-Өсвөр үеийнхэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээлэл бага байна-
Монгол Улсын хүн амын 15 хувь буюу 470 мянга гаруй нь өсвөр насныхан байдаг. (Үндэсний статистикийн хороо, 2015) Ихэнх өсвөр настнууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар хангалттай мэдлэггүй, тулгарч болох асуудлыг хэрхэн шийдэх, хэнд хандах талаар мэдээлэл дутмаг байгаа нь тэднийг эрсдэлд орох, улмаар бие махбодь, сэтгэлзүйн хувьд ихээхэн хохирол амсахад хүргэж байгаа юм.
Иймд өсвөр үеийнхний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг олон салбаруудын оролцоотойгоор хэлэлцэх, шийдвэрлэх шинэлэг арга, санаа санаачилгыг дэвшүүлэн гарган ирэх зорилгоор Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Канадын нэр хүндтэй Ватерлогийн их сургууль, Күйнсийн их сургууль болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Монгол Контент” ХХК, “Креатив Воркшоп” зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мөн өсвөр үеийнхний өөрсдийн оролцоотойгоор “Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинэлэг, бүтээлч байдлаар шийдвэрлэх нь” цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Цуврал арга хэмжээний эхнийх нь “Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” семинар 2-р сарын 8-ны Лхагва гаригт амжилттай зохион байгуулагдсан бол удаах “Өсвөр үеийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” семинар өнөөдөр “Холлидэй Инн Улаанбаатар” зочид буудлын хурлын танхимд болж өндөрлөлөө.
Хурлын үеэр салбар бүрийн мэргэжилтнүүд өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн өнөөгийн байдал болон тулгамдаад буй энэ асуудалд цаашид хэрхэн хандах, ямар шийдвэр гаргах талаар санал бодлоо солилцож хэлэлцсэн юм.
“ӨСВӨР ҮЕИЙНХЭН ХҮН АМЫН ХАМГИЙН ЭРҮҮЛ БҮЛЭГ БАЙДАГ Ч ХАМГИЙН ЭРСДЭЛТЭЙ НЬ ЮМ”
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн М.Хишгээ:
Эрүүл мэндийн өнөөгийн байдлын судалгаа, статистикын үр дүнгийн үзүүлэлтээс харахад өсвөр үе, залуучууд нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээлэл хомс байгаа нь харагдаж байна. Тэгэхээр мэдээлэл дутмаг байгаа энэ үед тэдэнд зөв мэдээллийг, зохистой хэлбэрээр хүргэх хэрэгтэй болоод байна. Гэхдээ зөвхөн эрүүл мэндийн салбар л мэдээлэл өгөхөөс илүүтэйгээр тус бүлгийн хүн ам түлхүү оролцдог бусад салбар тэдэнд чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл ЕБС, Их дээд сургууль, коллеж, МСҮТ зэрэг боловсролын тогтолцоонд албан болон албан бус цагаар нөхөн үржихүйн мэдлэг мэдээллийг өгөх шаардлагатай болоод байгаа юм. Нөгөө талаас мэдлэг мэдээллийг өгч байгаа эмч мэргэжилтнүүдийг бид улам чадавхжуулах хэрэгтэй байна. Түүнчлэн эцэг эхчүүд ч хүүхдэдээ зөв мэдээлэл хүргэх, хэнтэй хаана юу хийж явааг нь мэддэг, тэдэнд зааж зөвлөдөг байх шаардлагатай байна. Өсвөр үеийнхэн хүн амын хамгийн эрүүл бүлэг байдаг ч хамгийн эрсдэлтэй нь юм.
“НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД ТЭДНИЙ ХУВЬД НЭН ЧУХАЛ СЭДЭВ ГЭДЭГ НЬ САНАЛ АСУУЛГЫН ДҮНГЭЭС ХАРАГДСАН"
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Хүүхэд олон нийтийн оролцоо хариуцсан мэргэжилтэн Б.Батсайхан:
Манай байгууллагаас “Бид өсвөр үеийнхэн” сэдэвт цахим санал асуулгыг Yolo.mn сайтаар дамжуулан 9000 гаруй хүүхдийн дунд явуулсан. Энэ судалгааг гурван чиглэлээр буюу үерхэл, тэдний нийгэм дэх оролцоо, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаарх сэдвийн дагуу тус тус санал асуулгыг авсан. Энэхүү санал асуулгын үр дүнд хүүхдүүд үерхэл нөхөрлөлийн харилцаанд илүүтэй анхаарал хандуулдаг, найз нөхдөөсөө л нөхөн үржихүйн мэдээ мэдээллийг түлхүү авдаг гэсэн үр дүн гарч ирсэн. Тиймээс нөхөн үржихүйн эрүүл мэнд нь тэдний хувьд нэн чухал сэдэв гэдэг нь санал асуулгын дүнгээс харагдаж байгаа юм.
