Манай улсын урлагийн ууган сургууль Хөгжим, бүжгийн коллежийг консерватoр болгох тухай эртнээс яригдсан ч ажил хэрэг болоогүй 10 гаруй жил өнгөрчээ. Харин ирэх хичээлийн шинэ жилийг Хөгжмийн дээд сургууль болгон угтахаар энэ сургуулийн хамт олон, БСШУС-ын сайдаас эхлэн идэвх санаачилгатай ажиллаж байна. Энэ тухай болон урлагийн боловсролын талаар Хөгжим, бүжгийн коллежийн захирал, түүхийн ухааны доктор, урлаг судлаач Х.Саранчимэгтэй ярилцлаа.
-Хөгжим бүжгийн коллежийн захирлаар томилогдоод удаагүй юм байна. Та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Урлаг судлаач. МУИС-ийн Ардын урлагийн тэнхим анх 1992 онд байгуулагдахад элсэж орсон. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа, гавьяат жүжигчин С.Цоодол, философийн ухааны доктор, профессор Ж.Төмөрбаатар нарын санаачилга, идэвх зүтгэлээр үүсгэн байгуулагдсан. Ж.Төмөрбаатар багш манай тэнхимийн эрхлэгч байлаа.
Би урлаг судлаач багш мэргэжлээр төгссөн, харин миний мэргэшил бол Монгол бүжиг судлаач. 2009-2014 онд Өвөрмонголын их сургуулийн Түүхийн салбарт нь зорьж очиж, Монголынхоо урлаг, тэр дундаа бүжгийн урлагийн талаар эртний Хятадын сурвалж бичгүүдэд юу гэж тэмдэглэснийг судлах чин сэтгэл байсан. Миний удирдагч багш Буяндэлгэр гэж бүх Хятаддаа эртний судлалын түүхийн ухааны мэргэжлээрээ шилдэг 100-д ордог эрдэмтэн. Тэр хүний шавь болсноороо бахархаж явдаг юм.
Хубилай хаанаас Тогоонтөмөр хааны үе хүртэл эдийн засгийн хүчирхэг бааз ноёлж байсан тэр газарт урлаг соёл нь хөгжиж байж. Эрхшээлдээ оруулсан бүхий л улс орныхоо сор гэсэн зүйлүүдийг авчраад хөгжүүлж байсан.
Миний бахархаж явдаг хоёр хүн бий. Нэг нь МУИС-ийн Урлаг судлалын тэнхимийн эрхлэгч Төмөрбаатар багш. Багш маань бурхан болсон л доо. Энэ хүн миний бакалавр, магистрийн ажлыг удирдахаас гадна урлаг судлал, монгол урлаг гэж юу болох, түүнийг судлахын ач холбогдлыг таниулж, үзэл санааг минь төлөвшүүлж өгсөн ачтан. Нөгөө нь Буяндэлгэр багш. Буяндэлгэр багшийнхаа удирдлага дор 2014 онд Монголын урлагийн түүх судлалын докторын зэрэг хамгаалсан. Энэ хоёр багшийн эрдэм мэдлэг, авьяас чадал нь миний үлгэр дууриалал болсон.
-Докторын зэрэг хамгаалсан сэдэв тань юу байв?
-Их Юань улсын үеийн ордны Монгол бүжгийн судлал сэдвээр доктороо хамгаалсан. Бүжиг судлах амаргүй. Түүхийн сурвалж бичгүүд дотор бүжгийн тухай нэгээс хоёр өгүүлбэр л байдаг. Эсвэл нэг догол мөрөөр байх жишээтэй. Эсвэл тухайн үеийн зохиол бүтээл, яруу найраг, шүлэгт туссан байх жишээтэй. Шүлэглээд үлдээсэн яруу найрагчдын бүтээлээс шүүж авна.
Тэндээс хэрэгтэй мэдээллээ түүж авах нь зүйрлэж хэлбэл өвсөн дотроос зүү эрэхтэй адилхан. Энэ бол миний ажлын бэрхшээл байсан, одоо бахархал болж байна. Анх Монголын бүжгийн тухай бичсэн сурвалж, тэмдэглэлүүд ховор байна гэж үзэж байсан бол судлах явцад зөвхөн бүжиг биш, Монголын хөгжмийн урлаг, барилга байгууламж, дүрслэх урлаг, тайзны урлагийн талаар бичсэн асар их материал байсан.
