Японы чөлөөт сэтгүүлч Онишика Канако өнгөрсөн оны төгсгөлөөс манай сэтгүүлд Японоос байнга нийтлэл нийлүүлэх болсон юм. Тэрбээр манай редакцид хаягласан анхны захидалдаа "Би танай сэтгүүлийн улаан фэн. Монголд очихоороо байнга хаа байгаа газраас нь олж авдаг бас Монголоос ирэх найз нөхдөдөө захиж авчруулдаг" хэмээн бичсэн байв.
Канако Токиогийн гадаад хэлний дээд сургуулийг монгол хэл, монгол судлаач мэргэжлээр төгссөн. Тиймээс сэтгүүлч хүний хувьд Монгол-Япон хүмүүсийг нэгнээ илүү сайн таньж мэдэж, хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг улам бүр дотно болгоход хувь нэмрээ оруулах том зорилготой нэгэн.
Тэрбээр Японы зах зээлийн онцлог, япон хүмүүсийн зан чанар, тэдний сонирхол, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа, бизнесийн харилцаа зэрэг олон сэдвээр сонирхолтой нийтлэлүүд манайд бичиж байх юм. Тэрбээр сэтгүүлийнхээ шинэ оны эхний дугаарт зориулан "Монголын брэндийг хэрхэн бүтээх вэ" нийтлэл бичсэнийг уншигчдадаа уламжилж байна.
Түүний нийтлэлийг Mongolian Economy сэтгүүлийн "Канако бичиж байна" байнгын булангаас тогтмол хүлээн авч уншаарай.