Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц өчигдөр залууст зориулан “Ухамсар ба уламжлал” сэдвээр лекц уншлаа. Монголын залуучуудын холбооноос “Ухамсар нэмье” уриан дор залууст чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь энэ лекц юм. Бурхны шашинд зөв оюуныг яаж хүлээж аваад, өөртөө хэвшүүлдэг бэ гэдгээс яримаар харагдаж байна.
УХАМСАР ХҮНИЙ БИЕ ХЭЛ, СЭТГЭЛЭЭР ДАМЖИН ГАДАГШИЛДАГ
Ухаан ухамсар гэдэг бол зөв зүйтэй зүйлийг мэдэж аваад, өөртөө тогтоож байгаа ёсзүйн хэлбэр юм болов уу. Ухамсар бол хүний оюун ухаанд байгаа эд. Ухамсарласны үндсэн дээр тэр нь үйл ажиллагаа болохдоо бие, хэл, сэтгэл гурваар дамжиж гадагшлах учиртай юм. Жишээлбэл, аав ээж минь намайг төрүүлсэн, өсгөсөн. Энэ их ач тусыг нь бодож, аав ээжтэйгээ зөрөлдөхөө больё гэх зэргийн ухамсар тогтлоо. Тэр нь тогтчихоод зөвхөн ухамсар хэлбэрээр сэтгэлд байгаад байвал ямар ч хэрэг гарахгүй яа даа, тэрийг үйл ажил болгохын тулд бие хэл сэтгэл гурваараа дамжуулна. Цайны сүү аваачаад өгчихдөг, өвдсөн байвал эм танг нь дөхүүлээд өгдөг, “Аав, ээж минь би тандаа хайртай шүү” гэх мэтээр хэл хөдлөөд хүн өөрийнхөө ухамсарт тогтсон аав, ээжийгээ хайрлах сэтгэлийн үйлдэл болгож, сэтгэлдээ зөв сайхныг бодох юм.
Ухамсар бол дотор цээжинд сэтгэлгээ болж тогтоод бие, хэл, сэтгэлээр дамжин гадагшлахад ухамсар ажил болж хэрэгжиж байгаа юм.
Хүн өөрийгөө мэнэнхийлэн барьдаг. Мэнэнхийлэн барина гэдэг нь өөрөө л би болсон, тусгаар тогтносон юм шиг ойлголт хүн болгонд төрдөг. Түүнээсээ болоод алдаа гардаг. Хүн бол өөрийнхөө талаас бүтсэн ширхэг ч зүйл байдаггүй амьтан. Бурхны шашны номын ёсоор авч үзвэл нэрлэн буюу ойр шалтгаан гэж бий. Эхийн хэвлийд бүрэлдэн тогтсоноос эхлээд ээжийн идсэн шим шүлтнээс хүртэж, өдөр өдрөөр эгшин эгшнээр томордог. Тийм учраас аав, ээжгүйгээр өсөж, томорно гэж байхгүй. Харсаар байтал чамайг бүтээхэд бурхан нэг ч оролцоогүй.
Шинжлэх ухааны авай дурангаар харж, мэддэг. Том болсноос хойш сургууль соёлд орсон, мэргэжил боловсрол эзэмшсэн хүртэлх бүх зүйл аав, ээжийн энэрэл хайртай холбоотой. Тэр бүгдийг бодоод ирэхэд ухамсар үүсэж, аргагүй ачтан юмаа даа, ачийг хариулъя. Гомдоохоо больё гэсэн сэтгэлгээ үүсэж байгаа нь ухамсрын хэлбэр. Ухамсар тогтоод ирэхэд бие, хэл, сэтгэл гурваар дамжиж гадагшилдаг. Аав ээждээ тус болж, баярлуулж байгаа хэлбэрээр илэрч байгаа юм.