Судалгааны маш өргөн талбар байна. Урлаг судлаачид маань тийшээ явж Монголынхоо эртний урлагийг судалж, эргэлтэд оруулаач гэж хэлмээр санагдсан. Төрөөс анхаарч, их дээд сургуулиуд маань бодлогын түвшинд хүмүүсээ явуулмаар байна. Хөгжим бүжгийн коллеж консерватур болбол эрдэм шинжилгээний статустай болно гэсэн үг. Багш нараа хөхиүлэн дэмжиж, цааш нь үргэлжлүүлж судлах шаардлага байгаа юм .
БҮЖИГЛЭХДЭЭ БИ ЭРЧ ХҮЧИЙГ, ӨӨРИЙГӨӨ МЭДЭРДЭГ
-Хубилай хааны үеэс гэхээр 800 жилийн тэртээх монгол бүжгийг Та судалсан хэрэг үү?
-Монгол бүжгийн түүх гэвэл Хүннү гүрнээс эхлэлтэй. Гэхдээ миний судалгаа Хубилай хааны үеэс эхэлнэ. Яагаад гэвэл Их Юань улс бол Монголын түүх болоод урлаг соёлын ид цэцэглэлтийн үе. Их юань улс Хятадад төвлөрч, Хятадын урлаг соёл ноёлж байсан гэх андуурал байдаг бололтой. Тийм биш ээ.
Хубилай хаанаас Тогоонтөмөр хааны үе хүртэл эдийн засгийн хүчирхэг бааз ноёлж байсан тэр газарт урлаг соёл нь хөгжиж байж. Зөвхөн Хятадын соёлыг ч сорчлоод авчихсан юм биш. Эрхшээлдээ оруулсан бүхий л улс орныхоо сор гэсэн зүйлүүдийг авчраад хөгжүүлж байсан. Тэр үеийн урлаг соёлыг ойлгоё гэвэл XIII-XIV зууны үеийн соруудыг судлах боломж бололцоо нээгдэнэ. Нөгөө талаар, их хаадууд монгол угсаатай, Монгол хүмүүс байсан. Монгол хүмүүсийн сэтгэл зүйн таашаал нийцэл бол монгол урлаг байсан.
-Дундад зууны үед Монголчуудын урлагийн боловсрол өндөр түвшинд байсан байх нь ээ?
-Өнөө үетэй харьцуулбал гайхамшигтай өндөр түвшинд хөгжсөн байжээ гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа. Их хаадын эрдэм мэдлэг, боловсрол өндөр байж. Өнө эртний соёлт дорно дахины орнуудын соёлын үнэ цэнийг мэдэрдэг байж. Тэр хирээрээ урлагт хандах хандлага өөр байж.
Юаны түүх (Юан улсын судар)-эд Их хөгжмийн яамны захиргаанд хамаарах 412 хөгжимчин, түүнээс гадна хэрэг учирт орлох 50 хүнтэй гэж тэмдэглэсэн байдаг. Энэ хөгжимчдөөс европын орган хөгжмийг дарж чаддаг хөгжимчин хүртэл байсан гээд бодоод үзэхгүй юу. Хөгжим хөглөгч, хөгжмийн найруулагч, хөгжмийн багш, удирдаач гээд өнөөдөр байгаа бүх алба, нэгжүүд байж. Тэр ордонд зөвхөн хөгжим бус зураг, бүжиг, яруу найраг бүгд л ижил түвшинд хөгжиж байсан байна.
Түүнээс гадна, тайлга тахилгын нарийн дэг ёс бүхий зан үйлүүд урлагтайгаа холбогдоод хийгдэж байсан байгаа юм. Монголын урлаг бол зөвхөн тал нутгаар нүүдэллээд хамаг үнэт зүйлээ орон зай, цаг хугацаандаа шингээгээд явчихсан юм биш. Ордны соёл гэдэг ойлголтын дор харин бичигдэж, тэмдэглэгдээд үлдсэн мэдээ сурвалж их байна. Одоо үүнийгээ бид судлах, сурвалжлах, сэргээн хөгжүүлэх үйл ажиллагаандаа идэвх гаргах хэрэгтэй байна. Хөгжим бүжгийн коллежийн сургалтанд өрнийн дэг голлож, Монгол улсад сонгодог урлаг хөгжих таатай нөхцлийг бүрдүүлж байдаг. Үүний зэрэгцээ Монгол урлаг, монгол урлаг судлалын төв зэрэгцэн хөгжээсэй гэсэн хүсэл маань байна, боломж нь ч харагдаж байгааг нуух юун.
