Америкийн үндэсний дуу бичлэг, урлагийн академийн 59 дэх удаагийн "Грэмми"-гийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотноо боллоо.
Энэ жил нийтдээ 84 номинацид шилгүүдийг тодруулах бөгөөд Америкийн CBS сувгаар шууд дамжуулж, алдарт жүжигчин Жэймс Корден хөтлөн явууллаа.
Адель: Би энэ шагналыг хүртэж чадахгүй нь. Энэ шагналыг Бейонсе болон түүний сэтгэл хөдөлгөм "Lemonade" цомог хүртэх ёстой.
Жилд ганцхан удаа болдог энэхүү хөгжмийн наадмын оны шилдэг цомог, дуу, бичлэг, шилдэг поп соло тоглолт, шилдэг поп вокал цомог зэрэг хамгийн шилдэг шагналуудыг алдарт дуучин Адель хүртлээ.
Тэрбээр шилдэг цомгийн шагнал хүртэхдээ нулимс дуслуулан "Би энэ шагналыг хүртэж чадахгүй нь. Энэ шагналыг Бейонсе болон түүний сэтгэл хөдөлгөм "Lemonade" цомог хүртэх ёстой. Энэ цомог миний хувьд дэндүү сүрлэг, маш гайхалтай сайхан бүтээл болсон" хэмээн хэлжээ.
Тэрбээр тайзнаа саяхан таалал төгссөн алдарт дуучин Жорж Майклд хүндэтгэл үзүүлж, түүний Fastlove дууг дуулсан юм.
БИЕ ДАВХАР БЕЙОНСЕГИЙН СУПЕР ҮЗҮҮЛБЭР
Наадмын хамгийн их яригдаж байгаа сэдэв бол дуучин Бейонсегийн үзүүлбэр. Ихэр хүүхэд тээж байгаа алдарт дуучин Бейонсе Lemonade цомгийнхоо "Sandcastles", "Love Drought" дуунуудаа дууллаа.
Энэ удаагийн наадамд алдарт дуучин Бейонсе есөн номинацид нэр дэвшиж байгаа бол Рианна, рэппер Дрэйк, Кане Вэст нар тус бүр найман номинацид, мөн рэппер Chance the Rapper долоон номинацид нэр дэвшжээ.
АДЕЛИЙН "HELLO" ДУУ ШИЛДГЭЭР ШАЛГАРАВ
Оны шилдэг бичлэг, шилдэг цомог, оны шилдэг дуу болон шилдэг уран бүтээлч зэрэг номинациуд тус наадмын гол шагналуудад тооцогддог бөгөөд оны шилдэг дуу номинацид Адель "Hello" дуугаараа шилдгээр шалгарсан билээ.
Мөн энэ номинацид Бейонсе "Formation" дуугаараа, Лукас Грэм "7 Years", Майк Познер "I Took a Pill In Ibiza", Жастин Бибер "Love Yourself" дуугаар нэр дэвшсэн билээ.
"Оны шилдэг цомог" төрөлд Бейонсе "Lemonade", Адель "25", рэппер Дрейк "Views", Жастин Бибер "Purpose", Старгилл Симпсон "A Sailor's Guide to Earth" цомгоороо нэр дэвшсэн юм.
Мөн "Оны шилдэг уран бүтээлч" төрөлд Chance the Rapper, Маррен Моррис, The Chainsmokers, Андерсон Паак, Келси Беллерини нар нэр дэвшив.
BEE GEES ХАМТЛАГТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Мөн тус наадмын онцлох үйл явдлуудаас дурдвал Андра Дэй, Деми Ловато, Little Big Town, Торри Келли зэрэг уран бүтээлчид Bee Gees хамтлагийн дуунуудыг дуулж тус хамтлагт хүндэтгэл үзүүллээ.
ӨНГӨРСӨН ОНД ТААЛАЛ ТӨГССӨН ДЭВИД БОУИ ТАВАН ШАГНАЛЫН ЭЗЭН
Өнгөрсөн оны нэгдүгээр сард 69 насандаа таалал төгссөн Их Британийн алдарт дуучин Дэвид Боуиг Грэммигийн наадмын "Шилдэг альтернатив цомог" төрөлд "Blackstar" цомгоор нь нэхэн шагнасан байна.
Энэ төрөлд Radiohead "A Moon Shaped Pool", Игги Поп "Post Pop Depression", дуучин Пи Жей Харви "The Hope Six Demolition Project", Bon Iver "22, A Million" цомгоороо нэр дэвшсэн юм.
Түүнчлэн Боуи "Шилдэг рок тоглолт", "шилдэг рок дуу", "Шилдэг дууны инженер" төрөлд ялалт байгууллаа.