“ӨСВӨР НАСАНДАА ЭЭЖ БОЛСОН ОХИДЫН 70% НЬ ХҮҮХДЭЭ ГАНЦААРАА ӨСГӨЖ БАЙНА”
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Өсвөр үеийн клиникийн эмч М.Мөнххишиг:
ДЭМБ-аас 10-19 насыг өсвөр үе гэж үздэг. Өсвөр үед бие махбодь, сэтгэлзүй, нийгмийн харилцаа өөрчлөгддөг бөгөөд нэг талаас эрсдэлтэй нөгөө талаас маш их боломжтой үе юм. Боломжтой гэдэг нь ирээдүйн төлөвших амьдралынхаа эх суурийг энэ үедээ зөв тавьчихвал цаашдаа амжилттай байж чаддаг. Гэвч манай нийгэм өсвөр үеийнхэнд эрсдэл бий болох нөхцөл бүрдэж байгаагаас үүдэн олон асуудал тулгарч байна. Тэдний нэг нь өсвөр үеийн эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл дутмагаас болж эрсдэлд орж байна.
Жишээ нь Монгол улсын нийт халдварт өвчний 40%-ийг БЗДХалдвар эзэлж байгаа бол, БЗДХ-тай хүмүүсийн дийлэнх нь 44%-ийг 15-24 насныхан эзэлж байна. Манай Өсвөр үеийн клиникт жилдээ 3000 гаруй хүүхэд ханддаг бөгөөд тэр дундаа охидын жирэмслэлт жилээс жилд нэмэгдэж байна. Өсвөр насны охидын жирэмслэлт нь өөрөө дан ганц асуудал болдоггүй. Энэ нь цаашлаад тухайн хүүхдийн сэтгэлзүй, эрүүл мэнд, эдийн засгийн, цаашдын амьдралын хэв маягт нь сөргөөр нөлөөлдөг.
Өсвөр насандаа төрсөн эмэгтэйчүүдийн 70% гаруй нь хүүхдээ ганцаараа өсгөдөг гэсэн судалгаа бий. Мөн өсвөрийнхөн архи, тамхи, мансууруулах бодист донтох нь ихэсч байна. Тэгэхээр боловсрол, эрүүл мэнд, энэ чиглэлээр ажиллаж байгаа ТББ-ууд гээд олон салбар хамтарч ажиллах хэрэгтэй болжээ. Өсвөрийн эрүүл мэнд тухайн улсын нийт хүн амын эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж байдаг. Тиймээс бид хамтдаа өсвөр үеийн хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсролыг маш чанартай бөгөөд зохистой аргаар хүргэх шаардлага гарч байгаа юм.
“ТЭДНИЙ ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ, АМЬДРАХ УР ЧАДВАРЫГ НЬ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД ДУТАГДАЖ БАЙНА”
НҮБ-ын Өсвөр үеийнхний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болорчимэг:
Манай байгууллагын зүгээс өсвөр үеийнхний нөхцөл байдлын судалгааг өнгөрсөн жил хийсэн. Судалгааны үр дүнд өсвөрийнхөнд сэтгэцийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэнд буюу бэлгийн замаар дамжих халдвар, агаарын бохирдолтой холбоотой асуудлууд байгаа гэсэн дүгнэлтийг хийсэн. Шалтгаан нь өсвөр үеийн хүүхдүүдийг онцолсон төрийн цэгцтэй бодлого дутагдаж байгааг харуулахаас гадна эцэг эхчүүд бага насны хүүхэддээ л илүү анхаарал тавьдагтай холбоотой байж болох юм.
Мөн тэдний хувь хүний хөгжлийг төлөвшүүлэх, амьдрах ур чадварыг нь дэмжих үйл ажиллагаанууд дутагдаж байна. Гэхдээ боловсролын тогтолцоонд зөвхөн эрүүл мэндийн хичээл бус хичээлээс гадуурх сургалтыг дэмжих үйл ажиллагаа буюу клуб дугуйлан, хүүхдийн өөрийн удирдах байгууллага гэх мэт зүйлсийг түлхүү нэмэх шаардлагатай байна гэж үзэж байна.
“Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шинэлэг, бүтээлч байдлаар шийдвэрлэх нь” цуврал үйл ажиллагааны удаах семинар Нийслэл болон орон нутгаас өсвөр үе, залуучуудын төлөөлөл оролцсон “Эрүүл ирээдүйн төлөө” өсвөр үеийн чуулга уулзалт 2017 оны 2 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд "Найрамдал" зуслан дээр болно. Эцсийн дүнд мэргэжилтнүүд болон өсвөрийн хүүхэд залуусаас гаргасан санал, санаачлага дээр үндэслэн шийдвэр гаргаж дээрх гурван үйл ажиллагаанаас гарсан нэгдсэн хэлэлцүүлэг бүхий Хакатоныг зохион байгуулах юм.
Инфографикыг бэлтгэсэн: О.Сүхбат