Өөрсдөө буруу дадал зуршлаасаа салж, байгаа үйлдлээрээ хүүхдэдээ үлгэр дууриал үзүүл. Гэр бүл дотроо нөхөр нь эхнэрээ, эхнэр нь нөхрөө хүндэл, хүүхдүүдээ хүндэл.
-Та бүжиг судалдаг юм байна. Байдал төрх тань бүжигчин хүн шиг л харагдаад байна?
-Тийм гэж үү.(инээв) Урлагийн анхан шатны боловсролыг би өөрийн төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын арван жилийн нэгдүгээр дунд сургуулиас олж авсан. Манай сургуулийн Суурьбат багш миний анхны бүжгийн багш. Багш маань нас 70 хол гарсан ч одоо хүртэл бүжгийн хичээл заагаад, хүүхдүүдэд бүжгийн суурь боловсролыг олгож анхны тавилтуудыг сургаж, хөгжүүлээд явж байна.
Би анх хоёрдугаар ангид байхдаа сургуулийнхаа “Хараацай” чуулгад орсноос хойш бүжгийн дасгал сургуулилтыг хийж, бүжигчин хүний жаргал, зовлонг мэдэрч эхэлсэн. “Хараацай” чуулгын хүүхдүүд орон нутаг болоод аймаг, улсын хэмжээнд зохион байгуулагддаг тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлдэг. Мэргэжлийн чуулгуудад манай чуулгын хүүхдүүд бүжигчнээр ажилладаг байсан. Би нэгдүгээр курсээ төгсөөд, зуны амралтаараа Төрийн концертуудад бүжиглэдэг байсан.
Тэгэхэд хамт бүжиглэдэг хүмүүс нь Бүх цэргийн дуу, бүжгийн чуулга, Улсын ардын дуу, бүжгийн чуулгын мэргэжлийн бүжигчид байдаг. Тэднээс ялгарахгүй дунд нь ороод л бүжиглээд явчихдаг байлаа. Бүжгийн анхны тавилт, бүжиглэх ур ухаан, тайзнаа биеэ авч явах соёл, тэр болгоныг Суурьбат багш маш сайн суулгаж өгсөн. Намайг бүжигчин болгоход өндөр хэмжээнд бэлтгэж өгч чадсан гэж ойлгодог. Мэргэжлийн сургууль төгсөөгүй гэж хүмүүс хэлж болох ч ур чадварын тал дээр би гологдохгүй гэж боддог. Тийм учраас би Суурьбат багшаараа бахархаж явдаг юм.
-Тэгэхээр бүжиг таны хувьд маш том ертөнц байх нь?
-Тийм шүү. Бүжгийн арга техникийг сурахад маш их тэсвэр хатуужил шаарддаг. Бүжгийн урлагийн хатуу ширүүнийг багаасаа л мэдэрсэн дээ. Бүжиг хүнийг сахилга баттай, тэсвэр хатуужилтай, багаар ажиллах чадварт сургадаг. Бие махбодийн хувьд уян хатан, эрүүл чийрэг, спорт болдог. Ээжүүд охидоо цэмцгэр болгомоор байна л гэдэг. Тэр уян хатан чанар, цэх шулуун алхаа зэрэг чинь бүжиглэдэг хүнд автоматаар суучихдаг.
Бүжгийн өгөөж их л дээ. Гадаад харагдах байдал нь миний хувьд тийм чухал байгаагүй. Би тавдугаар ангид байхдаа Хөгжим бүжгийн коллежид ирж шалгуулсан. Жав гуай, Долгорсүрэн гуай хоёр шалгаж байсан. Тэр үед тавдугаар ангид элсэлт аваагүй тул гурав эсвэл долдугаар ангид орох боломжтой гэсэн. Тийм нөхцөл шалтгаанаас болоод орж чадалгүй буцсан. Хэрвээ би Хөгжим, бүжгийн коллеж төгсөөд мэргэжлийн бүжигчин болчихсон бол ямар сайхан бэ гэж бодогдох үе бий. Гэвч урлаг судлаач болсондоо баярладаг. Энэ бол миний амьдрал байсан байна.
