ДЭМБ-аас 2030 он гэхэд элэгний В, С вирусийг бүрэн устгаж, нийгмийн эрүүл мэндийн аюул биш болгоно гэсэн зорилт тавьжээ. Харин манай улс "2020 он гэхэд элэгний С вирусийг устгана" гэсэн зорилт тавьж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн нэрийн дор Засгийн газраас Архангай аймгийн иргэдэд зориулж элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг үнэ төлбөргүй өгөх шийдвэр гаргалаа.
Нэг аймгийн иргэдэд онцгой эрх олгох нь хэр зөв зүйтэй, үр ашигтай ажил болох талаар “Оном” сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатартай ярилцлаа. Тус сангийнхан элэгний вирусийн эсрэг эмийг хямдруулах санаачилга гарган үр дүнд хүргэж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах түвшинд хүртэл ажиллаж ирсэн юм.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2020 он гэхэд элэгний С вирусийг устгана гэж зорилт тавьсан. Энэ том зорилтдоо яаж хүрнэ гэж төлөвлөсөн бол. Гэтэл УИХ-ын овсгоотой гишүүд нь тойрогтоо энэ эмийг үнэ төлбөргүй тараахаар болжээ?
-Монгол Улсад нэгдсэн бодлого гэж байх ёстой. Нэг л Монгол Улс, ижилхэн л монголчууд. Архангайн Монгол, Сүхбаатарын Монгол гэж байхгүй.
Сүхбаатараас сонгогдсон гишүүн арчаагүй болохоор иргэд нь үнэгүй эм авч чадахгүй. Архангайн гишүүн бол “Би та нарыг аварч байна” гэж хэлж байна шүү дээ. 2020 он гэхэд элэгний С вирусийг бүрэн устгахын тулд 150 мянган хүн эмчилнэ гэсэн үг. Өнгөрсөн жил 7000 гаруй хүн энэ эмийг уугаад эмчлэгдсэн.
ДЭМБ-аас гаргасан мэдээгээр өнөөдөр манай улсад шинээр 3000 хүн элэгний С вирусийн халдвар авч байна. Тэгэхээр бид урагшаа хоёр алхаад, арагшаа нэг алхам ухарч байна.
Гэтэл ДЭМБ-аас гаргасан мэдээгээр өнөөдөр манай улсад шинээр 3000 хүн элэгний С вирусийн халдвар авч байна. Тэгэхээр бид урагшаа хоёр алхаад, арагшаа нэг алхам ухарч байна. Мөн эмчлэгдээд явсан хүмүүс маань дахин халдвар авч байна. Тийм тохиолдол хэд хэд гарсан.
-Тэр юунаас болж байна вэ?
-С вирусийн халдвар эмчлэгдээд, эдгэрсэн ч дархлаа тогтдоггүй. Хамгийн хэцүү нь тэр. Эмчилгээ хийлгэсний дараа шүдний эмнэлэгт очих, ямар нэг шивээс хийлгэхэд л халдвар авах боломжтой. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа вирусийн эсрэг эмчилгээнд хамруулчихвал эрсдэл багасна.
Манайд эмэгтэйчүүд төрөх үед, төрөл бүрийн мэс заслын үед вирусийн халдвар авч байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын халдварын тархалт, халдвар авах эрсдэлийг багасгая гэж байгаа. Тэгж байж л элэгний вирусийн халдварын голомтыг устгана.
-Эрүүл мэндийн салбарынхны дунд элэгний вирусийн халдварын тархалт тийм өндөр байгаа хэрэг үү?
-Халдварт өвчин судлалын үндэсний төвд элэгний вирусийн халдвартай 124 хүн байна. Эднийгээ эмчилж, вирусийг нь тоолж чадахгүй хэр нь Засгийн газар 354 сая төгрөгийг Архангайд зарцуулж байна.
76 гишүүн нь энэ эмчилгээг 76 тойрог руугаа татах уу, 76 монгол болох уу. Эрүүл мэндийн салбарынхан бол ажлаа хийж байгаад л халдвар авсан. Энэ хүмүүсийг эмчлээд дахин шинэ хүнд халдвар өгөх магадлалыг багасгамаар байна шүү дээ. Тэгж байж бид зорилгодоо хүрнэ, элэг бүтэн болно.
-Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг С вирусийн тархалтаараа хамгийн өндөр таван аймгийн нэг нь Архангай гэж хэлсэн?
