УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаан үдээс хойш эхэлж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
А.Сүхбат: Энэ УИХ-д 41 шинэ гишүүн сонгогдсон. Бид бүхэнд ямар нэг сэв, шарх сорви байхгүй. Эрдэнэтийг зарах шийдвэрт хоёрдугаар гарын үсэг зурсан хүн Д.Эрдэнэбат энд сууж байна. Энэ бол завхрал гэж би хэлмээр байна. Сайханбилэг Дубайн гэрээ хийж байхад, Эрдэнэтийг худалдах гэрээнд гарын үсэг зурж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар юу харж байсан бэ?
Б.Бат-Эрдэнэ: Раднаасэд даргаар ахлуулсан Ажлын хэсэг сайн ажилласан байна. Эрдэнэтийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой гарсан асуудлыг харахад 2-3 жилийн өмнөөс их зохион байгуулалттайгаар хийсэн ажил гэж харагдахаар байгаа юм.
Төрийн өмчийн хороог татан буулгаж, төрийн өмчийг эзэнгүй болгож байгаад хийсэн ажил гэж харагдаж байна. Юмыг бага дээр нь хариуцлага тооцож, таслан зогсоож чадсан бол асуудал ингэж даамжрахгүй байсан. Сайханбилэг Дубайд очоод Оюутолгойн гэрээг монголчуудад ашиггүйгээр хийгээд ирэхэд нь бидний хэсэг гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьж байсан. АН-ынхан олонхоороо асуудлыг шийдсэн.
Ж.Мөнхбат: Д.Эрдэнэбат гишүүнээс асуумаар байна. Сайханбилэгийн Засгийн газар хууль зөрчсөн гэж дүгнэлт гараад байна. 2016 оны зургадугаар сарын 13-ны Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах Засгийн газрын тогтоолд гарын үсэг зурсан хоёр хүн байдаг. Нэг нь Ерөнхий сайд Сайханбилэг, нөгөө нь Аж үйлдвэрийн сайд байсан Эрдэнэбат Та. Та яагаад гарын үсэг зурчихав аа?
Д.Эрдэнэбат: Би ийм явдал болж байгаад үнэхээр харамсаж байна. Өнөөдрийн Байнгын хорооны хуралдаан шүүх хурал болсон. Энэ бол бусдын өмчийг төр дээрэмдэж байгаа хэрэг. Засгийн газар тухайн үед хууль зөрчөөгүй. Тухайн үед чуулган хуралдсан бол би энэ асуудлыг Их хуралд оруулах байсан. Засгийн газрын тогтоол гарахад би энэ асуудлыг УИХ-д оруулж хэлэлцүүлэх байсан. Гэтэл тэр үед чуулган завсарласан байсан, үүнийг мэдэх хүмүүс мэдэж байгаа.
Бид хувийн бизнес, том бизнес эрхлэгчдээ хохироож байна. Хувийн хэвшлээ дэмжихгүй бол ирээдүйд хэн бизнес хийх вэ. Улс орон яаж хөгжих вэ. Ялламаар байвал намайг яллаарай. Би улсын хөгжлийн төлөө хувийн өмчийг хамгаалахын төлөө хаана ч үгээ хэлнэ.
О.Содбилэг: Энд надтай, миний гэр бүлтэй холбоотой холбоотой асуудлууд яригдаж байна. Миний аав Монголын талд 51 хувийг үлдээснээр Эрдэнэт үйлдвэр 1990-ээд оны хүнд үеийг давж гарахад гол үүрэг гүйцэтгэсэн.
Зургадугаар сард би 49 хувь Монголд ирлээ гэж баярлаж байсан. Хувийн хэвшил Эрдэнэтийг авах нь буруу биш. Төрийн гурван өндөрлөг яагаад ҮАБЗ-ийн хурлаа хийгээгүй юм бэ. Тэр үед улсыг удирдаж байсан хүмүүстэй нь хариуцлага тооцох ёстой. Ямар мөнгөөр худалдаж авсан нь тусдаа асуудал.