Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- GoGo мэдээний агентлагаас УБ хотын таван цэгт амьдардаг хүүхдүүдийн цусанд хар тугалганы агууламж ямар байгааг шинжилсэн хариуг хүргэлээ.
- УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
- Засгийн газрын хуралдаанаар “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 82 дугаар тогтоол”-ыг хүчингүй болголоо.
- Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн тоо байнга өсөн нэмэгдэж, 2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол улсын тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санд 841552 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ.
- УИХ-ын намрын чуулганыг энэ долоо хоногийн баасан гарагт буюу энэ сарын 10-нд хаахаар төлөвлөөд байгаа бөгөөд Намрын чуулган юу амжуулав.
- Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам болон Монголын даатгагчдын холбоо хамтран “Даатгалын салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, даатгалын зах зээлийг хөгжүүлэх” сэдэвт хоёр өдрийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
- Монголын үндэсний бөхийн холбооноос улсын баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахаар боллоо.
- УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Шинэ Цэвэрлэх байгууламжийг энэ дөрвөн жилд багтаан барих ёстой хэмээн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хэллээ.
- Хар тугалгын хордлогоос хүүхдээ хэрхэн сэргийлэх вэ
- Эдийн засагч Д.Жаргалсайханы ээлжит нийтлэл Сэхээнд буй сэтгэлгээ.
- Говь-Алтай, Ховд аймгийн есөн суманд мялзан төст өвчний улмаас үхсэн 3800 гаруй бөхөнгийн сэг зэмийг цуглуулж, устгажээ.
- "Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд" семинар боллоо.
- “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
- 2017 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоо 840 байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
- Сар шинийн баярыг угтан “Баянголд үйлдвэрлэв-6” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Апекс үйлчилгээний төвд нээлтээ хийлээ.
- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар шийдвэрлэлээ.
- Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны Их дуулга тэмцээн Парис хотноо ирэх амралтын өдрүүдэд болох бөгөөд тус тэмцээнд манай улсаас 13 жүдоч өрсөлдөхөөр болжээ.
Дэлхий дахинд
- Ардчилсан намынхны эсэргүүцэл, олон нийтийн шүүмжлэлийг үл харгалзан Бетси ДеВосыг АНУ-ын сенат Боловсролын сайдаар томиллоо.
- Хятадын технологийн салбарын аварга Алибаба групп Энэтхэгт ойрын хугацаанд үнэгүй интернет нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
- АНУ-ын Ерөнхийлөгч ажлаа хүлээлгэн өгсөн Б.Обама Их Британийн тэрбумтан Ричард Брэнсонд хувийн арал болох Карибын тэнгис дэх Москито аралд амарч байна.
- Он гарсаар Газрын дундад тэнгисээр 11 мянган дүрвэгч Европ тивийг зорьсон хэмээн Цагаачлалын асуудлаарх олон улсын байгууллагаас мэдээлж байна.
- Sony компани гар утасны салбарт байхгүй өндөр үзүүлэлт бүхий камерын мэдрэгч танилцуулсан бөгөөд энэхүү мэдрэгч нь 1000fps хурдаар 1080 бичлэг хийх чадалтай бөгөөд зах зээлд анхдагч юм.
- Хятад улс цагт 400 км замыг туулах чадвартай шинэ үеийн хурдны галт тэргийг 2020 он гэхэд ОХУ-ын Москва-Казань чиглэлийн замд ашиглалтанд оруулахаар зэхэж байна.
- ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анх удаа үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсныг цуцлах хуулийн төсөлд гарын үсгээ зурлаа.