Бурхны оронд ном сурч чадаагүй Намжил хүү замбуулин хорвоо руу явах болоход багш нь түүнд замдаа тааралдсан бүхнийг тогтоож явбал тэр л чамд эрдэм болно хэмээн захижээ. Цээжилсэн бүхэн нь түүний амийг аварна чинээ тэрбээр яахан мэдэх билээ.
Ийнхүү Намжил хүүд тохиолдсон элдэв сонин хэрэг явдлын талаар өгүүлэх “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг СУИС-ийн багш, найруулагч Б.Хишигзаяагийн найруулгаар Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид тавилаа.
8-14 насныханд зориулсан энэхүү жүжигт “Царцаа Намжил” үлгэрийн үйл явдал гарахаас гадна хэрээ яагаад хар өнгөтэй, тогос яагаад хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй шувуу болсон тухай, буга хэрхэн эвэртэй болсон тухай болон хулгана яагаад хар нүхэнд амьдардаг болсон гээд гурваас дөрвөн үлгэр домгийг багтааснаараа онцлогтой ажээ.
Найруулагч Б.Хишигзаяа энэхүү жүжгээрээ дамжуулж хүнд сурсан мэдсэн зүйл хэзээ ч илүүддэггүй. Багшийн заасан сургасан зүйлээс гадна амьдралаас олж авч, сурсан бүхэн хэрэг болно гэдгийг илэрхийлэхийг хүссэн гэжээ.
Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн энэ жүжиг уран зохиолын уран яруу үг хэллэгээр баялаг. Тиймээс 8-14 насныханд зориулсан ч тэднээс бага насныханд үзүүлэхээр төлөвлөсөн эцэг эхчүүд хүүхдэдээ жүжгийн явцад тайлбарлан ярьж өгвөл илүү сайн ойлгох болов уу.
Жүжигчдийн баг, хувцас, тайз засалт гээд юм бүхэн хүүхдийн анхаарал сонирхлыг татахаар өнгөлөг, нарийн чимхлүүр ажил бүрт ихэд хөдөлмөр гаргасан нь харагдах аж.
Үзэгдэл бүр сонирхолтой, цаашид үлгэрийн баатруудын хувь заяа яах бол гэсэн хүлээлт догдлол зэрэгцэнэ.
Эхний үзэгдлээсээ л тэнгэрт хөвөх үүлэн дундаас харагдах бурхны орныг дүрслэх тайз засал сэтгэл татам. Намжил хүүгийн бурхны оронд юу ч сураагүй тухай өгүүлдэг эхний энэ үзэгдэлд номын багшийнх нь судар агаарт хөөрөх ажээ. Хажууханд суух хүү ээждээ “Ээж ээ, багшийнх нь ном нисээд байна. Утсаар зүүчихсэн юм байх даа?” гэх нь дуулдав.
Удалгүй муур, хулганатай үзэгдэл гарахад “Хулгана нь муурнаас айхгүй гээд онгироод байсан байж “муур гараад ирлээ” гээд найзууд нь хуурчихсан чинь айгаад байх юм, тийм ээ” хэмээн инээх нь сонсогдов. Энэ жүжгийн сүүлгүй хулганы дүрд жүжигчин Б.Шинэбаяр, харин муурын дүрд СТА, жүжигчин Э.Тодгэрэл тогложээ.
Харин гол дүр болох Царцаа Намжилд жүжигчин Б.Золжаргал тоглосон байна.
Мөн номын багшид СТА С.Болд-Эрдэнэ, өмссөн хувцас, өнгө зүс нь яах аргагүй хэрцгий муу санаатыг илэрхийлэх Эрлэг Номун хаанд Ардын жүжигчин П.Цэрэндагва, хааны хатанд гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар тоглосон байна.
Жүжгийн нээлтээс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.