Францын ах дүү Луи, Огюст Люмьер нар өдгөөгөөс 202 жилийн өмнө буюу 1895 оны хоёрдугаар сарын 13-нд дэлхийд анх удаа хөдөлгөөнт дүрс дамжуулах кино харуулах “синематограф” төхөөрөмжийн патентыг бүртгүүлжээ. Тухайн үед ах дүү Люмьерийн бизнес нэлээд хөл авч, мөнгийн бромидийг ашиглан фото хальс үйлдвэрлэн 200 гаруй ажилчидтай болж, жилдээ гурав орчим франкийн орлого олдог байсан аж.
Өөрөөр хэлбэл, тэд саятан бөгөөд хур баян болсон байжээ. Францын ах дүү хоёрыг “синематограф” төхөөрөмжийг патентлахаас бараг хоёр жилийн өмнө АНУд Ж.Эдисон мөн адил төхөөрөмжийг зохион бүтээж, патентласан ч тэрхүү төхөөрөмж нь цөөхөн хүнд харуулахаар байжээ.
Ах дүү Люмьер нар тухайн үед үнэхээр гайхамшигт төхөөрөмжөөрөө анх удаа 1895 оны арванхоёрдугаар сарын 28-нд Парисын Капуцинуудын гудамж дахь “Гранд кафе” зоогийн газар өөрсдийн авсан хөдөлгөөнт зургаа харуулсан байна. Үүнээс хойш тэд урьд өмнө байгаагүй кино зургаа Лондон, Ром, Кёльн, Женев, Мадрид, Нью-Йорк болон Оросын Санкт-Петербургт харуулсан гэдэг.
Б.Барс