Уран бүтээлч Б.Номин, Ц.Ариунтөгс нар Германы Кассел хотод таван жил тутамд нэг удаа болдог Документа олон улсын үзэсгэлэнд куратор Адам Шимчикийн урилгаар оролцох гэж байна. Энэ наадам нь нэр хүндээрээ Венецийн биеннальтай зэрэгцдэг. Куратор өөрийн үзэмжээр дэлхийн хамгийн шилдэг уран бүтээлчдийг урин оролцуулдаг юм. Документад тоогдож уригдах нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний тэмдэг гэж ярилцах нь түгээмэл байдаг байна.
Саяхныг хүртэл Документа Монголыг тоогоогүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Харин өнгөрсөн аравдугаар сард судалгааны кураторууд Монголд анх удаа ирж, уран бүтээлчдийг оролцуулах шийдвэрийг гаргажээ.
2015 онд Монгол улс Венецийн биеннальд анх удаа оролцсоноор монголын дүрслэх урлаг дэлхийн тавцанд гарах анхны том алхмаа хийж байсан юм. Харин хоёр дахь удаагийн маш чухал алхам бол яах аргагүй Документа-14 болж байна. Тус төслийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэн Гадаад харилцааны яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам ажиллаж, харин Документагийн Монгол дахь түншээр Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо сонгогджээ.
Дашрамд дурдахад Art Review сэтгүүлээс 2016 оны дэлхийн дүрслэх урлагийн салбар дахь хамгийн нөлөөтэй 100 хүнийг нэрлэсний дотор Документа 14-ийн куратор Адам Шимчик II-т бичигдсэн байна. Дэлхийн дүрслэх урлагийн салбарын гол тоглогчид Монгол руу хэдийнэ анхаарлаа хандуулж эхэлжээ.