ЖАСТИН БИБЕР, КАНЕ ВЭСТ, ДРЭЙК НАР ИРСЭНГҮЙ
Түүнчлэн тус наадамд дуучин Жастин Бибер, Кане Вэст, рэппер Дрэйк нар хүрэлцэн ирээгүй билээ. Залуу дуучин Фрэн Оушен Грэмми наадмын зохион байгуулалт болон шүүлтэнд эргэлздэг тухайгаа ярьж байсан бөгөөд өнгөт арьстнуудад таагүй ханддаг тухай хэлсэн юм.
Харин Кане Вэст Фрэнк Оушеныг номинацид нэр дэвшихгүй бол наадамд очихгүй гэдгээ мэдэгдэж байв. "Би энэ жил ихэвчлэн ФрэнК Оушены Blonde цомгийг сонссон. Хэрвээ энэ цомог ямар ч төрөлд нэр дэвшихгүй бол би Грэммид очихгүй" хэмээн хэлж байв.
Мөн рэппер Дрэйкийн бүтээлүүд найман номинацид нэр дэвшсэн ч тэрбээр шагнал гардуулах ёслолын үеэр Европт аялан тоглолтоор явж байгаа тул оролцож чадаагүй юм.
Нийт 2015 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны есдүгээр сарын 30-ны хооронд 21 мянган бүтээл энэ наадамд өрсөлдөж, 84 төрөлд 13 мянган хүн саналаа өгчээ.
Грэмми наадам анх 1959 оны тавдугаар сарын 4-ний өдөр болж байсан бөгөөд дуучин
Фрэнк Синатра хөтөлж байв.
ОНЫ ШИЛДЭГ ЦОМОГ
"25," Adele
"Lemonade," Beyoncé
"Purpose," Justin Bieber
"Views," Drake
"A Sailor's Guide To Earth," Sturgill Simpson
ОНЫ ШИЛДЭГ БИЧЛЭГ
"Hello," Adele
"Formation," Beyoncé
"7 Years," Lukas Graham
"Work," Rihanna Featuring Drake
"Stressed Out," Twenty One Pilots
ОНЫ ШИЛДЭГ ДУУ
"Formation," Khalif Brown, Asheton Hogan, Beyoncé Knowles and Michael L. Williams II, songwriters (Beyoncé)
"Hello," Adele Adkins and Greg Kurstin, songwriters (Adele)
"I Took A Pill In Ibiza," Mike Posner, songwriter (Mike Posner)
"Love Yourself," Justin Bieber, Benjamin Levin and Ed Sheeran, songwriters (Justin Bieber)
"7 Years," Lukas Forchhammer, Stefan Forrest, Morten Pilegaard and Morten Ristorp, songwriters (Lukas Graham)
ШИЛДЭГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛЧ
Kelsea Ballerini
The Chainsmokers
Chance The Rapper
Maren Morris
Anderson .Paak
ШИЛДЭГ УРБАН КОНТЕМПОРАРИ ЦОМОГ
"Lemonade," Beyoncé
"Ology," Gallant
"We Are King," King
"Malibu," Anderson .Paak
"Anti," Rihanna
ШИЛДЭГ ПОП ХАМТАРСАН ТОГЛОЛТ
"Closer," The Chainsmokers featuring Halsey
"7 Years," Lukas Graham
"Work," Rihanna featuring Drake
"Cheap Thrills," Sia featuring Sean Paul
"Stressed Out," Twenty One Pilots
ШИЛДЭГ РОК ДУУ
"Blackstar," David Bowie, songwriter (David Bowie)
"Burn the Witch, " Radiohead, songwriters (Radiohead)
"Hardwired," James Hetfield and Lars Ulrich, songwriters (Metallica)
"Heathens," Tyler Joseph, songwriter (Twenty One Pilots)
"My Name Is Human," Rich Meyer, Ryan Meyer and Johnny Stevens, songwriters (Highly Suspect)
ШИЛДЭГ РЭП ЦОМОГ
"Coloring Book," Chance The Rapper
"And the Anonymous Nobody," De La Soul
"Major Key," DJ Khaled
"Views," Drake
"Blank Face LP," ScHoolboy Q
"The Life of Pablo," Kanye West
ШИЛДЭГ КАНТРИ ТОГЛОЛТ
"Love Can Go To Hell," Brandy Clark
"Vice," Miranda Lambert
"My Church," Maren Morris
"Church Bells," Carrie Underwood
"Blue Ain't Your Color," Keith Urban
Go to Grammy.com for the full list.