Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д айлчлал хийж буй. Түүнийг ОХУ-ын төрийн өмчит “Ростех” корпорацийн дарга С.В.Чемезовтой уулзахаар ОХУ руу айлчилсан гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгээс тодруулахад тэрбээр "Сайдын айлчлалын хөтөлбөрт Ростехийн удирдлагуудтай уулзах асуудал багтаагүй. Ямар ч уулзалт болохгүй. Аль аль талаасаа уулзах хүсэлт тавиагүй" гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт “Ростех” корпорациас Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хандаж захидал илгээжээ. Тус захидалд 2016 оны зургадугаар сард “Ростех” корпораци “Монголиан коппер корпорэйшн” компанид өөрийн эзэмшлийн 49 хувийг зарах тухай гэрээ байгуулсан тухай дурджээ. Гэрээ байгуулсны дараа талууд хэлцлээсээ татгалзах эрхгүй бөгөөд аль нэг тал нь хэлцлээсээ ухарсан тохиолдолд нөгөө тал нь хуулийн дагуу Сингапурын олон улсын худалдааны шүүхэд хандаж, хохирлоо барагдуулах, шүүхийн зардлаа нэхэмжлэх боломжтойг анхааруулжээ. Мөн энэ хэлцэл шүүхэд шилжвэл олон улсын зах зээл дэх Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж дурдсан байна.
"Ростех"-ийн удирдлагуудаас захиа ирсний дараахан Гадаад харилцааны сайд ОХУ-д айлчилж байгаа нь түүнийг Чемезовтой уулзах гэж байна гэсэн хардлагыг төрүүлэв.