-Манай улс элэгний вирусийн тархалтын судалгааг одоо хүртэл хийгээгүй. 2013 онд “Оном” сангийн эрдэмтэд Завхан, Өвөрхангай, Дорноговь аймагт элэгний вирусийн тархалтын судалгаа хийсэн. Энэ талаар хийсэн хамгийн сүүлийн судалгаа бол тэр. Бид гадаадаас мөнгийг нь босгож байж судалгаа хийсэн.
Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөс жил бүр гаргадаг Эрүүл мэндийн үзүүлэлтүүд-2016 эмхтгэлд элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө Архангай аймаг хамгийн бага байгаа. Бид элэгний вирусийн халдварыг өвчлөл, нас баралтаар нь л барагцаалж байна. Одоо Эрүүл мэндийн яам нарийн судалгаагаа хийх хэрэгтэй.
Бид Д вирусийн судалгааны ажлаа олон улсын “Hepatology” гэж элэг судлалын чиглэлийн хамгийн том сэтгүүлд өнгөрсөн арванхоёрдугаар сард хэвлүүллээ. Д вирусийн тархалтаараа манай улс дэлхийд тэргүүлж байна. Хоёрдугаарт, элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө 2015 оны байдлаар бүх аймгаас Архангай хамгийн бага. Хорт хавдрын нас баралтаараа аймгуудын дунджаас бага байна.
Нас баралт Сүхбаатар аймагт Архангай аймгаас хоёр дахин их. Гуравдугаарт, Баатарбилэг гишүүн, Цогцэцэг сайд нар Архангайн монгол биш, Монголын монгол хүн юм бол тэнд байгаа амьдралын боломжтой хүмүүст үнэгүй эм тарааж яах юм бэ. Хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу, орлогогүй, энэ эмийг авч уух мөнгөгүй хүмүүстээ өгч болно шүү дээ. Хүн юм бол үүнийг ойлгох ёстой. Архангайн мянгат малчинд тараах ямар хэрэгтэй юм бэ.
-Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдаад “Харвони” эмийг иргэд хэдэн төгрөгөөр авч байгаа билээ?
-“Харвони” эм нэг хайрцаг нь 300 доллар, 750 мянган төгрөгийн үнэтэй. Үүнээс 210 мянган төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлж байгаа. Тэгэхээр дунджаар 500 мянган төгрөгөөр авна.
“Харвони”-той ижил үйлчилгээтэй ерөнхий нэршлийн эмүүдийн даатгалын хөнгөлөлтийг хасахад 165 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Энэ эмийг бас гурван хайрцаг ууна. Эм уухын хажуугаар элэгний вирус тоолуулна. Дээр нь биохими, элэгний хатуурал, цусны ерөнхий шинжилгээ хийлгэнэ гээд бодоход 700-800 мянган төгрөг шаардлагатай. Тэгэхээр даатгалаас хэдий 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд дийлэхгүй хүмүүс зөндөө байна.
-Засгийн газрын нөөц сангаас 354 сая төгрөг гаргаад Архангай аймгийн иргэд элэгний С вирусгүй болж чадахаар байна уу, Та бүхний тооцоогоор?
-Энэ эмийг уугаад элэгний вирусийн халдварын голомтыг устгачихаж байгаа бол яах вэ. Архангай аймаг 80 мянган хүн амтай, ойролцоогоор 8000 хүн вирусийн халдвартай байгаа. Үүний 1000-ыг нь эмчлэхэд төрөөс 354 сая төгрөг зарцуулж байна. 1000 хүний вирусийг тоолохын тулд 600-700 сая төгрөг шаардлагатай. Эд нар эрүүл мэндийн даатгалын санг дампууруулах зүйл хийж байна.
Бид элэгний вирусийн халдварыг өвчлөл, нас баралтаар нь л барагцаалж байна. Эрүүл мэндийн үзүүлэлтүүд-2016 эмхтгэлд элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө Архангай аймаг хамгийн бага байгаа.
Өвөрхангай, Архангай хоёр зэрэгцээ, адилхан хүн амтай аймаг. Улсын төсөв батлахдаа нэг аймагт нь 600 сая төгрөгийг илүү хуваарилсан. Яагаад гэвэл энэ эмийг оруулна гэж урьдчилж тооцоод, Өвөрхангайд 300 сая төгрөг, Архангайд 900 сая төгрөг батлуулсан гэсэн мэдээлэл байна. Энэ улсад төрийн бодлого гэж байна уу.
