Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Хүний Нөөцийн яам хооронд 2015 онд байгуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах 2015-2017 оны хөтөлбөрийн хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилээс Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна.
Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, II шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн авч суралцуулах сургууль тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Унгарын Тэтгэлгийн хороо, хүлээн авч суралцуулах сургууль гаргана. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр хоёр улсын төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.
Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдсанаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг (www.stipendiumhungaricum.hu) холбоосоор англи хэл дээр үзэж танилцана уу.
Унгарын Тэтгэлгийн хорооны дээрх цахим хуудаснаас та тэтгэлгийн зорилго, тэтгэлгийн төрөл, түүнд багтах зардал, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, түүнд тавигдах шаардлага, суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөр, сургууль, сургуулийн элсэлтийн шалгалт, англи болон бусад суралцах хэлний чадварт тавигдах шаардлага, шалгаруулалт хийгдэх хэлбэр болон хугацаа, дүн гарах хугацаа зэрэг мэдээллийг сайтар судалж, танилцах нь зүйтэйг зөвлөж байна. Унгар Улсад суралцах хүсэлтэй иргэн нь холбогдох баримт бичгээ бүрэн бүрдүүлж, анкетыг зөв бөглөх ёстой. Суралцах өргөдөл гаргахтай холбоотой, иргэдээс байнга лавладаг асуултын хариултыг өгөгдсөн цахим хуудаснаас авч болох бөгөөд тэтгэлэгт өргөдөл гаргах дэлгэрэнгүй зааврыг /The Call for Application 2017-2018/ мөн татаж авах боломжтой.
Жич: Анкет бөглөхөд суралцах сургууль, хөтөлбөр болон хэлийг сонгосон байх шаардлагатай бөгөөд үүнтэй холбогдох мэдээллийг мөн дээрх цахим хуудсанд өгөгдсөн холбоосоор үзэж, танилцана уу. Өргөдөл гаргагч нь сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөх тул энэ мэдээлэлтэй урьдчилан сайтар танилцахыг зөвлөж байна. Түүнчлэн бакалавр, магистрт суралцахаар өргөдөл гаргагч зөвхөн доор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтойг анхаарна уу.
Суралцуулах мэргэжлийн чиглэл
- Бакалавр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, тусгай хэрэгцээт боловсрол;
- Магистр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженер, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг;
- Бакалавр, Магистрт суралцаж магистраар төгсөх хөтөлбөр: Анагаах ухаан, урлаг, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, багш боловсрол, архитектур
4. Доктор: Мэргэжлийн чиглэл харгалзахгүй
5. Англи болон Унгар хэл дээр явагдах богино хугацааны сургалт, дадлага: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, байгалийн ухаан, уул уурхай, технологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, соёл ба урлаг, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, эрчим хүчний эдийн засаг, эрчим хүчний инженер, тусгай хэрэгцээт боловсрол
Суралцах сургууль, хөтөлбөр түүнд тавигдах хэлний шаардлага зэргийг татаж авах эндээс үзнэ үү.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
Баримт бичгийн нэр |
Тавигдах шаардлага |
Бүртгүүлсэн байх |
Цахим анкет |
- Цахим анкет дээр шаардагдсан мэдээллийг хадгалж, англи хэл дээр бөглөх - Цээж зураг - Мэргэжлийн сургалтад суралцахаар тэмдэглэсэн иргэд тодорхой хэдэн семестр сурах болон хугацаа оруулах ёстой (9 дүгээр сараас – 2 сарын дотор) |
Бүх бүртгүүлэгч |
Товч намтар / CV |
Europass форматаар бичигдсэн байх/ Зурагтай / заасан форматыг та Google-с хайж болох / Суралцахаар сонгосон хэл дээр эсвэл англи хэл дээр байх |
Бүх бүртгүүлэгч |
Суралцахыг хүсэж буйг илэрхийлсэн захидал / Motivation letter |
А4 хэмжээтэй бичгийн цаасны 1 нүүр / times new roman 12 хэмжээтэй бичигдсэн байх Англи эсвэл Унгар хэл дээр бичих |
Бүх бүртгүүлэгч |
Хэлний чадвар / Language proficiency |
