МАН-ын бүлгээс УИХ-ын намрын чуулганы үр дүн болон Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжсэнтэй холбогдуулан эхний хоёр сарын байдлаар төсвийн орлогын төлөвлөгөө 550 тэрбум төгрөгөөр давж биелсэн, зардал 100 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн тооцоо гарчээ. Үүнээс харахад Засгийн газрын зүгээс сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээ үр дүнгээ өгөх эхлэл ажиглагдаж байна хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа онцоллоо.
Намрын чуулганаар нийгмийн хамгааллын чиглэлээр хэд хэдэн хууль баталсныг онцоллоо. Тухайлбал олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжийн хөдөлмөрийг бодитой үнэлж, төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцох хуулийн төсөл батлагдсан.
Мөн бүлгийн дарга Д.Хаянхярваа "Эрдэнэтийг нээлттэй ХК болгож, тодорхой хэсгийг нь Монголын аж ахуйн нэгжүүд, ард иргэдэд эзэмших бололцоог олгох асуудлыг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн оролцоотой томоохон компаниудыг олон улсын болоод дотоодын зах зээл дээр нээлттэй компани болгож нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр авах том арга хэмжээний эхлэл болох ёстой гэж үзэж байна" гэлээ.
Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эрдэнэт үйлдвэрийг 100 төрийн өмчид шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолд өмнө Засгийн газрын албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар тусгаагүй гэдгийг МАН-ын бүлгийн зарим гишүүд илэрхийлсэн. Хариуцлагын асуудлыг яах вэ?
-Хариуцлага тооцох асуудлаар Засгийн газрын зүгээс прокурор, шүүх, хууль хяналтын байгууллагуудад хандсан. Гэвч Нийслэлийн прокурорын газраас хэрэг үүсгэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан мөртлөө давж заалдаж хугацаа өнгөрсний дараа хариултыг өгсөн. Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг авахдаа хууль зөрчсөн гэж үзвэл дараагийн шатандаа хууль хяналтын байгууллагад хандах эрх нь нээлттэй.
-Тавантолгойн иргэдэд өмчлүүлсэн хувьцааны асуудал хөндөгдөж байна. МАН төр барьж байгаа хугацаандаа Тавантолгойн хувьцааг эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх үү?
-Тавантолгойг эргэлтэд оруулах асуудлыг энэ Засгийн газар нухацтай судалж байна. Бүлэг дээр нэг удаа танилцуулсан. Бүлгийн гишүүдээс гарсан саналыг тусгахаар ажиллаж байна. Аль болох богино хугацаанд Тавантолгойг эргэлтэд оруулна. Уг нь бол одоо явж байгаа гэхдээ төслийг бүрэн утгаар нь явуулах хэрэгтэй. Засгийн газрын зүгээс эхний хагас жилдээ багтааж УИХ-д оруулж ирэх болов уу гэж найдаж байна.