Өсвөр насныхны хувьд сэтгэц, зан үйлийн эмгэг ихэсч байгаа нь тулгамдсан асуудал болоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Улсдаа ганц Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөрийн клиник мэдрэлийн ядаргаа, дэлгэцийн донтолт, сэтгэл санааны хямрал зэрэг шалтгаантай хүүхдээр тасардаггүй.
Тиймээс сэтгэл санаа, бие махбодийн хувьд эмзэг өсвөр насныханд тулгамдсан ямар асуудал байна, эцэг эхчүүд энэ тал дээр хэрхэн анхаарах хэрэгтэй талаар тус клиникийн эрхлэгч Д.Энхтуяагийн ярилцлагыг ч хүргэж байсан билээ.
Харин бид энэ удаад өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд тэдэнтэй хэрхэн харьцах, ямар тусламж үзүүлэх талаар зөвлөгөөг хүргэж байна.
ХҮҮХДЭДЭЭ ЦАГ ГАРГААРАЙ
Хүүхдийн эрүүл энх өсөх эсэх нь эцэг эхтэй холбоотой. Бага насандаа хайраар дутаагүй хүүхэд сэтгэцийн хувьд эрүүл байх сууриа тавигддаг байна. Улмаар өсч том болох үед нь найз нөхөд шиг харьцаж, хүсэл сонирхлыг нь ойлгож, эрэлт хэрэгцээг нь мэдэрч, түүнд нь зохицуулж харьцаж байвал хүүхэд ямар нэг асуудалгүй өсөх боломжтой.
Өсвөр насныхан гэдэг нь хийсвэр сэтгэхүй задардаг ид үе. Дээр нь бодисын солилцооны өөрчлөлтөд ордог. Эдгээр онцлогтой уялдаж сэтгэцэд өөрчлөлт гардаг учраас онцгой үе гэж хэлэхэд болно. Иймд хамгийн түрүүнд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал чухал нөлөөтэй. Хичнээн завгүй байсан ч өсвөр насны хүүхдэдээ цаг зав гаргаж байх хэрэгтэй.
Орчин үеийн хүмүүс амьдралын хэмнэл, нийгмийн шаардлагаа даган байнга завгүй байх болсон хэдий ч долоо хоногт ядаж нэг өдрийг гэр бүлтэйгээ үр дүнтэй өнгөрүүлж, ажлын өдрүүдэд гэр бүлийнхэндээ үзүүлж чадаагүй хайр халамжаа нөхөж байхыг Д.Энхтуяа эмч зөвлөж байна.
ХАРЬЦУУЛАЛТ ХИЙЖ БОЛОХГҮЙ
Өсвөр насны гэлтгүй бүхий л насны хүүхдүүд магтаал урамшуулалд дуртай байдаг. Тэд магтаал, урмын үгсээс эрч хүч авч урагшилж байдаг бяцхан хүмүүс юм. Заавал онц сурах албагүй ч ямар нэгэн зүйлдээ сайн, бүр маш жаахан ахиц амжилт гаргасан ч хүүгээ, охиноо магтаж, амжилтаа улам бүр ахиулахыг хичээгээрэй гээд үнсээрэй.
Хүүхдийн өөртөө итгэх итгэл, үнэлэмж их чухал. Энэ үнэлэмж нь өөр хүүхдийн амжилттай холбоогүй байх ёстой. Зарим гэр бүлд эгч эсвэл ах нь сурлага сайтай, дүү нь тэр түвшинд хүрч чаддаггүй. Сурлагаар арай бага дүн авдаг. Ээж, аав нь эгч эсвэл ахыг нь магтаж, илүү бахархдаг. Ийм нөхцөлд хүүхэд багаасаа өөрийгөө бусдаас дутуу үнэлэх, өөртөө итгэлгүй болох эрсдэлтэй. Ийм ойлголтыг л хүүхдэд өгч болохгүй. Гэр бүл төдийгүй бусад хүүхдийн амжилтыг сайшаан магтаж, харьцуулалт хийх нь буруу юм шүү.
ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖ ОЛГО
Өсвөр насныханд бие даах, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломжийг нь олгож байх хэрэгтэй. “Чи хүүхэд.., чи жаахан.., чи том хүн биш...” гэсэн тодорхойлолтод тэд тийм ч дуртай биш. Аливаа чухал шийдвэрт саналыг нь асууж, ямар нэгэн санал гаргахад дэмжин ярилцаж боломжтой бол саналыг нь хүлээн авч, тэдэнд бие даах боломжийг нь олгох нь зүйтэй. Эс тэгвээс том болсон ч бие даах чадваргүй, юм болгоныг эцэг эхээрээ хийлгэх гэдэг нэгэн болно. Иймд та тэднийг өдрөөс өдөрт бие дааж байгааг нь хүлээн зөвшөөрч бие даах боломжийг нь олгож байгаарай.
“Би чиний ээж (аав) учир миний үгээр бай” гэх хандлагатай эцэг эхчүүд цөөнгүй байдаг. Гэхдээ заримдаа энэ хандлагыг хязгаарлах хэрэгтэй. Түүний үзэл бодол, саналыг сонсож асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох арга замыг хай. Дээр дурдсанчлан бие даах боломжийг нь олгож өөрөө шийдвэр гаргахад нь тусла. Амьдралд алдаж байж ухаардаг хойно, тэр гаргасан алдааныхаа дараа таны хэлсэн үг үнэн байж дээ гэдгийг мэдрэх болно.
