2003 оны 12 дугаар сард, шинэ жилийн өмнөхөн Америкийн цэргүүд сахал үсэндээ дарагдсан Иракийн ерөнхийлөгч агсан Саддам Хуссейнийг хоргодох байрнаас олсны дараа түүнийг Саддам мөн гэдгийг баталгаажуулах тусгай мэргэжилтэн хэрэг болжээ. Энэ төвөгтэй ажил АНУ-ын Тагнуулын төв газрын мэргэжилтэн Жон Жексонд ногджээ. Учир нь тэр үед Саддамын олон тооны “хуулбар” байдаг гэсэн цуурхал байсан юм. Гэхдээ Жексон түүнийг харсан даруйдаа мөн гэдэгт итгэлтэй байв.
Жексон 1998 оноос АНУ-ын тагнуулд ажиллахдаа дэлхийн улс орнуудын ерөнхийлөгчдийг судалдаг мэргэжилтнээр ажилласан байна.
Америкийн улс төрийн бодлогыг тодорхойлдог хүмүүс гадаадын зарим орны төрийн тэргүүн урьдчилан таашгүй, ойлгомжгүй шийдвэр гаргах үед “тэр чухам яагаад ийм шийдвэр гаргаад байна?” гэж асуудаг хүний нэг нь Жексон байв.
Жексон “Би Би Си”-д ярихдаа “Би түүнд асуулт тавьж эхлэхэд тэр миний ажлын ширээн дээр олон жил болж буй номын хавтсан дээр байдагтай яг адилхан харцаар над руу ширтэж байв. Энэ бол өмнө нь надад хэзээ ч төрж байгаагүй сонин мэдрэмж байлаа” гэжээ.
Эхэндээ Жексон Саддамыг хэдэн өдөр байцааж, дараа нь Холбооны мөрдөх товчоо, Тагнуулын төв газрын багууд нэгджээ. “Би үнэхээр дэлхийн хамгийн нэртэй дарангуйлагч, оргодлыг байцааж байна гэж үү” хэмээн өөрөөсөө асуусан тухайгаа Жексон хуучилжээ. Байцаалтын үед Жексонд тусалж орчуулагч, үнэн, худлыг шалгагч төхөөрөмжийн оператор ажиллаж байв.
Жексоны ярьж буйгаар Саддам нь дотоод ертөнцдөө маш их зөрчилтэй нэгэн байжээ. Нэг талаас Саддам нь Америкийн хэвлэлүүдэд бичиж байгаагүй хүнлэг чанараар баялаг байлаа. “Тэр бол миний уулзаж байсан жинхэнэ манлайлагч лидерүүдийн нэг байсан юм. Хүсвэл тэр дур булаам, хөгжилтэй байж чаддаг байв” гэж Жексон ярьжээ.
Харин хүсээгүй үедээ бүдүүлэг, ичгүүргүй, сүрдмээр хүн байв. Түүний тавьсан хэд хэдэн асуулт Саддамыг ийм байдалд оруулжээ.
Жексон эхний байцаалтаар Хуссейнтай ихэд болгоомжтой харьцаж сэтгэл зүйн хувьд бэлдэх зорилт тавьжээ. Байцаалтын төгсгөлд Иракийн ерөнхийлөгч агсан Жексонтай ярилцахад таатай байсан гэж хэлжээ. Эхлэл муугүй байсан ч дараагийн байцаалтуудыг өгөхдөө Саддам уцаартай, хаагдмал болжээ. Хэдийгээр Жексон мэргэжилдээ гаргууд нэгэн ч Саддамын хувьд тохиромжтой тактик олдохгүй байв. Саддамаас үг унагаах гэж үзэхдээ “хэлсэн үг тань дэлхий дахинд нөлөөлнө” гэж ятгахыг оролдов.
Тагнуулын төв газар Жексонд тодорхой сэдвүүдээр Саддамаас заавал хариулт авах даалгавар өгсөн ч хэрхэн байцаах талаар заавар өгөөгүй байна. Байцаалтын хамгийн чухал сэдэв нь олноор устгах зэвсэг байв. Учир нь Ирак улсад олноор устгах зэвсэг бий гэсэн таамаглал АНУ, Их Британийн цэрэг Иракт орох шалтаг болсон юм.
Гэвч Жексон болон бусад албадын байцаалтын үр дүнд Саддам Хуссейн барууны цэрэг орж ирэхээс жилийн өмнө цөмийн хөтөлбөрөө зогсоосон гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тиймээс байцаалтыг амжилтгүй болсон гэж дээд газрууд үзжээ. Харин үүний дараа Холбооны мөрдөх товчоо таван жил мөрдлөг явуулаад 2008 онд яг ижилхэн дүгнэлт хийсэн байна.
Жорж Бушийн тухай ярихдаа Жексон дургүйцлээ нуухгүй байлаа. Тэрээр Бушаас илүү Саддамтай ярилцах таатай байсан гэж хэлэв. Жексоны ярьж буйгаар Жорж Буш юу хийж буйгаа ухамсарлах чадваргүй нэгэн байжээ. Тойрон хүрээлэгчид нь ч нэг тэрэгний дугуйнууд байв. Уг нь ерөнхийлөгч тагнуулын албаны үгийг сонсох ёстой ч эцэстээ АНУ-ын улс төрчдийн харалган бодлого дийлсний уршгаар Саддамын дараах Ирак ийм байдалд хүрсэн нь ичгүүртэй гэж Жексон үзэж байна. Түүний үзэж буйгаар хэрэв Саддам улс орноо удирдсан хэвээр байсан бол байдал хамаагүй дээр байх байсан аж.
Г.Даваадорж