Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- С вирусийн эмийг Архангай аймгийн амьдралын боломжтой хүнд үнэгүй өгч яах юм бэ хэмээн “Оном” сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, доктор Д.Наранбаатар хэллээ.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн XVI хороо буюу Хайлаастад 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орлоо.
- 580 сая ам.долларын бондыг хэрхэн төлөх, ОУВС-гийн хэлэлцээ яаж өндөрлөх бол гэж бид хором мөч тоолон хүлээж байгаа энэ үед хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл ихээхэн өсчихлөө. Тэгвэл Чанаргүй зээлийн цаашдын төлөв хэрхэх бол
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар тус улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэлх хоногоор зорчих 40 улсын иргэд, түүний дотор Монгол Улсын иргэдэд цахимаар виз олгох туршилтын үйлчилгээг энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа.
- “Петровис”, “Шунхлай” ХХК-уид зөвшилцөөгүй, иргэдэд ч анхааруулалгүй шатахууны үнийг дур мэдэн нэмсэн нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн” гэж МҮЭХ-ны тэргүүн Х.Амгаланбаатар хэллээ.
- БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурнойтой хоёр улс боловсролын салбарт хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
- “Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг өнгөрсөн долоо хоногоос явуулж эхэллээ.
- Сүхбаатар аймгийн МАН-ын дарга, хууль бусаар аймгийн Засаг даргын алба хашиж буй З.Энхтөр малын шүлхий өвчин гарсан гэж шалтаглан, Онцгой байдал зарлах захирамж гаргаж, хурал, цуглаан, жагсаал хийхийг хориглосноор иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчин, олон нийтийн дуу хоолойг боомилсон гэж мэдээллээ.
- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Gtime гэх сүлжээний байгууллагатай ямар нэгэн холбоогүй бөгөөд үйл ажиллагааг нь дэмжиж ямарч арга хэмжээнд оролцоогүй, энэ талаар ямар нэгэн эерэг байр суурь илэрхийлээгүй гэв.
- Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шатахуун түгээх станциудад өнөөдрийн дотор шатахуун нэмэгдүүлсэн үйлдлээ таслан зогсоохыг шаардсан мэдэгдэл хүргүүлжээ.
- УИХ дахь Хууль зүйн хорооны байнгын хорооны хуралдаанаар Согтуу иргэнийг эмнэлэгт бус цагдаагийн харьяанд эрүүлжүүлэх хуулийн төслийг дэмжлээ.
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярыг зохион байгуулах гэж байна.
- Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын "Дэлхийн цом"-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцох дэлхийн шилдэг найман багт багтаж Монголын тамирчид уригдлаа.
Дэлхий дахинд
- Монголын нүүдэлчин казах охин бүргэд шувууны тусламжтай хэрхэн ан хийж, сурч буй талаар гардаг “Бүргэдчин охин” баримтат киног Их Британийн кино академи үнэлж, BAFTA 2017 шилдэг баримтат киноны төрөлд нэр дэвшүүлээд байгаа бол Америкийн кино академи буюу Оскарын нэр төрөлд багтаж чадсангүй.
- Өнгөрсөн 2016 онд 1576 гадаадын иргэд Хятадын байнгын оршин суугч болсон бөгөөд энэ нь 2015 онтой харьцуулахад 163 хувиар өссөн дүн юм байна.
- Apple компани 2011 оноос хойш анх удаа ухаалаг утасны зах зээлийн улирлын борлуулалтаар тэргүүлсэн гэдгээ зарлалаа.
- H&M группийн Yvyrevel загварын компани Google-тэй хамтран “Дата_Даашинз” хэмээх төслийг эхлүүлжээ.
- Германы Байерн Мюнхен клубийн шилдэг довтлогч Роберт Левандовски улсынхаа 2016 оны шилдэг хөлбөмбөгчин боллоо.
- Хятадын анхны дотооддоо үйлдвэрлэсэн том оврын зорчигч тээврийн онгоц C919 хөлөг энэ оны эхний хагаст анхны нислэгээ хийхээр болжээ.
- Samsung компанийн өнгөрсөн жилийн жишиг утас болох "Galaxy Note 7" утас шатсантай холбогдуулан Солонгосын эрх баригчид гар утастай холбоотой хяналт, шалгалтыг чангаруулж, авах арга хэмжээг нь өөрчлөхөөр болжээ.