Тэгэхээр үүнтэй ижилхэн бусад хүн ч миний амьдралын шалтгаан юм шүү дээ. Бусдаас хамааралгүй амьдрал гэж огт байхгүй. Миний өмссөн дээлийн даавууг Энэтхэгт нэг нөхөр хийсэн байгаа. Гутлын арьсыг хөдөөгийн нэг малчин боловсруулсан гэх мэтээр дамжуулаад бодоход өвөл дулаан явж байгаа минь бүгд хүнээс хамааралтай. Бусдаас хамааралгүй амьдрал гэж ширхэг ч байхгүй.
Бусад нь жаргалтай сайхан амьдрахгүй бол ганц надад жаргал гэж байхгүй. Тиймээс бусдыг жаргалтай сайхан амьдруулах хэрэгтэй. Гурван сая монгол хүн жаргалтай байвал би ч гэсэн жаргах юм байна шүү дээ. Тийм учраас бусдыг хайрлая. Ханиад хүрчихээд амны хаалтгүй яваад байвал бусдад халдаачихна шүү дээ. Энэ бол ухамсарлаж байгаа хэрэг юм. Ухамсар бол дотор цээжинд сэтгэлгээ болж тогтоод бие, хэл, сэтгэлээр дамжин гадагшлахад ухамсар ажил болж хэрэгжиж байгаа юм.
СОЛОНГОС КИНО ҮЗЧИХЭЭД Л ХАЙРАА ГЭЭД ЭХЭЛДЭГ… ИЙМ БАЙГААГҮЙ ЮМ АА, ХҮҮ МИНЬ
Ардчилсан нийгэм ч ялгаагүй. Харж байхад киноноос авч байгаа ухамсрын янз бүрийн тогтцууд байна. Зөв талыг нь авахгүй байгааг ухамсар гэж хэлмээргүй юм. Солонгос кино үзчихээд л хайраа гээд… Кино нь буруу орчуулдаг юм уу, яадаг юм. Тэр нь сайхан санагдаад л миний үеийн 60, 70 хүрсэн хөгшчүүл хайраа гэсхийгээд ирдэг.
“Тунгалаг Тамир”-ын Итгэлт баяныг Галсангаар сольчихвол малаа үржүүлж чадах уу? гэж би одоо боддог.
Тэр бол Монгол хүний дархлаа байхгүй, сармагчин шиг дуураймтгай болж байгаа л хэлбэрүүд юм. Киноны хувцаслалт, тамшаалдаг, үүрээд давхидаг. Урд нь монголчууд хөл нь хугарсан бол нэгнээ үүрдэг байсан байх. Одоо нь найрсахтайгаа зэрэг л үүрүүлэх гээд байдаг болж. Энэ бол Монгол Монголоороо байж чадахгүй, удахгүй өөр болох нь дээ гэдгийн гэрч юм даа. Ухамсар буруу тогтож, буруу мэдлэг болж байгаа, дархлаагүй болж байгаагийн шинж.
Засаг төрөө, нэгнийгээ муу хэлж байгаа нь хэтэрсэн. Ерөөсөө ийм байгаагүй. Коммунизмын үед ч арай дээр байсан гэдэг. Би өмнөх нийгмийн өвгөчүүлийн үгийг сонссон. Гавж, багш нар “Ийм байгаагүй юм аа, хүү минь. Үеийн үедээ ядуу байсан айлын хүүхэд малаа сайхан өсгөөд эхлэхэд тэднийх энэ хүүгийн нүүрэн дээр овоо болох нь. Өнчин ишиг ч байсан хүү минь үүнийг өсгөөд аваарай гээд өгчихдөг. Бие биеэ дэмждэг байсан юм шүү дээ” гэж хэлдэг сэн.
Монгол хүнийг тамын тогооны үлгэртэй зүйрлэж огт болохгүй. Ухамсартай байсан, бие биеэ хайрладаг байсан. Тийм учраас өнгөрсөн нийгэм, өнөөгийн нийгмээ ч судалж, бодитойгоор ойлгохгүйгээр Монгол орон урагшаа явмааргүй харагдаж байна. Хуучин баяд, ноёдуудаа муу хэлээд л байсан. “Тунгалаг Тамир”-ын Итгэлт баяныг Галсангаар сольчихвол малаа үржүүлж чадах уу? гэж би одоо боддог.
