-"Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд"
семинар болж байна-
Монгол Улсын хэмжээнд өдгөө 450,000 гаруй өсвөр насны хүүхэд байгаа бөгөөд тэдний сэтгэцийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд тулгарч байгаа асуудлууд ихээхэн хурцадмал болоод байгаа нь холбогдох судалгааны баримтуудаас харагдаж байна.
2013 онд хийсэн “Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-ны дүнгээр Монголын өсвөр насныхны архи болон тамхины хэрэглээ 2010 онтой харьцуулахад өсчээ.
Өсвөр насныхан эрүүл зан үйлтэй байх, зөв сонголт хийж сурахад насанд хүрсэн хүмүүс бид дэмжлэгийг нь заавал үзүүлж байх талаарх ойлголтыг бид энэ удаагийн уулзалтаар ярилцаж байна.
Ялангуяа өсвөр үеийнхэний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хамгийн их анхаарал татаж байна. 13-17 насны өсвөр үеийнхэний 23% нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан бол тэдний 9.6% нь сүүлийн нэг жилийн хугацаанд амиа хорлох оролдлого хийж байжээ. (“Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа” 2013)
Түүнчлэн гэмт хэрэгт татагдан орох, гэмт хэргийн хохирогч болох, бие махбодод гарч буй өөрчлөлт, өвчин зовиураа үзүүлж харуулахаас ичиж зовох, мансууруулах бодис, архи тамхины хэрэглээг туршиж үзэх, улмаар донтох, сургуулиас гарах, гадуур тэнэх, хүчирхийлэл, хүний наймааны золиос болох гэх мэт маш олон тулгамдсан асуудлууд дунд өсвөр насны хүүхдүүд амьдарч байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо 2010 оноос хойш 2,5 дахин нэмэгджээ. Үүний дотор мэдрэлийн ядаргаа-неврозоор болон төрх үйлийн эмгэгээр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд дийлэнхийг эзэлж, тоо нь өссөөр байгаа юм. Эдгээр хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдээс 15-18 насныхан хамгийн их хувийг эзэлж байна.
Иймд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг олон салбаруудын оролцоотойгоор хэлэлцэх, шийдвэрлэх шинэлэг арга, санаа санаачилгыг дэвшүүлэн гарган ирэх зорилгоор Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Канадын нэр хүндтэй Вотерлогийн их сургууль, Күйнсийн их сургууль болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Монгол Контент” ХХК, “Креатив Воркшоп” зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүдтэй хамтрахын зэрэгцээ өсвөр үеийнхний өөрсдийн оролцоотойгоор “Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинэлэг, бүтээлч байдлаар шийдвэрлэх нь” цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байгаагийн эхний уулзалт "Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд" сэдэвтэйгээр өнөөдөр болж байна.
Тус олон талт уулзалтад оролцож буй мэргэжилтнүүдээс санал сэтгэгдлийг нь сонслоо.
“ЭНГИЙНЭЭР ХЭЛБЭЛ, ТА ХҮҮХДЭДЭЭ ЗААВАЛ ЦАГ ГАРГА”
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Б.Цогтбаатар:
Шилжилтийн насны хүүхдийн бие махбодид өөрчлөлт гараад зогсохгүй сэтгэл санааны хувьд маш эмзэг үеийг даван туулдаг гэдгийг эцэг эх, багш, нийгмийн ажилтан, томчууд мэдэж байх ёстой. Тэр дундаа томчууд бидний тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдийг олж, тусламж үйлчилгээг үзүүлэх, ярилцах, илүү ойр байх шаардлагатай юм. Өсвөр насныхан эрүүл зан үйлтэй байх, зөв сонголт хийж сурахад насанд хүрсэн хүмүүс бид дэмжлэгийг нь заавал үзүүлж байх талаарх ойлголтыг бид энэ удаагийн уулзалтаар ярилцаж байна. Энгийнээр хэлбэл, та хүүхдэдээ заавал цаг гаргах хэрэгтэй гэдгийг л хэлээд байгаа юм.
