“Харвони” эмийг яагаад ганцхан Архангай аймгийн иргэдэд үнэ төлбөргүй олгохоор сонгосныг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс тодруулахад, “Харвони” эмийг тусламжаар оруулах санаачилгыг Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг гарган төсөл хэрэгжүүлсэн юм билээ.
Гишүүнээр сонгогдохоос өмнө эхлүүлсэн ажил нь одоо хэрэгжиж байна гэж ойлгосон. Эрүүл мэндийн сайд миний хувьд аль аймгийнх нь хамаагүй, элэгний С вирусийн халдвартай иргэд эмчлэгдэж, эрүүлжиж байгаа нь сайн хэрэг гэсэн утгаар асуудалд хандсан.
-Хэдий хэмжээний эмийг татвараас чөлөөлүүлэх хүсэлт тавьсан бэ?
-4000 хайрцаг эм оруулахаас одоо 2000 хайрцаг нь ирээд байна. Удахгүй 2000 хайрцаг эм оруулж ирэх ёстой ч энэ мэт улс төржилтөөс үүдээд бүтэхгүй болж ч болох талтай.
-Архангай аймагт элэгний С вирусийн халдвартай хэчнээн хүн байгаа вэ?
-Хурдавчилсан шинжилгээгээр 3200 хүн С вирусийн халдвартай гэсэн дүн гарсан. Вирусийн халдварын тархалт хамгийн өндөртэй таван аймгийн нэг. Энэ эмийг уулгахын өмнө дахин нарийн шинжилгээ хийж, вирусийн идэвхжил өндөртэй, энэ эмийг уух заалттай хүмүүст уулгах юм. Эмээ зааврын дагуу ууж чадвал 90 хувийн үр дүнтэй эмчилгээ юм гэлээ.