Залуудаа үзээд л Итгэлтийг феодал, хүнийг дарладаг гээд дургүй л байсан. Харин одоо үзэхэд Итгэлтийн ухаан зарж, баяжиж бэлжиж байгаа нь нэлээд ажилсаг хүний шинжтэй. Галсан бол Итгэлтээр баталгаа хийж, гайгүй царайлаг эхнэр авчихаж байгаа юм. Тийм хүнд мал хариуцуулаад урагшаа явах болов уу гэсэн бодол төрж байгаа юм.
Өнөөгийн зах зээлийн нийгэм чинь ажилсагш хөдөлмөрч, бусдыгаа ажил хөдөлмөртэй болгодог нийгэмд орчихсон мөртлөө хуучин үзэл суртлаараа ухамсраа тогтоогоод, бизнес хийж байгаа хүмүүсээ ад үзээд байвал энэ нийгэм хөгжих үү дээ гэж бодогдмоор…
Бидний хамгийн том алдаа бол алдаа дутагдлыг эзэнд нь тохдоггүй, нийтлэг болгодог
Японд очоод харж байхад Япон улсыг засгийн газар хөгжүүлсэн гэж бараг хүн хэлэхгүй дээ. Тоёота, Тошиба, Сони зэрэг хувийн компаниуд л манай улсыг хөгжүүлсэн гэдэг. Монголоор жишээд үзэхэд 250-300 мянган төрийн албан хаагч бидний төлсөн татварын мөнгөөр цалинжиж байгаа юм. Тэрнээс илүү гарсан ажил хийж байгаа хүмүүст засаг нэг ч төгрөгийн цалин өгч чадахгүй л байгаа.
Тэр хэнээс цалинжиж амьдарч байна гэхээр хувийн компаниудаас өөр юм харагдахгүй байна. Хувийн компаниудын бараа бүтээгдэхүүн борлогдож томрохын хэрээр ажлын байр олнор гарга, улсад татвар өндөр төлнө. Тэгж гэмээнэ улс хөгждөг. Бид тийм замыг сонгож авсан юм шүү дээ. Гэтэл бидний ухамсар коммунизмаасаа давж чадахгүй байна.
Сүхбаатар аймагт явж байхдаа хувийн хадгаламжаараа Сүхбаатар аймгийн иргэд Монголдоо тэргүүлдэг гэж сонслоо. Коммунизмын үед олж авсан мэдлэг, хөдөлмөрийнхөө шимээр тийм баян болчихов уу, Ардчилсан нийгмийн үрээр мөнгөтэй болов уу гэж бодлоо. Тэгсэн аль ч биш байсан. Тэр баялгийг хэн өгсөн гэхээр коммунист, ардчилсан хувьсгалаас ч өмнө Хардал жанжин бээс Пүрэвжав ноёнг баяжуулаад байгаа юм байна.
Хардал бээс хурдны морьдын шилдэг үүлдрийг гаргаад, морь болгон нь хурдалдаг болгосон. Тэр хурдны удмын хүчээр өнөөдөр 5 саяас эхлээд 500 сая төгрөгөөр морио худалдаж байна. Нутгийн улсууд мөнгөө банкинд хадгалж байна. Тэгэхээр аль ч нийгэмд ололттой сайн талтай. Баяд, ноёд бол тэнэг улсууд байгаагүй. Тэр л нийгэм хог байсан гэдэг нийгмийг шүүмжилдэг үзлээсээ салахгүй бол түүхийнхээ сайн зүйлүүдийг авч чадахгүй.
Төв аймгийн Баянцагаан суманд илүү нугаламтай хонь үржүүлдэг. Тэндээс хуц тавих гэсэн хүмүүс тэдний хонийг худалдаж аваад, малчид нь баян болоод л байна. Гэхчлэнгээр нутаг болгонд ихэс, дээдсийн хийсэн буянаар бид амьдарч байна.
