Мэдээллээ цаг агаарын мэдээгээр эхэлье. Хэдийгээр өдөртөө дулаахан байгаа ч шөнөдөө 17-25 хэмийн хүйтэн хонож байна. Өнөө шөнө -17 хэм байх бол маргааш буюу 15-ны шөнө 23, 16-ны шөнө 26 хэмийн хүйтэн хонох нь.
Өвлийн хүйтэн өглөө гадаа хонуулсан машинаа асааж 10-30 минут халаасны дараа хөдөлгөөнд ордог хүн олон. Машинаа өвөл сайтар халааж хөдөлгөөнд оруулах нь хөдөлгүүрийн элэгдлийг багасгаж, эдэлгээг нь уртасгадаг гэсэн энэ ойлголт зөвхөн Монголд гэлтгүй олон улсад түгээмэл.
Нормальдах хугацаанд хөдөлгүүр тань бараг тосгүй ажилладаг аж
Гэхдээ энэ нь төөрөгдөл бөгөөд, зөвхөн 1980-аад оноос өмнө хийгдсэн карбюратортай машинуудад л хамаатай хэмээн автомашины мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин, 1980 оноос хойш дийлэнх машинууд карбюраторын оронд цахилгаан форсунк (fuel injection) хэрэглэдэг болсноор хөдөлгүүрийг халаах шаардлагагүй болж, ийм машиныг удаан халаавал эсрэгээрээ хөдөлгүүрийнх нь элэгдлийг ихэсгэн, эдэлгээг багасгадаг аж.
Дотоод шаталтат хөдөлгүүрийн ажиллах үндсэн зарчим нь ууршуулж тоосруулсан түлш, агаарын холимгийг цилиндрт шатаан үүссэн өндөр температур, хийн тэлэлтээр поршенг хөдөлгөн хөдөлгүүрийг ажиллуулдаг. Карбюратор болон цахилгаан форсункийн үүрэг нь хөдөлгүүрийг энэ ууршуулан тоосруулсан түлш, агаарын холимгоор хангах үүрэгтэй. Хэдийгээр энэ хоёрын үүрэг нь ижил боловч ажиллах зарчим нь ондоо.
Карбюраторийг тухайн хөдөлгүүрийн хамгийн дээд үр бүтээмжид нь ажиллуулах түлш, агаарын тохиромжит хэмжээтэй холимгийг хангахаар үйлдвэрээс нь тохируулсан байдаг. Гэхдээ карбюратор нь зөвхөн халсан үедээ л энэ тохирох хэмжээтэй түлш, агаарын холимгоор хөдөлгүүрийг хангадаг.
Иймээс карбюраторийг хэвийн ажиллаж эхлэх хүртэл буюу карбюраторийг өөрийг нь халах хүртэл зохих хугацаанд хөдөлгүүрийг халаах шаардлагатай бөгөөд үгүй бол машиныг хөдөлгөхөд унтраад байдаг. Энийг олон жилийн туршлагатай жолооч нар сайн мэднэ.
Харин цахилгаан форсунк нь олон электрон мэдрэгч датчикийн тусламжтайгаар агаар, түлшний температурын өөрчлөлтөд тааруулан түлш, агаарын хэмжээний харьцаагаа тохируулдаг.
Хүйтэн нөхцөлд түлш нь ууршин тоосождоггүй тул цахилгаан форсунк нь холимогтоо түлшийг илүү нэмж ажилладаг. Үүнийг манайхан “баян холимог” гэдэг бөгөөд гол асуудал үүсгэдэг зүйл нь энэ.
Ууршиж тоосжоогүй түлш ихтэй баян холимгийн шатаагүй мөн дутуу шатсан түлш нь цилиндрийн хана, поршенгийн кольц дээрх хөдөлгүүрийн тосыг уусгаж цэвэрлэснээр (бензин нь тосыг маш сайн уусган шингээдэг) эдгээр эд ангиудын үрэлтийг ихэсгэж, элэгдэлд оруулан эдэлгээг нь багасгадаг.
Цахилгаан форсунк нь хөдөлгүүрийг ойролцоогоор +4.4°С халах хүртэл түлшээ энэ “баян холимог” горимоор шахсаар байдаг. Нормальдаж хөдөлгүүрийг +4.4°С хүртэл халаахад радиаторийг халаахаас илүү хугацаа шаардагддаг бөгөөд энэ бүх нормальдах хугацаанд хөдөлгүүр тань бараг тосгүй ажилладаг аж.
АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ?
Хөдөлгүүрийг 30 сек орчим халаасны дараа машинаа хөдөлгөх, ингэснээр хөдөлгүүрийг хэвийн ажиллагаанд нь хурдан оруулна. Машиныг хөдөлгөх нь нормальдахаас 2 дахин буюу түүнээс илүү хурдан хугацаанд халаадаг. Хөдөлгүүрийг хэвийн ажиллагаанд буюу зохих температурт нь хурдан оруулснаар эд ангийнх нь элэгдлийг багасгаж байгаа хэрэг юм.
Харин хөдөлгүүрийг хэр удаан нормальдаж халаана тэр хэмжээгээр элэгдлийг нь ихэсгэдэг. Америкийн Эрчим Хүчний Яам, Байгаль Орчин Хамгаалах Агентлаг болон авто мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар машиныг хүйтэн нөхцөлд 30 секунд орчим халаахад л хангалттай гэж үздэг юм байна. Америкийн зарим хотуудад, жишээ нь Минесотад машиныг 3 минутаас илүү удаан халаавал торгох арга хэмжээ хүртэл авдаг.
