Хэрвээ Fast Company-ийн мэдээлсэн нь үнэн болж, Apple компани эрс шинэчлэл хийхээр шийдсэн байх аваас энэ оны сүүлээр худалдаанд гарах iPhone 8 үнэхээр онцлог загвартай бүтээгдэхүүн болох нь.
Учир нь шинэ загварын iPhone ямар ч физик товчлуур байхгүй оронд нь хуруу хүрэхийг мэдрэх метал гадаргуутай болох аж.
Ингэснээр iPhone-ийн арван жилийн ойг угтсан бүтээгдэхүүн Apple-ийн минималист загвар зохион бүтээгч Жони Айвын хүсэн хүлээсэн ямар ч нэмэлт зүйлгүй, дан ганц дэлгэц болох нөхцөл бүрдэх юм.
Түүнчлэн товчлуургүй болсноор шинэ загварын ус, тоосны хамгаалалт илүү сайжрах бөгөөд зай хураагуурыг нь одоогийн iPhone 7 загвараас илүү том болгох аж. Энэ мэт сайжруулалт, шинэчлэлтээс гадна OLED дэлгэцтэй, зэвэрдэггүй ган хүрээтэй, шилэн гадаргуутай болсноор энэ жилийн iPhone 1000 ам. доллароос үнэтэй худалдаанд гарч магадгүй юм.