Тэгэхээр бидний оюун тархинд зөв мэдлэг өгөхгүй байгаагаас яг хуучнаар нь энэ нийгмээ тушчихсан. Нэг үйлдвэр байгууллаа гэхэд хэн идэх гэж байна вэ гээд л дор нь унагаадаг. Өнөөдөр нэг ч сайн уурхай нээгдээгүй. Оюутолгой, Тавантолгойг өчнөөн ярилаа. Хоёр гурван уурхайгаа жинхэнэ утгаар нь ажиллуулаад, бусдыг нь ирээдүй хойч үедээ үлдээе дээ гээд явдаггүй. Цөмөөрөө бие биеэ хардаад гацаачхдаг, улсаа ч хөгжүүлдэггүй, өөрсдөө ч мөнгөтэй болдоггүй. Ийм л хэлбэр бий боллоо. Тэр сэтгэхүй удамшаад одоо төрд байгаа хүмүүсээ үзэн ядах руу орсон.
Буруугаар тогтсон мэдлэг нь ухамсар суулгахгүйн дээр ухамсарлаж байгаа зүйл нь улс орноо баллах аюултай.
Би энэ 76 гишүүнийг бүгдээрээ хулгайч гэж бодож чаддаггүй юм. Өглөө 09 цагт очиход л өрөөндөө суучихсан, хэнхэг гэдэг нь жигтэйхэн, уншаад л бичээд л, улс орныг тэгж хөгжүүлнэ л гэнэ. Хууль нь буруу гарчихсан гэж байгаа хүмүүс зөндөө л байдаг. Тэр Лүндээ хэн хэн билээ, жигтэйхэн томоотой хүмүүс л харагддаг. Зарим нь ч яах вэ, биш.
Тэр 76 дотроос сайхан улсуудыг нь олж хараад, “Энэ бол зөв хүн байна” гэж хэлбэл тэр хүн урамшаад, зоригжоод улам сайхан ажиллана. Муу юм хийж байгаа хүнийг нэрээр нь цохоод, “Эд нар л харин юу бол доо” гэж хэлбэл “Намайг мэдчихлээ” гээд болино. Тэгэхгүй 76 дээрэмчин гэхээр тэдэн дунд байгаа хулгайчид “Бүгдээрээ л тэгж хэлүүлдэг юм” гээд нөгөө хулгайч нуугдах газартай болчихоод байна.
Яг цохоод хэлбэл тэр хүн нэр нүүр, үр хүүхэд, аав, ээжээ бодно. Бидний хамгийн том алдаа бол алдаа дутагдлыг эзэнд нь тохдоггүй, нийтлэг болгодог. Энэ бүхнийг зөв ухамсарлаж ойлгох ёстой юм. Ухамсрыг зөв төлөвшүүлэхэд түүх, эдийн засаг гэх мэт өргөн мэдлэгт тулгуурлаж, тогтсон ухамсар зөвөөр эргэж, бодит байдлыг зөв дүгнэдэг болох янзтай. Буруугаар тогтсон мэдлэг нь ухамсар суулгахгүйн дээр ухамсарлаж байгаа зүйл нь улс орноо баллах аюултай. Тийм л хэм хэмжээ харагдаж байна. Тиймээс залуучууд Та бүхэн хөвсөрддөг цаг биш.
БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛ ГУРВААС СЭТГЭЛ НЬ ХАМГИЙН АГУУ… БУРХАН БАГШ
Би хамба хүн гээд ном яриад л, мундаг царай гаргаад сууя гэж бодохоо больсон. Маш энгийнээр залуус юу ярьдаг, тэрнийг нь яриад л залуустаа ойлгуулах юмсан гэж бодох болсон. Эхэндээ хоолойгоо засаад ярьдаг л байлаа, хүнд ямар ч өглөг байхгүй юм билээ. Бие, хэл, сэтгэл гурваас сэтгэл нь хамгийн агуу гэж Бурхан багш хэлсэн. Бие, хэл хоёр сэтгэлийн зарц л даа. Сэтгэхүй гүнзгий тогтоод ирэхийн цагт бие, хэл хоёроо буруу тийш нь залдаг.