Машинаа хөдөлгөсний дараах эхний 5-15 минутад хөдөлгүүрт хэт ачаалал, огцом хааз өгөлгүйгээр зугуухан явуулж хөдөлгүүрээ халаана. Гадаа хонуулсан машины дугуй бас хөлдсөн байдаг тул машинаа халаасан, халаагаагүй дээрх хугацаанд машинаа аясаар нь явуулж дугуйгаа мөн халааснаар халтиргаа, шарвалтаас сэргийлэх хэрэгтэй гэдгийг санаарай.
ЭРҮҮЛ МЭНД / АГААРЫН БОХИРДОЛ
Хүйтэнд дөнгөж асаасан машины араар явахад утаа, угаарын үнэр нь хамар цоргим байдгийг та мэднэ. Учир нь машин болгон хорт утааны ялгаралтыг 90% орчим бууруулах үүрэгтэй катализатортай бөгөөд энэ нь яндан дээр суурилсан байдаг.
Гэхдээ катализатор нь зөвхөн +250°С аас дээш температураас ажиллаж эхэлдэг тул халаагүй катализатор нь машиныг халаах явцад утааг шууд шүүлгүйгээр гаргаж байдаг. Иймээс аль болох хурдан машиныг халаана тэр хэмжээгээр утаа нь багасгана.
Машиныг 10 минут халаахад ойролцоогоор 0.45 кг СО2 ялгаруулдаг. Нийслэлд өдөрт 300 гаруй мянган машин хөдөлгөөнд ордог, үүний талаас илүү хувь нь машинаа гадаа хонуулдаг гэвэл нэг их хол зөрөхгүй болов уу.
Хэрэв гадаа хонуулсан зөвхөн 10,000 машины хөдөлгүүрийн халаах хугацааг өглөө, оройдоо тус бүр 10 минутаар богиносговол өдөртөө 9.0 тонн СО2-ын ялгаруулалтыг багасгахаас гадна РМ тоосонцор, NOx, SOx, THC гэх мэтийн бусад хорт бодисуудын ялгаралтыг давхар багасгана. Түүнчлэн хайнгаасаа болж битүү орчин буюу гараж, дулаан хучлага дор машинаа халааснаас угаартах эрсдэлийг ч бууруулна.
ҮРГҮЙ ЗАРДАЛ
Хүйтний улиралд машинаа удаан халааснаас түлшний илүү зардал гардаг. Машиныг 10 мин халаахад ойролцоогоор 8-10 км явах түлш зарцуулна. Канадад хийсэн туршилтаар гурван ижил машинийг -18°С ийн хүйтэнд 0, 5, 10 минутын хугацаагаар урьдчилан халааж ижил зайд явуулан түлшний зарцуулалтыг нь тооцсон байна.
Ингээд 0 мин халаасан машинтай харьцуулахад 5 мин халаасан машин 7-14%, 10 мин халаасан нь 12-19% тус тус түлшний илүү зарцуулалттай гарсан байна.
ХӨДӨЛГҮҮРИЙН ЭЛЭГДЭЛ
Дээр дурдсанаар хөдөлгүүрийг удаан халаан “баян холимог” горимоор ажиллуулаад байх нь хөдөлгүүрийн эд ангиудын үрэлтийг ихэсгэж, элэгдэлд оруулан эдэлгээг нь багасгадаг.
Учир нь ууршиж тоосжоогүй түлш ихтэй баян холимгийн шатаагүй мөн дутуу шатсан түлш нь цилиндрийн хана, поршенгийн кольц дээрх хөдөлгүүрийн тосыг уусган цэвэрлэснээр хөдөлгүүрийг бараг тосгүй ажиллуулдаг.
Зарим жолооч, механикч нар хөдөлгүүртэй зууралдсаны дараа бензинээр гартаа наалдсан моторын тосыг угааж арилгадаг, яг л энэ процесс халаах явцад хөдөлгүүрт явагдаж байна гэсэн үг
Жич:
- Жолооч нар хүлээх зуураа аль ч улиралд машинаа нормальдан зогсоох нь элбэг, энэ нь машинаа дулаан байлгах мөн унтрааж дахин асаавал их түлш зарцуулдаг гэсэн ойлголттой холбоотой. Үнэндээ 10 секундээс илүү нормальдах нь хөдөлгүүрээ дахин асааснаас илүү түлш зарцуулж, СО2 ялгаруулдаг.
- Сүүлийн хэдэн жилд машины хөдөлгүүр халаагч төхөөрөмжүүд зах зээлд гарч ирсэн. Уг төхөөрөмжүүдийг хэрэглэснээр та бас өөрийн машины хөдөлгүүрийн элэгдэл, агаарын бохирдлыг мөн шийдэж болно.
- Түүнчлэн өвлийн улиралд минерал ердийн тосны оронд сайн чанарын синтетик өвлийн моторын тос хэрэглэвэл хүйтэнд хөлдөж царцахгүй бөгөөд тосны насос, хөдөлгүүрийн эд ангиар чөлөөтэй гүйдэг тул өвлийн тосолгоонд хамгийн тохиромжтой.