Eco Experts байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн хамгийн их бохирдолтой, хортой орнуудын жагсаалтад Монгол улс 15 дугаар байрт бичигджээ. Энэхүү жагсаалтыг гаргахдаа агаарын бохирдлоос болж нас барж буй хүний тоо болон нүүрс төрөгчийн давхар ислийн агууламжийг үндэслэсэн аж.
Судалгаагаар 2016 оны жилийн дундаж температур сүүлийн 115 мянган жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн. Ийм ч учраас хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ багатай орнууд дэлхийд заналхийлж буй хүчин зүйл болж байгаа талаар Eco Experts байгууллагаас мэдэгджээ.
Олон улсын эрчим хүчний агентлаг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын судалгаанд үндэслэн доорх таван хүчин зүйлсээр дэлхийн орнуудыг жагсаасан юм байна.
- Хүн амын эрчим хүчний хэрэглээ
- Хүн амын нүүрс төрөгчийн давхар исэл ялгаруулах түлш ашиглаж байгаа байдал
- Агаарын бохирдол
- 100 мянган хүн ам тутамд агаарын бохирдлоос болж амиа алдаж буй хүний тоо
- Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ
Жагсаалтад Ойрхи Дорнодын газрын тосоор баялаг орнууд эхний арван байрыг эзэлсэн бөгөөд Саудын Араб хамгийн их бохирдолтой гэж гарчээ.
Хамгийн хортой 20 орон
- Саудын Араб
- Кувейт
- Катар
- Бахрейн
- Арабын Нэгдсэн Эмират
- Оман
- Туркменистан
- Ливи
- Казахстан
- Тринидад Тобаго
- Иран
- Люксембург
- Болгар
- Босни ба Херцеговина
- Монгол
- БНСУ
- Бүгд Найрамдах Македон
- Сингапур
- Ирак
- БНХАУ
Харин хамгийн бага хортой орнуудаар Кени, Танзани, Этиоп зэрэг орнууд тодорчээ.