Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, найруулагч Гомбын Золжаргалын "GoGo Cafe"-ны буланд өгсөн ярилцлагыг ЭНДЭЭС уншина уу.
- УИХ-ын намрын чуулганыг энэ долоо хоногийн баасан гарагт буюу хоёрдугаар сарын 10-нд хаахаар төлөвлөөд байна.
- Ардчилсан намын долдугаар их хурал энэ сарын 12-нд болох бөгөөд энэ удаагийн хурлаар АН-ын даргаар сонгогдоод буй С.Эрдэнийг албан тушаалд нь батламжилна.
- БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нийгмийн сүлжээнд тараад буй зурагны тухайд "Зурган дээрх өрөө нь төрийн ордон ч биш, яамны өрөө ч өрөө биш бөгөөд би байгуулсан сургуульдаа очиж, охиныхоо өрөөнд орсон үеэрх зураг байна” гэсэн тайлбарыг хийлээ.
- Энэ сард 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч татвар төлбөрөө төлөх хуваарьтай байна.
- Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат албан тушаалаа ашиглан, тойрогтоо давуу эрх эдлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргууллаа хэмээн хардах хүн олон байна.
- УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд С.Гансүх асуудлаар улсын Ерөнхий прокурорт хандана хэмээн АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ хэллээ.
- 1000 орчим оюутан сургалтын төлбөрийн зээл аваад байна Оюутны хөгжлийн зээлийг энэ хичээлийн жилээс олгож эхэлсэн хэмээн БСШУСЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангийн Зээлийн албаны дарга Э.Батсэлэм хэллээ.
- Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр өнөөдрийн байдлаар нэг өдрийн дотор объектын долоо түймэр гарчээ.
- Нийслэлийн Засаг дарга С.Батболд газар эзэмших эрхийн хугацаа таван жил байсныг 15 жил болгож сунгах захирамж гаргасан талаараа өнөөдөр мэдээллээ.
- Монголын хөрөнгийн бирж нэгдүгээр сарын 30-нaaс энэ сарын 3-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 15 тэрбум төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар гурван тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ.
- Агаарын бохирдлыг арилгахын тулд нүүрсний хэрэглээг халах, цахилгаанаар дулааныг шийдвэрлэх, дэд бүтцээ хөгжүүлэх зэрэг асуудал урт хугацаанд хэрэгжих бөгөөд иргэд юун түрүүнд өөрсдийгөө хамгаалах нь хамгийн чухал болж таарах бөгөөд иймээс Гэрийн агаар цэвэршүүлэгчийг ӨӨРӨӨ ХИЙГЭЭРЭЙ
- Оюуны өмчийн улсын бүртгэлийн газраас МСБХ-г бүртгэлийн зөрчилтэй хэмээн татан буулгах шийдвэр гаргасантай холбогдуулан МСБХ шүүхэд өргөдөл гаргажээ.
- НӨАТ-ын сугалааг энэ онд ч үргэлжлүүлэхээр болсон бөгөөд супер шагналын санг 200 саяас 100 сая болгон бууруулжээ.
- Шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Ашигт малтмал газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулан ажиллаж байгаа аж.
- Өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд...
- Боксын залуучуудын 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш "Алдар" спорт хороонд эхэлнэ.
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ”Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” нэртэй олон улсын хурлыг ирэх гуравдугаар сард зохион байгуулах гэж байна.
- Казахстаны Алматы хотноо болж буй дэлхийн оюутны өвлийн "Универсиад 2017" наадмын 500м зайд уралдсан А.Зул Монгол улсын насанд хүрэгчдийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
- 2017-2020 оны олимпийн циклд олимпийн төрөл болох спортын гимнастикийн эрэгтэй болон уран сайхны гимнастикийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт хоёрдугаар сарын 5-нд боллоо.
Дэлхий дахинд
- Нью Йоркоос Дубай хүртэл ердөө 22 минут зарцуулах дуунаас хурдан нисэх онгоцны концепц танилцуулж байсан Чарльз Бомбардир энэ удаад гариг хооронд аялах тээврийн хэрэгсэл танилцууллаа.
- АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Fox News телевизэд өгсөн ярилцлагадаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг өмөөрч, “Эргэн тойрон; зөндөө л алуурчин байна. Та манай улсыг ямар ч гэм зэмгүй гэж боддог юм биш биз дээ?” хэмээн хариулжээ.
- Тэмцээнд орох эрхээ нэг жилээр хасуулаад буй алдарт теннисчин Мария Шараповагийн ирэх дөвөрдүгээр сард их спортдоо эргэн ирэх бөгөөд түүний анхны тэмцээн нь Штутгартад болно.
- АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Fox News”-т өгсөн ярилцлагадаа Иран улсыг номер нэг террорист улс гэжээ.
- Хакерууд Freedom Hosting II-ийн серверт нэвтэрч 10 мянга гаруй нууц веб сайтын үйл ажиллагааг зогсоожээ.
- 51 дэх удаагийн супер Боул буюу дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг Америк хөлбөмбөгийн аваргын төлөөх тоглолт өнөөдөр өдөр болж дууслаа.
- Давж заалдах шатны шүүх Ерөнхийлөгч Доналд Трампын цагаачид болон дүрвэгсдийн талаар гаргасан зарлигийг нэн даруй сэргээх Хууль зүйн яамны хүсэлтэнд татгалзсан хариу өгсөн байна.
- Энэ жил зургаан нас хүрэх Snap компани ирэх гуравдугаар сард IPO гаргахаар төлөвлөж байна.