Бутан бол бурхны шашны тантрын урсгалыг албан ёсны шашнаа болгосон цорын ганц улс юм. Тиймээс иргэн бүр аз жаргалд тэмүүлж байх нь Засгийн газрын гол зорилго болдог. Энэ зарчим Үндсэн хуулийнх нь есдүгээр зүйлд тусгалаа олжээ.
Хүн амын тооллогын үеэр иргэн болгонд “Та аз жаргалтай байна уу?” гэсэн асуулт тавьдаг. 2015 онд явуулсан тооллогын дүнгээр хүн амын 35 хувь нь “маш аз жаргалтай”, 47 хувь нь “аз жаргалтай”, 8,8 хувь “тийм ч аз жаргалтай биш” гэж хариулжээ.
Бутанд “дотоодын нийт бүтээгдэхүүн” гэсэн ойлголт байхгүй, харин “үндэсний нийт аз жаргал” гэсэн хэмжүүр бий. Тиймээс аз жаргал төрийн бодлогын томоохон хэсэг болдог. Бутанаас өөр улсад Аз жаргалын яам гэж байдаггүй.
Гайхамшигтай гэмээр энэ оронд өлсгөлөн, гэмт хэрэг, ядуурал, дайн дажин байхгүй. Хүн ард нь зочломтгой, орчин үеийн ертөнцийн сөрөг нөлөөнд автаагүй, соёл, уламжлалаа нандигнан хадгалдаг.
Амьтан хөнөөх хориотой учраас бараг бүгдээрээ цагаан хоолтон. Мөн химийн бордоо ашигладаггүй учраас хөрсөнд ургасан бүхэн нь экологийн цэвэр бүтээгдэхүүн байдаг.
Бутанд модыг тайрдаггүй, үргэлж нэмж ургуулдаг. Гэгээрлийн орон болсон энэ улс маш бага судлагдсан бөгөөд Бутаны өмнөд, төв хэсгийн өргөн уудам газар нутагт хүн амьдардаггүй, олон төрөл, зүйлийн амьтан ургамалтай дархан цаазат газар олон.
Г.Даваадорж