээчид ажилласан байна.
Хэргийн газраас хуванцар болон шилтэй шингэнийг ирүүлсэн. Энэ дагуу дээрх зүйлст болон амиа алдсан иргэдийн цогцост шинжилгээ хийжээ.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Найрсаг” нэрийн зургаан архийг шинжилгээнд хамруулахад хатуурлын хэмжээ байх ёстой хэмжээнээс бага байжээ.
Найрсаг архины хатуулаг заасан хэмжээнд хүрээгүй байгаа нь хүний аминд хүрэх нөлөө үзүүлэхгүй
Өөрөөр хэлбэл архины шошгон дээр 39 градус хэмээн заасан ч шинжилгээгээр 28-32 градус гарсан гэв. Хатуулаг заасан хэмжээнд хүрээгүй байгаа нь хүний аминд хүрэх нөлөө үзүүлэхгүй гэдгийг тус газрын дарга хэлсэн юм.
Шалгалтаар "Мөнхжин-Од" компанид зөрчил илэрсэн ч энэ нь технологийн зөрчил байсан гэв. Тодруулбал тус архины таглаа хоёр өөр өнгөтэй байгааг гадуур хуурамчаар үйлдвэрлэж байна хэмээн үйлдвэрийнхэн тайлбарлаж байсан боловч цэнхэр, саарал өнгийн таглаа үйлдвэрт байжээ. Иймд өөрсдөө архиа хуурамчаар үйлдвэрлэж байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагад хандаад байгаа аж. Тус үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна.
Харин хэргийн газраас олдсон шил арчигчийн хувьд солонгос улсад үйлдвэрлэн энд савлаж байгаа бөгөөд зориулалтын дагуу ямар нэг зөрчил илрээгүй гэв.