Өнөөдөр 08.00 цагийн байдлаар МҮОНТелевиз орчимд агаарын чанарын индекс маш их бохирдолтой буюу 615, Бөхийн өргөө орчимд дунд зэргийн бохирдолтой буюу 268 хүрчээ. Агаарын чанарын индексийн хэвийн хэмжээ 51-100 байх бөгөөд телевиз орчимд хэвийн хэмжээнээс 6 дахин өндөр үзүүлэлт юм.
Хамгийн их бохирдолтой байдаг Баянхошуун орчимд хэвийн буюу 81 гарсан байна.
Агаарын чанарын индекс 501-ээс дээш тохиолдолд маш их бохирдолтой гэж үздэг бөгөөд энэ нь удаан хугацаагаар гадаа байхад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Ийм үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийн, гэртээ байх хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байж, амны хаалт зүүхийг зөвлөдөг.