-Та одоо бүжиглэдэг үү?
-Бүжиглэхийг маш их хүсдэг. Бүжиглэхдээ би эрч хүчийг, өөрийгөө мэдэрдэг юм. Бүжиг надад улам их гал цог нэмж өгдөг.
-Бүжиглэхэд одоо ч оройтоогүй юм биш үү, авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг биз дээ?-Тийм ээ. Одоо манай 70 гарсан багш нар хөгжмөө, бүжгээ заагаад ажлаа хийгээд л явж байна шүү дээ. Ардын жүжигчин Уртнасан, Гавьяат жүжигчин Туул, гобой хөгжмийн багш Г.Ширчинбаатар, ёочин хөгжмийн багш Чилхаасүрэн, Гавьяат багш Ё.Батбаяр, Гавьяат багш төгөлдөр хуурын У.Цэцэгмаа, Ч.Тунгалаг, Л.Алтанцэцэг гээд олон ахмад багш нар маань байна. Энэ багш наргүйгээр ХБК консерватор болно гэхэд хэцүү.
Урлагийн боловсролд нас ахмад болох тусмаа тухайн урлагаа улам илүү мэдэрч, үнэ цэнэтэй болдог. Тэднийгээ шавь нартаа тайлж, тайлбарлах дадал чадал нь улам өндөрсдөг. Урлаг хэзээ ч хөгширдөггүй. Би энэ сургуулийн багш нараараа их бахархдаг. Манай сургуульд Янжинлхам бурхад гэгээн дүрээрээ буугаад ирсэн юм шиг санагддаг. Энэ багш нарынхаа итгэл үнэмшлийг алдахгүй, урагш нь нэмнэ үү гэхээс ухруулахгүй. Сурсан мэдсэнээ энэ сургуулийнхаа хөгжилд зориулах чин эрмэлзэлтэй ажиллаж байна.
КОНСЕРВАТОР БОЛБОЛ МАНАЙ БАГШ, СУРАГЧ, ОЮУТНУУДЫН ХҮСЭЛ БИЕЛНЭ
-Орчин үед тэр дундаа боловсролтой хүнд ямар мэргэжилтэйгээс үл хамааран урлагийн боловсрол маш чухлаар тавигдаж байна. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Хөгжим, бүжиг яруу найраг зэрэг урлагийн төрөл зүйл нь хүн өөрийгөө танихад тусалдаг хамгийн дөт зам гэж би хэлнэ. Хүний дотоод ертөнц, мэдрэмжийг илтгэж байдаг илэрхийлэл. Тухайлбал, Тав зургаахан наснаасаа бүжиглэж, хөгжимдөж эхэлсэн хүүхэд сууж сурсан, сэтгэлзүйн хувьд төлөвшсөн байдаг. Урлаг хүнийг сэтгэлийн хаттай, зорьсноо заавал хэрэгжүүлдэг тэсвэр тэвчээр, тууштай чанарыг суулгадаг.
Би 2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр ХБК-д багшаар анх орж, Бүжгийн түүх, гоо зүйн хичээлийг зааж эхэлсэн. Энэ сургуульд ирээд надад төрсөн хамгийн гүн сэтгэгдэл бол хүмүүжил, ёс дэгтэй тэр хүүхдүүд энд байна гэдгийг хараад маш их итгэл үнэмшил, урам зориг орсон. Орчин үеийн хүүхдүүд хүмүүжилгүй, ах захаа мэдэхгүй болсон гэж их шүүмжилж байна. Гэтэл тийм биш юм байна. Урлагийн замыг сонгосон хүүхдүүд хүмүүжил, төлөвшлийг өндөр түвшинд эзэмшсэн байдгийг би энд ирээд харлаа.
