Нийслэлийн харьяа 22 агентлагт боловсон хүчин авах нээлттэй ажлын байран мянга орчим иргэн цахимаар бүртгүүлжээ.
Өнгөрсөн сарын 30-ны өдөр өндөр боловсрол, мэргэжил, мэдлэгтэй, эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуусыг ажлын байранд урьж байгаа талаараа НЗДТГ-аас мэдээлсэн.
Ингээд иргэдийн хүсэлтийг цахимаар авч эхэлсэн юм. Ингэхэд өчигдөр 11.00 цагийн байдлаар мянга орчим хүн бүртгүүлж, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн Дүнжингарав салбарт болсон өдөрлөгт ч хүрэлцэн ирсэн залуус олон байжээ.
26 мэргэжлээр зарласан нээлттэй ажлын байранд www.ulаanbaatar.mn цахим хуудсанд хандан, нээлттэй ажлын байр гэсэн хэсэгт бүртгүүлэх боломжтой.
Өндөр боловсрол, мэдлэг чадвартай залуусыг төрийн албанд ажиллаж, төр түмэндээ сурсан мэдсэнээ зориулахыг урьж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.