ХАМГИЙН ДОТНЫ НАЙЗ НЬ БОЛООРОЙ
Өсвөр насанд бол удирдах, удирдуулах гэсэн ойлголт байхгүй. Ээж, аав нар найз байх хэрэгтэй. Хичээлээсээ ирээд тухайн өдөрт болсон зүйлээ, сонин хачин мэдээллээ тэр танд байнга хуваалцдаг бол та маш сайн сонсогч.
Тэдний хамгийн сайн найз, сонсогч нь эцэг эх нь байх ёстой. Хэрэв тийм ч нээлттэй биш байдаг бол та одооноос өөрөө эхний алхмаа хийгээд үзээрэй. “Өнөөдөр юу хийв дээ, миний хүү?” гээд яриагаа эхэлсэн ч болно. Хамгийн гол нь “Хоолоо идсэн үү, даалгавраа хийсэн үү, ямар дүн авсан” гэх мэтчилэн харилцааг төдийлэн дотно болгодоггүй хэдэн өгүүлбэрээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Харин өнөөдөр хийсэн зүйлсээс нь өөрт нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн, таагүй санагдсан зүйл нь юу байсныг асуугаарай. Тэр хэд хоногийн дараагаас танд нууцаа ярьж зөвлөгөө авахыг хүсэх вий. Амьдралынх нь эхлэл хэсгийн замд буруу зөвийг нь зааж өгөх залуурч нь эцэг эх нь учраас сайн сонсогч, сайн ярилцагч, зөвлөгч нь байхыг хичээ.
Танд хэлдэггүй байж болох ч заримдаа тэд ганцаарддаг. Найзгүй гэдгээ эсвэл найзтайгаа үл ойлголцоод харьцахгүй байгаагаа танд хэлдэггүй байж болно. Харин та хэзээд түүний дэргэд байх сайн найз нь болохыг хичээгээрэй. Охинтойгоо хамт дэлгүүр хэс, үзмээр байгаа киног нь хүүтэйгээ цугтаа үз. Яг л найзууд шиг цагийг хамтдаа өнгөрүүл. Мөн дүүд нь анхаарал тавьдаг шигээ түүнд ч мөн анхаарал хандуулж, ярилцаж цаг зориулж байгаарай.
АЛДААГ НЬ БҮҮ ЗЭМЛЭ
Дээр хэлсэнчлэн тэд бие махбодь хийгээд сэтгэлзүйн хувьд тогтворгүй байдаг. Хэдийгээр өөрсдийгөө том болсон гэж боддог ч хараахан том хүн болоогүй. Тиймээс ч аливаа зүйлд алдаа гаргах нь мэдээж юм. Харин алдаа гаргасан үед нь зэмлэх бус зөвлөж, учирлаж байх хэрэгтэй.
Хэдий уур чинь хүрсэн ч загнахаа бүү урьтал болгоорой. Тэд аливаа зүйлийг сайн ойлгохтойгоо болсон учир алдаа гаргасан тохиолдолд учирлаж хэлж тайлбарла. Харин тухайн зүйлийн учир шалтгааныг өөрөөр нь тайлбарлуулах боломжийг олгох хэрэгтэй. Алдаа бүр дээр нь толгой түрүүгүй загнаж, гар хүрэлгүй харин ч эвээр ярилцан асуудлын голыг тайлбарлаж, бүр өөрийн жишээг иш татаж өсвөр насны амьдралын дурсамжаа ярьсан ч болох юм шүү.
ТАНЫ ҮГЛЭСНЭЭР БИШ ҮЛГЭРЛЭСНЭЭР ХҮМҮҮЖНЭ
Та хүүхдээ ямар дадалтай болгомоор байна? Спортоор хичээллэдэг, түргэн хоол идэж, кола уухын оронд эрүүл хоол иддэг, ном уншдаг, гоё хоббитой хүсэл тэмүүлэлтэй нэгэн байгаасай гэж хүсэж байна уу?
Тэгвэл өөрөөсөө эхлээрэй. “Цэцэрлэгт хүрээлэн орж дугуй уная” гэсэн хүүгийнхээ саналыг баярлан дэмжиж бай. “Гоё хоол хийх арга заагаад өг эсвэл хамт бялуу хийе” гэсэн охиныхоо саналыг дуртайяа хүлээж ав. Тэд бидний толь юм шүү, хайртай хүүгээ охиноо ямар хүн болоосой гэж хүсэж байна өөрөө үлгэр жишээ байхыг хичээгээрэй.
Дээр нь эцэг эхчүүд хүүхдүүдээ хэт их ачаалалтай байлгадаг. Хэлний курс элдэв дамжаагаар шахдаг. Хүүхэд сонирхолгүй, чадахгүй байхад өөрсдөө дур мэдэн оруулчихаад эргээд чиний төлөө тэдэн зуун мянга, тэдэн сая төгрөг зарцуулсан гээд дарамт, шахалт учруулдаг нь хүүхдийн сэтгэлзүйд маш хүнд дарамт болдог. Тиймээс тэдний хүсэл сонирхлыг сонсож байх нь чухал юм шүү.