-Та бид хоёр элэгний С вирусийн тухай л яриад байна. Цаана нь В, Д вирусийн халдвартай хүмүүс байгаа?
-Элэгний В, Д вирусийн халдвартай 120 мянга гаруй хүн бий. Энэ хүмүүст Интерферон гэж ганцхан тариа хийдэг. Нэг удаа тариулахад 35 ам.доллар, долоо хоногт нэг, сард дөрвөн тариа хийлгэнэ. Тэгэхээр нэг сарын эмчилгээ нь хоёр саяас дээш төгрөг.
Энэ эмчилгээг 18 сар хийлгэх хэрэгтэй. Тэгэхээр 40 орчим сая төгрөгийн эмчилгээ хийлгээд, эмчлэгдэх магадлал 30 хувь байдаг. Энэ эмчилгээг Монголд 10 дахин хямдруулан оруулж ирэхэд бид нар “Рош” компанитай ярьж тохироод бүх илтгэлээ 2015 оны зургадугаар сард Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өгсөн. Гэтэл энэ эмийг авахад зориулж төсөвт нэг ч төгрөг суулгаагүй хэр нь сайд, УИХ-ын гишүүн хоёр нэг аймагт зориулж 354 сая төгрөг гаргаад ирж байна.
-Энэ эм Архангайд байгаа элэгний С вирусийн халдвартай хүмүүст хүрэхгүй юм бол орон нутагтаа очоод бас л асуудал үүсэх нь дээ?
-Архангайд очиход сумаар нь ялгаварлан гадуурхана. УИХ-ын гишүүн Баатарбилэгийн сонгогдсон сумдад илүү хуваарилж таарна. 45-60 насныханд өгнө гэж насаар нь ялгаварлан гадуурхана. В, Д вирусийн халдвартай цэл залуухан хүмүүс элэгний хатуурал, элэгний хорт хавдраас болж, элэг шилжүүлэх суулгуулахаас аргагүйд хүрч байна. Тэр хүмүүст тусалмаар байна.
Тоо баримтаас харахад 45-аас дээш насны 22 мянган хүн байна. Түүний 10 хувь гэж тооцоод 2000 эм авахад хангалттай юм байна гэж үзсэн бололтой. Бидний судалгаанаас харахад элэгний вирусийн халдвар 40-өөс дээш насныханд 30-40 хувьтай байдаг. Ямар ч тооцоо судалгаагүй сэтгэлийн хөөрөл, үзэмжээр хандаж байна.
Оном сангаас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачлаад МАН-ын Мөрийн хөтөлбөр, цаашлаад Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах хүртэл ажиллаж байхад бидэнтэй ярилцаж болно доо.
-Элэгний вирусийн эсрэг эмийг “Оном” сан оруулж ирдэг учир энэ асуудалд их шүүмжлэлтэй хандаж байна гэж хардах нэг хэсэг байна л даа. Та үүнд ямар хариулт хэлэх вэ?
-Бид ширхэг ч эм зардаггүй. Баатарбилэг гишүүн улс төр судлаач мэргэжилтэй юм билээ. Харин Цогцэцэг гэдэг хүн Эрүүл мэндийн сайд юм бол үнэ төлбөргүй тараах энэ эмийг хаана хуваарилахаа шийдэх ёстой. Хамгийн шаардлагатай, эмээ авах боломжгүй эмзэг бүлгийн хүмүүст хуваарилах ёстой атал асуудалд жалга довны үзлээр хандаж байна. Энэ бол Цогцэцэг сайд Шогцэцэг болж байгаагийн илрэл. Энэ хүн Монгол Улсын Эрүүл мэндийн сайд биш, Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга байх ёстой хүн байна.
“Оном” сан эм зардаггүй, эмийн компаниудтай холбоогүй. "Омбол", "Эм импекс", "Монос", "Ази фарм" гэсэн дөрвөн компани С вирусийн эсрэг таван төрлийн эм оруулж ирж байгаа. Бид нар эмийн компаниудаас ямар ч ашиг хүртдэггүй. Энэ тухайгаа бид 2014 оноос хойш л хэлсэн. Эм зардаггүй, ямар нэг ашиг сонирхол байхгүй учир эмийн компаниудад шаардлагаа, зоригтой мэдэгдэл хийж чаддаг. Монголын ард түмэндээ элэгний вирусийн эмийг хамгийн хямдаар авч, эрүүлжих замыг нь нээж өгөхийн төлөө ажиллаж байна.