Нийтээрээ, нийгмээрээ хайгаад байсан тэр хүмүүжилтэй хүүхдүүдийг би энэ сургуулиас олж харсандаа үнэхээр баярласан. Би 12 дугаар ангийн сурагчдад, тоглоочид, мэргэжлийн бүжигчин, хөгжимчин болоод төгсөж байгаа хүүхдүүдэд хичээл заадаг. “Эмх цэгц, дэг журам хоёрын нэгдэл бол сайхан юм” гэж Аристотель хэлсэн. Би эндээс тэр сайхныг олж харсан. Ангид ороход тэр хүүхдүүдийн мэндлэх, хүндлэх ёс, бие биеэ хүндэлж байгаа хүндлэл, анги танхим сургуулиа хүндэлж байгаа хүндлэл. Ямар гайхамшигтай мэдрэгдэв ээ. Хүүхдүүд энэ сайхныг хаанаас цогцлоогоод байна вэ гэж бодсон. Энэ сургалт шавь төвтэй сургалт. Нэг багш нэг хүүхэдтэй тулж харьцдаг. Тэр бүхэн хүмүүжлийн хамгийн том сургууль болж байна.
-Хөгжим бүжгийн коллежид нэг багш нэг хүүхдэд заах, шавийг зөв хүмүүжүүлэх боломж байна. Харин манай ерөнхий боловсролын сургуулиудад ийм боломж үгүй шүү дээ. Нэг анги 45-50 сурагчтай. Тэгэхээр тэнд хүүхдүүдийн хүмүүжлийн талаар ярих хэрэггүй гэсэн үг үү?
-Энэ бол их энгийн. Бид их томоор сэтгэж бэрхшээл гэж хараад байна. Монгол Улсын маань хөгжил дэвшилд нэг л зүйл дутагдаад байгаа юм. Нэг ангид 50-60 хүүхэд байгаа учир хүмүүжлийн доголдолтой байна аа гэвэл үгүй. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар нэгдүгээрт, хүүхдэд хүмүүжил олгох зорилготой байх ёстой. Мөн боловсрол олгох үүрэгтэй. Бид орчин үед эрдэм мэдлэг гэж туйлширсаар хүүхдээ хүн болгох үүргээ умартсан байна.
Эцэг эхчүүд, багш нарын хүүхдэдтэйгээ харилцах хандлагад гажуудал үүссэн. Эцэг, эхчүүд хүүхдэдээ цаг гаргах хэрэгтэй л дээ. Уламжлалт зан үйл, өдөр тутмын амьдрал, өөрөөрөө үлгэр дууриал үзүүлэхэд л болно. Өөрсдөө буруу дадал зуршлаасаа салж, байгаа үйлдлээрээ л хүүхдэдээ үлгэр дууриал үзүүл. Гэр бүл дотроо нөхөр нь эхнэрээ, эхнэр нь нөхрөө хүндэл, хүүхдүүдээ хүндэл.
Энэ бүхнээс л хүүхэд санаа сэдэл аваад, зөв хүмүүжил төлөвшлөө олчихдог юм. Монголчууд хүмүүжилтэй, дэгтэй л байвал улс орон маань хөгжинэ. Биднийг хойш нь татаж байгаа ганц зүйл бол энэ ёс суртахуунгүй, хүмүүжилгүй байдал. Үүнийг эцэг эхчүүд, багш нар ч анхааралдаа авах цаг болсон. Хүмүүжүүлнэ гэхээр хүндээр бүү сэтгэ, үйлдлээрээ л харуул. Уурлахынхаа оронд бод, хүлээцтэй бай. Өөдөө гарсан нэгнийгээ татаж унагаадаг тамын тогооны үлгэрээсээ хэзээ салах юм бэ.
-Урлагийн төрөл бүрийн сургалт, дугуйлангууд маш олноор байгуулагдлаа. Тэгэхээр урлаг нийгмийн хэрэгцээ болсон уу, Та юу гэж харж байна?
-Хүүхдийн хүмүүжилд урлагийн боловсрол хэрэгтэй. Бүх хүн бүжигчин, хөгжимчин болох албагүй ч нийгмийн хэрэгцээгээ дагаад урлагийн боловсрол олгох сургалтын төвүүд олноор байгуулагдаж байна. Хөгжим сонсоод уярч, сэтгэлийн цэнгэл авч байна гэдэг маш сайн хэрэг. Урлаг гэдэг бол сэтгэл зүй. Энэ стресстэй цаг үед хүмүүс сайхан хөгжим сонсоод тайвшрал авч байгаа нь маш энгийн хэр нь байх ёстой гарц. Урлагийн боловсрол хүнд амар амгаланг, тайвшралыг авчирдаг, өөрөө өөрийгөө олоход чиглэсэн маш том хөшүүргэ гэж боддог.
