Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар элэгний С вирусийг эмчилдэг “Харвони” эмийг гаалийн татвараас чөлөөлөх шийдвэр гаргалаа. АНУ-ын “Гилеад Сайнс” компанийн буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928.110 ам.долларын өртөгтэй энэ эмийн НӨАТ болон Гаалийн татвар болох 354 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон.
Манай улсад гепатит С вирусийн идэвхтэй халдвартай 130 мянга орчим хүн байгаагаас нэн тэргүүнд эмчилгээнд хамруулах шаардлагатай 52.5 мянган иргэн байдаг аж. Ихэвчлэн элэгний В, С вирусийн халдвартай хүмүүс энэ хорт хавдраар өвчилдөг.
Монголд жилдээ 4000 гаруй хүн хорт хавдраар шинээр оношлуулдаг. Үүний 40 хувийг элэгний хавдар эзэлдэг бөгөөд ид хийж бүтээх 45-55 насныхан энэ өвчний улмаас хорвоог орхисоор байгаа юм. Элэгний вирусийг устгах хамгийн чухал эмчилгээ гэж харвал энэ зайлшгүй байж болох хөнгөлөлт, чөлөөлөлт. Гэтэл 21 аймгаас ганцхан аймгийн иргэдэд зориулсан нь анхаарал татна.
Энэ хөнгөлөлттэй эмийг зөвхөн Архангай аймгийн 45-60 настай, С вирусийн халдвартай хүмүүст өгөх гэнэ. Засгийн газрын түвшинд 21 аймгаас Архангайг онцлон сонгож, үнэ төлбөргүй эмээр хангах болсон нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байна.
"Харвони" эмийг нэг курс уухад дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.доллар. Манай улсын хувьд “Хүртээмж” төслийн хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас 900 ам.доллараар авч, мөн ийм нэршлээр Энэтхэг дэх үйлдвэрлэгчээс 150-250 ам.доллараар авч хэрэглэн эхнээсээ эмчилгээний үр дүнг үзээд явж байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас “Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулснаар уг эмийг худалдан авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх болсон.
Засгийн газраас элэгний вирусийн халдварын эсрэг эмчилгээнд анхаарал тавьснаар нэг курс эмчилгээг маш хямд буюу 200-300 мянган төгрөгөөр хийлгэх боломж бүрдлээ. Харин Архангай аймгийн азтай иргэд нэг ч төгрөгийн зардалгүйгээр элэгний С вирусийг устгах эм уухаар боллоо.
Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат албан тушаалаа ашиглан, тойрогтоо давуу эрх эдлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргууллаа хэмээн хардах хүн олон байна.
Засгийн газраас гаргасан шийдвэр нийт иргэдийн эрх ашигт нийцэж байвал олон нийтийн төрөө хүндэтгэх, төрдөө итгэх итгэл нэмэгдэнэ. Элэгний вирусийн халдвартай ч энэ эмийг худалдаад авах эдийн засгийн боломжгүй хүмүүс хөдөө орон нутагт олон бий.
Аль нэг компани биш, Засгийн газрын хөнгөлөлтөөр оруулж ирсэн вирусийн эсрэг эмийг худалдан авах чадваргүй, орлогогүй иргэддээ тэгш хуваарилбал нүдээ олсон шийдвэр болохоор байгаа юм. Төрийн түшээд нь асуудалд дов жалганы үзлээр хандаж, өвчтэй иргэдээ аймаг, орон нутгаар нь ялгаварласан байдлыг Засгийн газраас эхлэн үлгэрлэж байгаа нь харамсалтай.
А.ЦОГЦЭЦЭГ: АРХАНГАЙ С ВИРУСИЙН ТАРХАЛТААРАА ЭХНИЙ ТАВД ОРДОГ АЙМГИЙН НЭГ
“Харвони” эмийг яагаад ганцхан Архангай аймгийн иргэдэд үнэ төлбөргүй олгохоор сонгосныг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс тодруулахад, “Харвони” эмийг тусламжаар оруулах санаачилгыг Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг гарган төсөл хэрэгжүүлсэн юм билээ.
Гишүүнээр сонгогдохоос өмнө эхлүүлсэн ажил нь одоо хэрэгжиж байна гэж ойлгосон. Эрүүл мэндийн сайд миний хувьд аль аймгийнх нь хамаагүй, элэгний С вирусийн халдвартай иргэд эмчлэгдэж, эрүүлжиж байгаа нь сайн хэрэг гэсэн утгаар асуудалд хандсан.
-Хэдий хэмжээний эмийг татвараас чөлөөлүүлэх хүсэлт тавьсан бэ?
-4000 хайрцаг эм оруулахаас одоо 2000 хайрцаг нь ирээд байна. Удахгүй 2000 хайрцаг эм оруулж ирэх ёстой ч энэ мэт улс төржилтөөс үүдээд бүтэхгүй болж ч болох талтай.
-Архангай аймагт элэгний С вирусийн халдвартай хэчнээн хүн байгаа вэ?
-Хурдавчилсан шинжилгээгээр 3200 хүн С вирусийн халдвартай гэсэн дүн гарсан. Вирусийн халдварын тархалт хамгийн өндөртэй таван аймгийн нэг. Энэ эмийг уулгахын өмнө дахин нарийн шинжилгээ хийж, вирусийн идэвхжил өндөртэй, энэ эмийг уух заалттай хүмүүст уулгах юм. эмээ зааврын дагуу ууж чадвал 90 хувийн үр дүнтэй эмчилгээ юм гэлээ.