"ТЭДЭНД НЭЭЛТТЭЙ ХАРИЛЦАХ БОЛОМЖИЙГ НЬ НЭЭЖ, ОРОН ЗАЙГ НЬ МЭДРҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ ЮМ"
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Роберто Бэнес:
Биднийг айлгаж байгаа зүйл бол жил бүр амиа хорлож буй өсвөр насныхан болон амиа хорлохоор завдагсадын тоо өсч байгаа явдал юм. Мөн өсвөр насныхан дунд БЗДХ-ын тархалт их байна. Монгол улс дахь нийт БЗДХ-тай хүмүүсийн 44 хувийг өсвөрийнхөн эзэлж байна. Нэн түрүүнд бид дээрх хоёр асуудлыг авч үзэж, шийдэх арга зам хайх хэрэгтэй. Тиймээс бид өнөөдөр энэхүү семинарыг зохион байгуулж, мэргэжлийн хүмүүстэй зөвшилцөн шийдлийн арга зам хайж байна. Өнөөдрийн сэдэв бол Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Өсвөр насныхны сэтгэцийн асуудалд өртдөг гол шалтгаан нь ганцаардал, сэтгэл гутрал зэрэг байдаг. Энэ үед нь тэднийг хоорондоо нээлттэй харилцах боломжийг нь нээж, тэдэнд өөрийн гэсэн орон зайг нь мэдрүүлэх нь хамгийн зөв шийдэл юм. Тиймээс өсвөр насныханд харилцах, санал солилцох, зөвлөгөө авах мөн сайн зөвлөгөө өгөх аюулгүй орчин бий болгож өгөх хэрэгтэй. Бид гар утас, аппликейшн болон интернэт ашиглаж энэ асуудлыг шийдэж болно.
"ХҮҮХДИЙН СЭТГЭЦЭД ЭХИЙН ХЭВЛИЙД БИЙ БОЛОХООС ЭХЛЭЭД ӨССӨН ОРЧНЫ ХҮЧИН ЗҮЙЛС ШУУД НӨЛӨӨЛДӨГ"
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд дарга В.Баярмаа:
Хүүхдийн сэтгэцэд эхийн хэвлийд бий болохоос эхлээд өсөж төрсөн орчны хүчин зүйлс шууд нөлөөлдөг. Жирэмсэн эх хүүхдээ тээхдээ сэтгэл ханамжтай тээж байна уу, эсвэл дургүйцэж, “ямар гайтай хүүхэд вэ” гэж бодож тээж байна уу гэдгээс л эхэлдэг. Дараа нь тухайн хүүхдийн насны үечлэл болгон дээр бие болон сэтгэлзүйн өвөрмөц онцлогууд гардаг. Тэр насны үечлэл болгон дээр тэр хүүхдийн нийгэм эдийн засгийн сэтгэлзүйн таатай орчин бүрдэхгүй байх тохиолдол бүрт хүүхдэд янз бүрийн таагүй мэдрэмжүүд үүсдэг. Тэр таагүй мэдрэмжүүдийг хүүхэд дандаа дотроо хадгалдаг. Ингэж явсаар яг илэрдэг нас нь өсвөр үе. Эцэг эхчүүд “Чи бага байхдаа зүгээр байсан. Өсвөр насандаа ирээд ийм болчихлоо” гэдэг. Гэтэл тэр хүүхдийн уурлаж уцаарладаг, дуугаа хураадаг, хүн доромжилдог, хүнд дээрэлхүүлдэг замын үндэс суурь нь аль багаас нь тавигдсан байдаг.
“СЭТГЭЛЗҮЙН ЭМЧИЛГЭЭГ ГУРВАН ЖИЛ ХИЙЛГЭЖ БАЙГАА Ч ХҮҮХЭД БИЙ”
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэлзүйч Э.Дэжид:
ЭХЭМҮТ өмнө нь сэтгэлзүйн тусламж авах шаардлагатай, эмгэг шинж тэмдэгтэй хүүхдүүдээ Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс эмч дуудаж үзүүлдэг байсан. Харин 2011 оноос эхлэн сэтгэлзүйн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Амиа хорлох зорилготойгоор их хэмжээгээр эм уугаад ирсэн, амиа хорлохыг завдсан, бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэл дарамтад өртсөн хүүхдүүдэд ихэвчлэн сэтгэлзүйн тусламж олгодог. Бие махбодийн өвдөлт, өвчнөөс үүдсэн шалтгаанаар ЭХЭМҮТ-д хүүхдүүд ханддаг ч тэдэнд сэтгэлзүйн эмчилгээ шаардлагатай байдгийг эцэг эх тэр бүр мэддэггүй. Толгойн өвчин, гэдэсний өвчин нь зарим тохиолдолд урт удаан хугацаанд хуримтлагдсан стресс, дарамтаас үүсэлтэй байх тохиолдол бий.
