Монголын Оюутны спортын IV универсиад их наадмыг 2017 онд үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоолоор универсиад зохион байгуулах шийдвэр гарч, БСШУС-ын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/155 тушаалаар “Зохион байгуулах хороо”-г байгуулан анхдугаар хурлаа хийсэн байна. Оюутны наадмыг спортын үндсэн 10, сонгож оролцох хоёр төрлөөр зохион байгуулахаар нэгдсэн зааврыг баталсан аж.
Монголын Оюутны спортын “Универсиад” их наадмыг 2005, 2009, 2013 онд Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор спортын 14-18 төрлөөр зохион байгуулж байжээ.
Монгол Улсын хэмжээнд болон гадаадын 120 гаруй их, дээд сургуульд суралцаж буй 70 мянга гаруй оюутан залуусыг хамруулан гурван үе шаттайгаар зохион байгуулсан. Төрөөс оюутны биеийн тамир, спортод анхааран ажиллаж байгаагийн үр дүнд оюутан, залуусын спортоор хичээллэх идэвх нэмэгдэн, тэмцээн, наадамд оролцогчдын тоо, чанар жилээс жилд өсөн нэмэгдэж байна.