Суралцахаар сонгосон сургуулийн тухайн суралцахаар сонгож буй хэлний шаардлагыг хангаж байгаа тухай баталгаа |
Бүх бүртгүүлэгч |
Боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон тэдгээрийн Англи эсвэл Унгар хэл дээрх нотариатаар баталгаажуулсан орчуулга |
Бакалавр: бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл түүнтэй дүйцэх баримт бичгийн хуулбар Магистр: Бакалаврын дипломын хуулбар эсвэл түүнтэй дүйцэх баримт бичгийн хуулбар Магистраар төгсөх хөтөлбөр: бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл түүнтэй дүйцэх баримт бичгийн хуулбар Доктор: Магистрын дипломын хуулбар эсвэл түүнтэй дүйцэх баримт бичгийн хуулбар Зэргийн бус сургалт: тухайн боловсролын баримт бичгийн шаардлагыг хангах гэрчилгээ, баримт бичиг |
Бүх бүртгүүлэгч |
Суралцаж буй сургуулийн сүүлийн улирлын дүнгийн тодорхойлолт |
Бүх эрдмийн зэргийн дүнгийн хуулбар хуудас9 / 16 Дүнгийн хавтгай орчуулгатай Унгар эсвэл сонгосон судалгааны хөтөлбөрийн хэл дээр Өмнөх судалгааны явцад улирал эсвэл жилээ дуусгасан байх(оюутан оролцсон боловсролын хамгийн дээд түвшинд) орчуулгатай нь - бичиг баримтын хуулбар нь Унгар эсвэл сонгосон судалгааны хөтөлбөрийн хэл дээр биш бол орчуулга хавсаргасан байх |
Бүх бүртгүүлэгч |
Эрүүл мэндийн хуудас |
Өгөгдсөн эрүүл мэндийн хуудсыг эмчийн үзлэгт хамрагдан бөглүүлэх (татаж авах), ДОХ, гепатит A, B, C болон бусад халдварт өвчингүйг харуулах сүүлийн 1 сарын дотор хийлгэсэн шинжилгээний хариуг хавсаргах / Шинжилгээний хариуг англи хэл дээр авах боломжтой эмнэлгээр үйлчлүүлнэ үү / |
Бүх бүртгүүлэгч |
Гадаад паспортын хуулбар |
Гадаад паспортын дугаар, зурагтай хуудас, хүчинтэй хугацааг харуулсан хуудасны хуулбар |
Бүх бүртгүүлэгч |
Судалгааны ажлын төлөвлөгөө (зөвхөн докторт суралцахаар өргөдөл гаргагчид хамааралтай) |
А4 хэмжээтэй бичгийн цаасны 2 нүүр /times new roman 12 хэмжээтэй, суралцахаар сонгосон хэл дээр бичих |
Бүх бүртгүүлэгч |
Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах
Өргөдөл гаргагч нь 2017 оны I сараас – III дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Унгарын тэтгэлгийн хорооны дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь цаасаар болон цахим хэлбэрээр анкет, баримт бичгийг хүлээн авахгүй болно. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол иргэний анкет, баримт бичгийг хянан шалгаад дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлдэг.
I шатны шалгаруулалт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2017 оны III сарын 25-ны дотор Унгарын талаас ирүүлсэн Монгол иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, тогтоосон тоонд багтаан нэр дэвшигчийг шалгаруулна. Шалгаруулалтын дүнг 2017 оны IV сарын 5-нд тус яамны цахим хуудсанд байршуулна.
II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч өөрийн сонгосон (3 хүртэлх) сургуулийн элсэлтийн шалгалтыг 2017 оны IV-VI сард өгнө. Сургууль бүрийн шалгалт авах хугацаа, хэлбэр өөр тул тухайн сургууль нь шалгалтын тухай мэдээллийг нэр дэвшигчдэд өөрт нь хувийн цахим шуудангаар нь ирүүлнэ. БСШУСЯ энэхүү шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй тул нэр дэвшигч өөрийн цахим шууданг тогтмол шалган, хариу бичих, харилцаа холбоо хийх үүргийг хүлээнэ. Сургуулийн тогтоосон хугацаанд шалгалт өгөөгүй тохиолдолд тэтгэлэгт хамрагдах болон дахин шалгалтад оролцох боломжгүйг анхаарна уу. Шалгаруулалтын хариуг 2017 оны VI сарын 22-ны дотор Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон Тэтгэлгийн хороо нь нэр дэвшсэн иргэнд өөрсдөд нь шууд ирүүлнэ.
Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг Тэтгэлгийн хороонд 2017 оны VIII сарын 15-ны дотор хариу мэдээлэх үүрэгтэй. Тэтгэлгээр суралцах эрх авсан иргэнд тухайн улсад зорчих, оршин суухтай холбогдох зөвлөгөөг манай яам өгөх бөгөөд зарыг тухайн үед мэдээлнэ.
Тэтгэлгийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдийн 13.30-17.30 цагт БСШУСЯ-ны 266428 болон 99288789 утсаар лавлана уу.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