Манай төвд сэтгэлзүйн тусламж авч байгаа нийт хүүхдүүдийн 70-аас дээш хувь нь өсвөр насныхан байдаг. Тиймээс зөвхөн хүүхдэд зөвлөгөө өгөх бус эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ цаашид хэрхэн харилцах талаарх зөвлөгөөг өгч ажиллаж байна. Нэг хүүхдэд 7-14 хоногийн сэтгэлзүйн эмчилгээ хийгддэг ч гурван жилийн эмчилгээ хийлгүүлж байгаа ч хүүхэд байна. Тиймээс хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд дан ганц сэтгэлзүйч бус эцэг эх, сургуулийн нийгмийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгч гээд хүүхэдтэй харилцаж байгаа бүх талын хамтын оролцоо, салбар хоорондын уялдаа чухал болоод байна.
“ЦАХИМ ХЭРЭГЛЭЭНИЙ ХУРДТАЙ ЗЭРЭГЦЭЭД ЭЦЭГ ЭХЧҮҮД Ч АНХААРАЛ ХАЛАМЖАА НЭМЭХ ХЭРЭГТЭЙ”
“Шилдэг” бүрэн дунд сургуулийн захирал М.Туяа
Дунд, ахлах ангид ороод л хүүхдэд нь сэтгэл санаа, зан төлөвийн өөрчлөлт, асуудал гарч байгааг эцэг эхчүүд илүүтэй анзаарч эхэлдэг. Гэтэл үүний суурь нь бага ангид нь байх үеэс л эхлэлтэй байдгийг тэд анзаарч байдаггүйд гол учир нь байдаг. Анзаарсан ч энэ зан асуудал нь өсч томрохын хэрээр гайгүй болчих байх гэсэн найдлагаар зөнд нь орхичихдог. Өөрөөр хэлбэл бага суурь хүмүүжлийн үед нь хүүхэдтэйгээ илүү ойр дотно ярилцаж, асуудал гарвал зааж зөвлөөд байх юм бол өсвөр, шилжилтийн насан дээр ч тэднийгээ зөв зам руу нь чиглүүлээд явах боломжтой гэсэн үг юм. Сүүлийн үед нэмэгдэж байгаа текник технологи, цахим ертөнцийн хурд, хөгжилтэй зэрэгцээд хүүхдэд тавих хяналт, анхаарлаа улам нэмэх хэрэгтэй болж байна. Манай сургуулийн дүрэмд ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарладаг, сурагчид хичээлийн үеэр багшийн ширээний дэргэд байх хайрцагт хийгээд хичээл тарсны дараа авдаг юм. Тиймээс эцэг эхчүүд ч мөн ухамсартайгаар хүүхдийнхээ хүмүүжилд ч анхаарал тавих хэрэгтэй юм.
Сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчид эцэг эхтэй маш ойр ажиллах, тэдэнд мэдлэг мэдээлэл олгох шаардлагатай болж байгаа юм. Тиймээс энэ удаагийн уулзалтаар бид дуу хоолойгоо нэгтэж бодлогод нөлөөлөх, гаргасан шийдвэрээ сургууль бүрт хэрхэн хүртээмжтэйгээр хүргэх талаар хэлэлцсэн маш үр дүнтэй уулзалт болж байна.
“ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ТӨРИЙН БОДЛОГОД ТУСГАХААР АЖИЛЛАХ БОЛНО”
“Кретив Воркшоп” ХХК-ын ерөнхий менежер Э.Буяндэлгэр:
Өсвөр үеийн хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд нь сүүлийн үед тулгамдаад буй асуудлуудын нэг болоод байна. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийг хамарсан олон талт эхний уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Түүнчлэн Күйнс болон Вотерлогийн их сургуулийн туслах профессорууд ирж оролцож байна. Бид үйл ажиллагааны төгсгөлд эцсийн шийдвэр гаргах зорилгтойгоор Хакатон зохион байгуулна. Мөн гаргасан шийдвэрээ төрийн бодлогод тусгах, олон улсын байгууллагатай хамтраад шат дараалалтай үйл ажиллагаанууд хийх болно.
“Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинэлэг, бүтээлч байдлаар шийдвэрлэх нь” цуврал үйл ажиллагааны удаах семинар "Өсвөр үеийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд" сэдэвтэйгээр хоёрдугаар сарын 10-н буюу энэ Баасан гарагийн 09:00 цагт "Холлидэй Инн Улаанбаатар" зочид буудлын хурлын танхимд болно.