Хөгжим, бүжгийн коллежийг төгссөн хүмүүс дэлхийн олон оронд ажиллаж байна. Тэд мэдлэг, ур чадварын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн хэдий ч багшаар үлдээд ажиллая гэхээр “Та коллеж биш, консерватор төгссөн дипломтой болмоор байна” гэдэг.
-Хөгжмийн урлаг нэлээд өртөг өндөртэй. Хөгжмийн зэмсэг авна, багш нь хичээлээ ганцаарчилж заадаг?
-Манайхаас бусад оронд урлагийн боловсрол олж авахын тулд асар их үнэ төлдөг. Монголд бол Хөгжим бүжгийн коллежоос бусад газарт бас өртөг өндөртэй суралцаж байна. Манай сургууль төрийн өмч учир төлбөргүй. Үнэгүй учраас чанаргүй гэсэн үг биш шүү. Энэ сургууль 100 хувь төрийн өмч чигээрээ консерватор болох ёстой.
Аливаа улс орны дархлаа, тусгаар тогтнол нь урлагтайгаа салшгүй холбоотой байдаг. Өндөр хөгжилтэй улс оронд төрийн өмчит урлагийн сургууль байдаг. Урлаг нь хэдий чинээ хөгжинэ, тэр чинээгээрээ улсын хөгжлийн нүүр царай болдог. Боловсролын сайд Ж.Батсуурь Хөгжим, бүжгийн коллежийг консерватур болгоно гэж байгаа нь урлагийн ач холбогдлыг зөвөөр ойлгож, олж харлаа гэж бодож бид бүхэн баярлаж байгаа юм.
-Хөгжим, бүжгийн коллежид хэчнээн оюутан суралцаж байгаа вэ?
-1000 гаруй оюутан, сурагчтай. 1-12 дугаар ангид 700 гаруй сурагч, бакалавт 250 гаруй оюутан сурч байна. 250 гаруй багштай, гэрээт багш нартайгаа нийт 300-гаад багш ажиллаж байна. Манай сургууль мэргэжлийн урлагийн ууган сургууль, 1937 онд Уран сайхны сургууль нэртэй анх байгуулагдсан. 2016 оныг хүртэл зургаан удаа нэрээ сольсон, 21 дэх захирлынхаа нүүрийг үзэж байна. Би 21 дэх захирал нь.
Сургуулийн Дотуур байранд 30-аад хүүхэд амьдарч байгаа. Хөдөө орон нутгаас сонгогдож ирсэн, багш нар маань олж авчирсан, зарим нь өөрсдөө ирж шалгуулаад орсон авьяастай хүүхдүүд байгаа.
-Хөгжим, бүжгийн коллеж консерватуор болохын тулд өнөөдөр ямар бэлтгэл хийж байна вэ?
-Материаллаг бааз, сургалтын төлөвлөгөө, боловсон хүчний нөөц гээд бүх л хүрээндээ анхаарал хандуулж ажиллаж байгаа. Гэхдээ энэ сургууль 2000 оноос хойш консерватор болно гэсэн итгэл, үнэмшлийг тээж ирсэн. Гэнэт энэ жил төлөвлөсөн зорилго биш учир бэлтгэл хангагдсаар ирсэн. Хөгжим бүжгийн коллежийг консерватор болоход дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр БСШУС-ын сайд Батсуурь гуай анхаарал тавьж, гардаж ажиллаж байгаа.
Сайд Санкт-Петрбург хотод очиж, сургуулиудын төлөөлөгчидтэй уулзаад, ХБК консерватор болоход юу шаардлагатай, материаллаг бааз ямар байх, багшлах боловсон хүчний ур чадварыг яаж нэмэх вэ гэх мэт асуудлыг судалж, санаа бодлоо солилцсон. Консерватор болох тухай 2000-2016 оныг хүртэл үе үеийн сайдуудын түвшинд яригдаж байсан боловч Батсуурь сайд шиг санаа тавьж, гардаж ажилласан сайд харагдахгүй байгаа. Сайд энэ асуудлыг идэвхжүүлж, хөгжмийн дээд сургууль болбол манай үе үеийн багш, оюутан, төгсөгчид, бүхий л хамт олны хүсэл мөрөөдлийн биелэл болно.
