Өнөөдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
- Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тавдугаар сарын 17-нд зарлана
- ХАР ТУГАЛГА: Тэд үрсдээ сэтгэл зовниж байна
- УИХ-ын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар өнөөдөр /2017.02.13/ Улаанбаатар хотоос мордлоо.
- Сургууль гоё, шөнө явах л аймаар
- С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өчигдөр болсон АН-ын VII Их хурлын үр дүн, намын үзэл баримтлал, Үндсэн дүрмийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.
“Эрдэнэс таван толгой” (ЭТТ) ХК-ийн, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаар эдийн засагч Ч.Ганхуяг, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар, хуульч Б.Баяр нар нэгджээ.
- Олимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэг шигшээгийн үндсэн тамирчнаас нэрээ татжээ.
- Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үзэсгэлэнгийн нээлт болов.
- Цэвэрлэх байгууламж барих ажлыг түргэвчилнэ. Жил бүр зохион байгуулдаг БОАЖ-ын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.
- “Гацууртыг ордыг ашиглахыг ямар нэгэн байдлаар хориглосон шийдвэр шүүхээс огт гараагүй байгаа. Иргэний нийгмийн байгууллагууд нийгэмд ийм ойлголт өгөхийг оролдож байгаа нь харамсалтай” гэж “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбат ярилцлагадаа хэллээ.
- "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе" үзэсгэлэн худалдаа нээгдлээ.
- Гоёл чимэглэлийн урлалд шинэ санаачлагыг дэмжих зорилгоор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Швейцарын Хөгжлийн агентлаг хамтран “Уламжлалаар ирээдүйг гоёхуй” уралдаан зарлажээ.
- “Талын түмэн адуу” адууны баяр энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Төв аймгийн Алтанбулаг суманд болно гэж өнөөдөр мэдээллээ.
- МУИС оюутнуудаасаа авсан суурь хураамжийг хэрхэн зарцуулдгийг Үндэсний аудитын газраас шалгаж эхэлжээ.
ДЭЛХИЙД
- Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-д Төрийн айлчлал хийх үед Японы талаас тавьсан хүсэлтийн дагуу хоёр улсын удирдагчид мөнгөний бодлого, хамтын ажиллагааны төслүүд болон худалдааны салбарт анхаарах эдийн засгийн яриа хэлэлцээр явуулахыг АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс болон Японы Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайд Таро Асо нарт үүрэг болгосон байна.
- Америкийн дуу бичлэгийн академийн "Грэмми 2017" хөгжмийн наадам Лос Анжелес хотын Стэйплс цогцолборт боллоо.
- БНАСАУ баллистик пуужингийн туршилт явуулсантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдахыг АНУ, Япон, Өмнөд Солонгос гэсэн гурван улс шаарджээ.
- Калифорни мужийн хойд хэсэгт амьдардаг мянга мянган иргэн орон гэрээ орхихоос аргагүй болжээ. Учир нь ширүүн борооны улмаас Америкийн хамгийн өндөр Оровилл нуурын далан нурах эрсдэлд оржээ.
- “Facebook”-ийн зар сурталчилгааны өгөөжийг тооцдог системийг аудитаар шалгана.
- Оросын иргэний нисэхийн ерөнхий газар Орос руу нислэг хийдэг агаарын тээврийн компаниудаас Турк Эйрлансыг “Хамгийн шилдэг энгийн ангилалын суудал”, “Хамгийн шилдэг бүхээг доторх энтертаймент систем” гэсэн хоёр шагналаар шагнав.