Хөгжим бүжгийн коллежийн зүгээс Консерватор болоход шаардлагатай шалгуураа биелүүлээд явж байгаа. Нэмж хийх ажлууд ч бий. Манайх доктор багш нарынхаа тоог эрчимтэй нэмэх шаардлагатай. Хөтөлбөрийн шинэчлэлийг яаралтай хийх зэрэг хэд хэдэн ажил бий. Үүний тулд манай багш нар эрч хүчтэй ажиллаж байна. Эрдмийн цол зэрэг хамгаална гээд хүлээгдэж байсан багш нар маань энэ ондоо, ирэх хоёр жилдээ багтаан хамгаална гэж байна.
-Тэгэхээр танай багш нар хөгжмийн дээд сургууль болоосой гэсэн хүлээлттэй байгаа хэрэг үү?
-Зөвхөн багш нар биш шүү дээ. Сурагчид, оюутнууд маань асар их хүлээлттэй байна. Хэрвээ 5-10 жилийн өмнө консерватур болсон байсан бол өнөөдөр ХБК-ийн гадаад харилцаа нэлээд өргөн хүрээнд тэлсэн байх байлаа. Гэхдээ оройтохгүй. Консерватор болчихвол олон орны сургуулиудтай хамтын ажиллагаа эхлүүлнэ. Манайх гаднын консерваторуудтай хамтарч ажиллая гэхээр статусын зөрүү гардаг.
Төгсөгчдөдөө дунд мэргэжлийн диплом олгодог боловч манай хөгжим бүжгийн коллежийг төгссөн оюутнуудын мэдлэг, ур чадвар, эзэмшсэн боловсрол нь дэлхийн бусад улс орны консерваторыг төгсөгчидтэй адилхан. Энэ байдлыг л арилгачихвал манай төгсөгчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөө болино. Манай сургуулийг төгссөн хүүхэд БНСУ-ын урлагийн сургуульд магистрт суръя гэхэд дипломыг нь хараад “Уучлаарай, коллеж төгссөн хүүхэд магистрт сурах боломжгүй” гэж байх жишээтэй.
Чанарын ийм ялгаа гарчихаад төгсөгчид маань хохироод байгаа юм. Хөгжим, бүжгийн коллежийг төгссөн хүмүүс дэлхийн олон оронд ажиллаж байна. Тэд мэдлэг, ур чадварын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн хэдий ч багшаар үлдээд ажиллая гэхээр “Та коллеж биш, консерватор төгссөн дипломтой болмоор байна” гэдэг.
-Тэгвэл энэ нарийн учрыг мэдэхгүй их сургуулийн тоог дахиад нэгээр нэмэх гэлээ гэж шүүмжлэх хүн олон байна?
-Тийм ээ. Нэгдүгээрт, манай төгсөгчдийн эрх ашиг хөндөгдөөд байна. Хоёрдугаарт, бидний сургалтын цар хүрээгээ тэлэх ирээдүйн эрх ашиг зөрчигдөөд байгаа юм. Консерватор болчихвол бид Санкт-Петрбургийн сургуультай оюутан солилцоод, өөр бусад сургуультай ижил түвшинд ажиллаад эхэлнэ.
ОХУ-ын Санкт-Петрбургийн Консерватур, Вагановын нэрэмжит Балетын их сургуулиас төлөөлөгчид ирэх хоёрдугаар сард ирнэ. Энэ хүмүүс бидэнд зөвлөгөө өгнө. Мэргэжлийн байгууллагын хөндлөнгийн үнэлэлтийг өгөх байх гэж бодож байна. Бид нар бэлтгэл хийж байна. Цаашид Монголын хөгжмийн их сургууль дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулахад дэмжиж тусалж, хамтарч ажиллана. Ирэх есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийг Консерватор боллоо гэсэн баяртай мэдээтэй угтана гэдэгт итгэлтэй байна.